НИЙГЭМНийгэм мэдээ

Фото: Замын хуучин хавтанг ашиглан гэр хорооллын 10 гаруй байршилд явган хүний зам хийжээ

Нийслэлээс шинэчилж буй явган хүний замын шинэчлэлийн ажлын хүрээнд хуулсан замыг ангилж, сайныг нь дүүргүүдэд хүлээлгэн өгч дахин ашиглана гэдгийг албаныхан мэдэгдэж байсан.

Тэгвэл Чингэлтэй дүүрэг үүнийг ажил хэрэг болгож зарим хороодынхоо гэр хорооллын зорчиход хүндрэлтэй гудамжнуудад хотын төв хэсгээс гарсан замын хавтанг дахин ашиглан явган хүний зам тавьжээ.

Тодруулбал,  хотын төв хэсгээс гарсан явган замын хавтанг дахин ашиглан Чингилтэй дүүрэг 7,9,21 дүгээр хорооны зарим байршилд явган хүний зам тавьсан байна. Уг ажлын тус дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв хариуцан хэрэгжүүлж байгаа аж.

Энэ ажлын хүрээнд шинэ замуудыг ихэвчлэн гэр хорооллын уул өгссөн, давчуу, зэрлэг ихтэй хэсгүүдэд тавьсан байна. Тухайлбал, Чингилтэй дүүргийн 21 дүгээр хорооны 19,20 дугаар гудамж болон явган зорчиход хүндрэлтэй бусад 10 байршилд, 9 дүгээр хорооны машин болон явган хүн зорчин явдаг тоосжилттой хэсгүүдэд, 7 дугаар хорооны “Хувьсгалчдын 539”-р гудамжны нийт 200 метр талбайд явган хүний зам засвар, шинэчлэлийн ажил хийжээ.

Фото:

Сануулахад, 2025 оны Нийслэлийн төлөвлөгөөнд явган замыг байгалийн чулуун зам байхаар тогтсон. Үүнд 58.6 км урт, 220 мянган метр талбайг 15 төсөл болгож хуваан, 65.3 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр төлөвлөсөн.

Үүний дагуу Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байгаа юм.

Ингэхдээ хуулсан замыг ангилж ялгаад сайныг нь дүүргүүдэд хүлээлгэн өгч, дахин ашиглана. Их элэгдсэн, хагарсан, эвдэрсэн, энд тэндээ цөмөрчихсөн замыг засаж байгаа гэдгийг албаныхан өнгөрсөн сард мэдэгдэж байсан билээ.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button