Top StoriesНИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: ₮1.9 их наядаар бүтэх "Сэлбэ 20 минутын хот" төсөлд шалгарсан 5 Монгол компани шаваа тавиагүй байна

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас 1.9 их наяд төгрөгийг төсөвлөж, дөрвөн багц бүхий долоон тендерээр гүйцэтгэгчээ шалгаруулж ажлаа эхэлсэн "Сэлбэ 20 минутын хот"-ийн бүтээн байгуулалтын үйл явцыг сурвалжиллаа.

"Сэлбэ 20 минутын хот" бүтээн байгуулалт Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжиж буй. Ингэхдээ Нийслэлээс тухайн газарт оршин сууж байсан 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, мөнгийг нь олгосон байдаг. Сэлбэ хотод нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөжээ. Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж байлгах юм байна.

Биднийг өдрийн 14.00 цагийн орчимд барилгын бүтээн байгуулалт дээр очиход барилгын талбайд эхний ээлжийн блокуудын барилга угсралт, суурийн цутгалтын ажил ид өрнөж байсан юм.

Гэрэл зургийг: О.Улсболд, Байршил: "Сэлбэ 20 минутын хот" төслийн талбай

Бидний очсон барилгын талбай бол "Сэлбэ 20 минутын хот"-ын нэгдүгээр багц ажлын талбар байв. Одоогоор Багц 1, Багц 2 дээр ажил өрнөж буй бөгөөд сүүлд шалгарсан дөрвөн Монгол, нэг Хятад компани барилгын ажлаа эхлүүлээгүй нөхцөл байдалтай байв. Угтаа эл таван компани 5000 орчим айлын 73 блок орон сууцыг барих ёстой.

Барилгын талбайд ажиллаж байсан Сэлбэ 20 минутын хот төслийн холбоо дохиоллын инженер Ц.Бараас явцын талаар тодрууллаа.

-Төслийн үргэлжлэх хугацааны хувьд маш богино буюу 2027 он гэхэд эхний ээлжийн орон сууцуудаа ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй-

Тэрбээр "Сэлбэ 20 минутын хот төслийн хүрээн дэх газар чөлөөлөлтийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж, эхний хоёр багц ажил үргэлжилж байгаа. Тодруулан хэлбэл эхний хоёр багц тендерийн гүйцэтгэл буюу хоёр Хятад компани барилгын суурь, цутгалтын ажлаа хийж эхлүүлсэн байдалтай байгаа юм. Мөн зарим барилгынхаа зоорины давхрын барилгын ажил эхэлчихсэн. Харин багц 3,4-т Монгол компаниуд олонх нь шалгарсан ч одоогоор шаваа тавиагүй. Одоогоор гомдлын хугацаа буюу тендерийн хугацаанд ямар нэгэн асуудал гараагүй учир гэрээний ажил, эхний уулзалтууд явагдаж буй. Энэ долоо хоногоос ажлаа эхлэх байх. Төслийн үргэлжлэх хугацааны хувьд маш богино буюу 2027 он гэхэд эхний ээлжийн орон сууцуудаа ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа" хэмээсэн юм.


Дээр дурдсанчлан 1.9 их наядын өртөг долоон тендерийн хүрээнд 7 компанитай гэрээ байгуулан ажиллахаар болсон. Угтаа 373-616 тэрбумын дүнтэй дөрвөн тендер зарласан ч дотоодын компаниуд оролцох боломжгүй байдал үүсэж, шаардлага хүргүүлснээр сүүлийн хоёр багцыг таван хэсэгт хуваасан юм.

Ямар компаниуд тендерт шалгарав?

Багц 1. БНХАУ-ын Си Эс Эм Си гэх компани 373.2 төгрөгийн үнийн саналтайгаар уг тендерт шалгарсан. Тухайн компанийн мэдээллийг нягталж үзэхэд гадаадын хөрөнгө оруулалттай, 2008 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн, China Second Metallurgical Group Corporation Limited-ийн хувь эзэмшил буй компани байв. Өмнө нь Монголд тендерт оролцож байгаагүй бөгөөд энэ онд ганцхан тендерт үнийн санал илгээж шалгарсан нь энэ аж.

Багц 2. БНХАУ-ын China Construction Sixth Ergineering Bureau Corp Ltd ХХК 448.6 тэрбумын үнийн санал хүргүүлэн шалгарсан байна. Уг компанийн мэдээллийг нягтлахад төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагааны чиглэлтэй, өмнө нь Монголд тендерт шалгарч, ажил гүйцэтгэж байсан туршлагагүй юм байна.

Багц 3. Угтаа 616.5 тэрбумын өртөгтэй. Үүнийг гурван хэсэгт хуваан гүйцэтгэгчээ шалгаруулсан.

3.1. 71 айлын есөн давхар бүхий 11 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “China Construction Fifth Engineering Bureau” гэх Хятад компани 175 тэрбум төгрөгийн үнийн саналтайгаар шалгарсан.

3.2. 71 айлын есөн давхар бүхий 12 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт Моринсувд 187.9 тэрбумын үнийн саналтайгаар шалгарсан. Сургууль, цэцэрлэг, ахмадуудын асрамж, ногоон байгуулж зэрэг Улаанбаатар хот, Засгийн газраас зарласан тендерүүдэд шалгарч байсан. Гүйцэтгэх захирлаар нь Загдхүүгийн Мягмардорж ажилладаг.

3.3. 71 айлын есөн давхар бүхий 14 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт Нутгийн буян групп 214 тэрбумын үнийн саналтайгаар шалгарсан. Тус компанийн Ерөнхий захирлаар нь Л.Бат-Орших ажилладаг.

Багц 4. 491 тэрбумын төсөвтэй. Дараах хоёр хэсэгт хуваагдан тендерээ зарлаж, гүйцэтгэгчээ шалгаруулсан юм.

4.1 буюу 71 айлын есөн давхар бүхий 16 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Монкон” ХХК 259.7 тэрбумын үнийн саналтайгаар шалгарав. Тус компани 2010 онд байгуулагдсан, гүйцэтгэх захирал нь Г.Батбаяр.

4.2 буюу 71 айлын есөн давхар бүхий зургаан блок болон 71 айлын 12 давхар бүхий найман блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Професионалстрой” ХХК 197 тэрбумын үнийг санал болгож, шалгарсан байна. Тус компани 2013 онд байгуулагдсан. Гүйцэтгэх захирлаар нь Шайрийнямбуу Мөнхсайхан ажилладаг байна.  


Төлөвлөгдсөн зураг төсөл

Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулах төдийгүй нийт 15’600 яндан, 12’000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай хэмээн судлагджээ. Мөн энэ ондоо багтаан төслийн хүрээнд баригдах нийт 113 блокийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Ингэснээр эхний ээлжийн орон сууцууд 2027 оны долоодугаар сард ашиглалтад орох юм байна.

Төслийн үйл явц хэрхэн өрнөх талаар бид эргэн сурвалжлах болно...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
9 сар 17, 2025 08:21

монгол компаниуд ч хэцүү дээ барих уу зүгээр л шоу хийдээл сайн даа

зочин
зочин
9 сар 17, 2025 10:02
Reply to  зочин

яг үнэн, нөгөө гүйх нохойд гүйхгүй нохой саад болноо гэдэг шиг монголчуудын гараас юм гарах уу? үгүй л байхаа даа

Зочин
Зочин
9 сар 17, 2025 10:16

Ямар азгүй нь монгол компани гэх юманд газраа өгч муугаа үзэх вэ

Зочин
Зочин
9 сар 17, 2025 15:07

Монголчууд ийм удаан тэгсэн хэрнээ ажил булаац�##�ддаг чадамжгүй сэтгэлгүй машш удаан

Зочин
Зочин
9 сар 17, 2025 14:35

Mongolchuud chadlaa yu

Зочин
Зочин
9 сар 17, 2025 15:19

Hulgaich nartaa luivarduulaad duusahwiide

Зочин
Зочин
9 сар 17, 2025 16:23

Монгол компани худлаадаа ингэж бг�##� төсвөө өсгөөл хэдэн жил болно

Зочин
Зочин
9 сар 17, 2025 15:20

Tsunhnii kompaniud tsawchaagaa tohiroogui tenej yawaa bizde p###akuud

Зочин
Зочин
9 сар 17, 2025 16:36

Baahan humuusiig nuulgeed bsn shuudee. Odoo sain ajlaa hiih heregtei. Hytaduud n sain barij momgolchuud suul mushigna bi medej bn

Зочин
Зочин
9 сар 17, 2025 13:54

ene gudlaa company NUTGIIN BUYAN GUDLAA TALDAA YU

Зочин
Зочин
9 сар 17, 2025 16:11

Авилга авч цүнхний компанид өгөхөөр үр дүн нь иймэрхүү

Зочин
Зочин
9 сар 19, 2025 07:40
Reply to  Зочин

Авилга авч биш хэрүүл хийж тэндэр авчихаад ажлаа хийдэггүй монгол компаний байж байгаа царай энэ. Эргүү п�####� минь

Зочин
Зочин
9 сар 17, 2025 16:35

Nynbaatar ajlaa hii

Зочин
Зочин
9 сар 19, 2025 07:41
Reply to  Зочин

Хүүрээ чи юу вэ Нямбаатар ажлаа сайн хийлээ амьсгаа монголчууд ажлаа хийхгүй

Зочин
Зочин
9 сар 18, 2025 00:34

Manai hud baihaa

Зочин
Зочин
9 сар 18, 2025 22:46

монголчууд худлаа одоо тэгээд л янз бүрийн ш�##�таг хэлээл мөнгөө нэмүүлье гээл новшроол төрөас мөнгө гөргав�##� төрийн жижиг түшмэдүүд нь үнээ нэм гээл өөрийнхөө цавчааг нэмээл төрийг дарамтла�##� суучина энэ бол нууц биш

Зочин
Зочин
9 сар 18, 2025 22:48

монгол комдани худлаа өөрөө хийргүй хүнийг хийлгэхгүй үнэн тэнэг мөнгө нэмүүлье гээл тэнэгтээл хэрүүл хийгээл сууна үнэн тэнэгүүд шүү дээ

Зочин
Зочин
9 сар 19, 2025 19:05

Түгжирсэн бөглөрсөн хотод нэмж хороолол барина гэж сэтгэдэг яацан толгойнууд вэ

Холбоотой мэдээ

Back to top button