УЛС ТӨР

УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав

Дэлхийн II дайны төгсгөл, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон дайчдын үр удам болох УИХ-ын гишүүдэд хүндэтгэл үзүүлж , тэдний өвөг дээдэс дайнд оролцсоныг нотлох архивын бичиг баримтуудыг Батлан хамгаалахын сайд хадгалууллаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Түүний аав Балжиннямын Лувсанцэрэн нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 7-р багт төрсөн. Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Холбооны тусгай хорооноос 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, эрэлхэгээр тулалдан “Бид ялав” медалиар шагнагдаж байжээ.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр

Түүний өвөө Дэлгэрийн Гэндэн нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1-р багт төрж, 37 настайдаа 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэрэгт татагдан 5-р морьт дивизийн 13-р морьт хороонд бага даргаар дайнд оролцож, “Бид ялав” медалиар шагнагдаж байсан түүхэн гавьяатай.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл

Түүний өвөө Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 4-р багт төрсөн. Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 9-р морьт хороонд 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож эрэлхэгээр тулалдсаныг үнэлж “Бид ялав” медалиар шагнаж байв.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан

Түүний өвөө Дамбын Бадрах нь Увс аймгийн Хяргас сумын 3-р багт төрж, 40 настайдаа 1945 оны чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт цэрэгт татагдан, 1-р дивизийн 1-р хороонд бага даргаар дайнд оролцож “Бид ялав” медалиар шагнагдсан алдар гавьяатай.

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа

Түүний өвөө Даваагийн Самбуу нь Архангай аймгийн Хотонт сумын 3-р багт төрж, 29 настайдаа 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэрэгт татагдан 353-р ангиас дайнд оролцсоныг баталж “Бид ялав” медалиар шагнаж байжээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ямар хачин юм хийдэг юм бэ, гишүүн биш хүмүүсийн өвөг дээдэс яахав???????? жинхэнэ ялгаврлан гадуурх�##�т гэж энийг хэлэх үү....

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яагаад Хятадуудыг дууриагаад чөлөөлөх дайн гэж нэрлэдэг болов ? Уг нь монголчууд бол Ха лхын голын дайн л гэдэг байсан. Монгол эзлэгдээгүй. Хятад эзлэгдээд чөлөөлсөн юм.

Last edited 27 Өдөр Өмнө by Зочин
Зочин
Зочин

ингэж тэнэгдэхээ болиоч. Төр минь ард түмэн чинь тэнэг биш шд. Арай ч д. Хийх юмаа мөн оловоо. Тэр дайнд МНЛ-ын бүх ардууд оролцсон. Ялгах ямарч үндэс б.хгүй. За яахав эд нарын өвөө байлджээ. Эд нар тэр хамга�##�сан газар нутгийг хамга�##�ж б.на уу?????? З000 гаруй уурхайгаас баялаг маань бусад улсыг тэжээж б.на. МНЛ-ын нийт нутгийн бараг 10% нь гадны мэдэлд орсон б.на. Та нар юу хийгээд б.на????????????

Zoblont OD
Zoblont OD

Миний аав 1939, 1945 онд 2 дайнд оролцсон. Би улсын их хурлын гишүүн биш учир дайнд оролцсон тухай нотлох баримт өгөхгүй хэрэг үү.

Дэл
Дэл

Ёстой гөлөг төөрүүлэх ажиллагаа шиг юм болж дээ

Зочин
Зочин

Бүр нэг долигонох юмаа олж ядах юм. Ядаж байхад нөгөөдүүл нь олигтой амьтад ч биш !

хүннү
хүннү

Энэ одоо юу болж байна? Ухаан санаа чинь зүгээр үү? 1939, 1945 оны дайнд оролцож “Бид ялав” мед�##�иар шагнагдсан бусад нь яах юм? УИХ-ын гишүүн, сайд дарга болоогүй, хохичинь гэж байгаа юм уу? Ийм аймаар ялгавран гадуурх�##� байж бодох уу? Өвөөгийрөө, аавынхаа “Бид ялав” мед�##�ийг хаана аваачиж үзүүлэх вэ? Дайнд оролцсон гэсэн нотлох барим авмаар байна,

Зочин
Зочин

Меда лиар нь хөөвөл одооны шагна л авдаг хэд ша л хуурамч мэдээлэлтэй түүхэнд бичигдэх нь байна,

Last edited 26 Өдөр Өмнө by Зочин
төмөр
төмөр

Ёстой нэг хийх юмаа олж ядсан хулгайчууд шүү.

Холбоотой мэдээ

Back to top button