Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар нээлттэй МЭТГЭЛЦ

Намрын улс төр эхлэхээс өмнө Ардчилсан нам хуралдаж, өмнөх зодоон, хэрүүлийн балгийг давтахгүйхэн шиг намын даргаа сонгов.
Сүүлийн жилүүдэд АН доторх “зодоон” нь нийгмийн хэлэлцүүлэг мэт болтлоо гүнзгийрч, фракцуудын хагарал нь ч хэтийдсэн байсан. Харин саях хурлаараа АН намын даргад өрсөлдөгчид тодорсны дараа процессийн дагуу явж, хамгийн чухал нь нээлттэй, ардчилсан зарчмаар намын даргад өрсөлдөгчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулав.
Ардчилсан нам гэдэг нэрээ нототгон олон нийтийн өмнө ийн мэтгэлцсэн нь тус намын рейтингийг ч ахиулаад авсан. АН-ын шинэ даргын мөрийн хөтөлбөр ямар байх юм, цаашид Засгийн газартай ямар байдлаар нийцэж, шүүмжилж ажиллах зэрэг агуулгуудаа ч ил тод ярилаа. О.Цогтгэрэлийг олонхиор сонгож, намын даргаар тодруулсны дараа ч элдвийн хэл ам дагасангүй нь эрх баригч намд төдийгүй улс төрийн бусад намуудад жишиг болоодхов.
Энэ долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл хуралдах асуудлаар өчигдөр бүлгийн хурал дээр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэлсэн. Ингэхээр эхлээд Удирдах зөвлөлөөр МАН-ын Бага хурлын тов зарлагдсаны дараа процесс үргэлжилнэ.
Өнөөдрийн байдлаар намын даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ганцаар зарласан. Харин ил тод зарлаагүй ч Г.Занданшатар намын даргад өрсөлдөх нь нэгэнт тодорхой байгаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон нь МАН доторх хагарал оргилдоо хүрсний жишээ гэж харвал, энэ удаагийн намын даргаар хэн сонгогдох нь ирэх жилүүдэд МАН ямар бодлогоор, хэр нэгдмэл байх эсвэл хагарал илүү том ан цав үүсгэх эсэхийг шийдвэрлэнэ.
Нөгөө талд, МАН сонгуулийн өмнө ямар дүр байдлаар намын имижээ бүрдүүлэх вэ гэдэгт хамгийн чухал жин дарах юм. Г.Амарбаясгалан намын даргад өрсөлдөнө гэдэг мэдэгдэлтэйгээ зэрэгцэн Ерөнхий сайд руу чиглэсэн хэд хэдэн агуулгыг хатгаж хэлсэн нь түүнийг гол өрсөлдөгч нь гэдгийг нототгож буй.
Тэгэхээр Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар хэрвээ МАН-ын даргын суудлын төлөө өрсөлдөх эцсийн сонголт гэж үзэх юм бол өнөөдрийг хүртэл хаалттай, хуучинсаг хэв маягаар Бага хурал дээрээ санал хайрцаглах хэлбэрээр яваад сонгочихдог биш нээлттэй, олон нийтийн өмнө мэтгэлцэх нь зүйтэй.
Намын даргын суудал бол залгамж халаа биш. Ардчилсан улсын парламентад олонх болж байгаагийн хувьд МАН нэг хүний нөлөөлөлд үнэхээр орчихсон юм уу, үгүй юу гэдгээ энэ нээлттэй мэтгэлцээнээр намын гишүүд дэмжигч болон олон нийтэд батлан харуулах ёстой.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АМАРБАЯСГАЛАН БОЛ УВАЙГҮЙ ЛУЙВАРЧИН ШОРОНД СУУХ ЁСТОЙ ХЭРЭГТЭН НУТГИЙНХАН НЬ БҮГД МЭДНЭ ТИЙМЭЭС Ч ӨӨР ТОЙРГООС ДЭВШСЭН. ЗАНДАНШАТАР НЬ ХҮҮХЭЛДЭЙ. МАН ийм л бна даа
МАН ын доторх хагарлыг Женко удирдаж Данх Оюунэрдэнэ Амарбаясг�##�ан мэт нь намын өндөр �##�бан туша�##�д үхэлдэж байна.
мэтгэлцээнээр бидний хувь заяаг шийдэхгүй шүү
z##loo luivriin nam alalts
Нүүрсний хулгайчууд юу ярьдгийн нам мам бидэнд түй ч хамаагүй овоохойдоо орж хэрүүлээ хий б�##�айнууд
Мөнгөний төлөө юу ч хийх цайрсан луйварчин гэж амарбаясг�##�ан
Хулгайчууд ядахдаа хүүхдийн мөнгөө тавьчихаад мэтгэлц дээ!
МАН тэгж чадахгүй ээ. Эд нараас шинэ юм хүлээгээд хэрэггүй. Хогийн нам. Монголын хоолойд тээглэсэн яс. Бүгдийн буудаж байж цэвэрлэгдэнэ. Нууц ноёдтой нь хамт.
Гитдын суурин төлөөлөгч АБ-гээ татаачээ, Очих газарлуу явуулаачээ. Бүүр даварчихлаа
Амарбаясг�##�анд �##�бан туша�##� дутаагүй, хэлээд байгаа шинэчлэлээ хийх боломж их байсан. Харин ч намаа хаг�##�аад зогсохгүй тарааж ч мэдэхээр, гоё хэлбэл ПОП, шулуухан хэлбэл тэнэг мэдэгдэл хийлээ. Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нарын нэр хүнд, намын хамт олны хүчээр МАН сонгуульд 2 удаа ялсныг өөрийн гавъяа мэтээр дөвийлгөсөн нь дэндүү увайгүй сонсогдож байна. Зүй одоогийн Засгийн газраа олигтойхон дэмжээд дараагийн сонгуулиар намаа авах нь зөв байсан юм. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг
Амарбаясг�##�ан төрийн болон аж ахуйн ажлын туршлага, гадаад хэл, ёс суртахуунаараа Занданшатарын хаана нь ч хүрэхгүй. Сүүлийн хэдэн жил цээжилсэн, жижүүрийн хэдхэн үгтэй, шинэчлэгчийн баг зүүсэн з�##�уу л харагддаг даа. Занданшатар англи, орос хэл сайн эзэмшсэн, удирдахуйн ухаан, зөвлөлдөх ардчиллаар мэргэшсэн, өөрийгөө маш сайн дайчилдаг гээд олон давуу т�##�тай
ЖДҮ-ЧИН, нүүрсний хулгайч Амарсайхан ичээсэй
Нямбаатартай нийлээд коммунист диктардаад зүүдэлж босоод л нэг журам гаргаад,хаашаа харж баахыг заагаад л байх юм бол МАНам биш,�##�уурын нам болно доо.
намын дарга заав�##� ерөнхий сайд болно гэсэн за�##�тгүй л юм билээ шүү ОРосын Медведев шиг зүгээр л нэг намын дарга яагаад сул явж болохгүй дээ намаа л удирдна биз дээ нам гэж томорч хушуурахаа больё
Өөр з�##�уу гишүүд юм хийе бүтээе гэж бодож бгаа бол оролцох хэрэгтэйдээ
Зандаа нэг өдөр эрүүл бх хэрэгтэйм бнадаа !