"ДЦС 3-ын талаарх худал мэдээлэл хэрээс хэтэрч, ажилчдын сэтгэлзүйд нөлөөлж байна" гэв

Цахилгаан станцад лам нар ном уншиж буй зураг сошиалд нийтлэгдэж, олон нийт шүүмжлэлтэй хандаж буй.
Тиймд уг асуудалтай холбогдуулан Дулааны гуравдугаар цахилгаан дараах тайлбарыг өглөө.
“ДЦС-3” -ын менежер М.Ангараг:
-Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК лам нараар ном уншуулж, засал хийлгэжээ” гэх мэдээлэл цацагдаад байна. Манай станцад энэ оны зургаадугаар сарын 1-нд осол гэмтэл гарсан ч, 2025 оны өвлийн их ачааллыг даван туулахаар өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд нийт 1000 гаруй ажилчин ИТА нар ажиллаж байна.
Гэвч бидний ажлыг харлуулах, улс төрийн зорилгоор ашиглах, нийгэмд ажлаа хийхгүй байгаа мэтээр зохион байгуулалттай сошиалаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллээр дайрах болсон нь хэрээс хэтэрлээ. Энэ худал эсвэл зорилготой мэдээллийн цаана аливаа улс төрийн зорилго байж болно.
Манай “ДЦС 3” дээр ажилчид ИТА нар өглөөнөөс шөнө хүртэл засвар бэлтгэлийн ажлыг хийж байхад дахин дэлбэрлээ гэх хуурамч мэдээлэл, гал гарлаа гэх мэдээлэл сүүлдээ бүр лам авчирч байна гэх хуурамч мэдээлэл түгээж ард иргэдийн доог тохуу болгож харлуулах нь энд ажиллаж байгаа ажилчид, ИТА нарт сэтгэлзүйн дайралт болон хувирч байна.
Иймд, худал мэдээлэл тарааж түүнээс ашиг хонжоо хайгчид манай эрчим хүчний салбараас ангид хол байж Улаанбаатар хотын иргэдийг дулаан цахилгаанаар хангаж буй энгийн инженер техникийн ажилчдыг тайван орхиж ажлыг нь хийлгэнэ үү.
- Осол болсны дараа гар утас хурааж авсан гэх,
- Ослын дараа дахин дэлбэрсэн гэх,
- Дахин гал гарлаа гэх,
- Нуун дарагдуулж байна гэх,
Лам авчирч засвар биш засал хийлгэлээ гэх мэдээллүүд худал гэдгийг үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Худал мэдээлэл тарааж тандалт авах, цаашилбал улс төрийн зорилгоор захиалгатайгаар харлуулах нь хэнд ч ашиггүй гэдгийг үүгээр мэдэгдэн уриалмаар байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Танай с�##�барын сайд Чойжилсүрэн ТВээр лам авчирч ном уншуулдаг тогтсон заншилтай гэж хэлж байсан
ENE SALBARIIG DOROITUULSAN UE UEIIN DARGA NARIIN HULGAIGAAS BOLSON MINII MEDEHIIN DARGA BOLHOOSOO OMNO GUILAGCHINGUUD BAIJ BAIGAAD DARGA BOLOOD LAG BAYAN BOLOOD
УИХ- гишүүн Орхон аймгийн МАН- мафийн толгойлогч Батлутын тавиуул Эрх баатар гэдэг нөхөр дэлбэлчхээд бултсан нь үнэн шүү дээ хө!!! Хулих Хурандаа Хүрэлсүх Батлутаас мөнгөө авдаг байсан тулдаа Эрх баатар ялгүй мултарсан гэдэг яриа улс төрчдийн дунд шуугиж байна!!!
Хар Чойжоогоо ха-лчих аа. Өөр юм ярихгүй.
Монголчууд ямар хүн муутай хүн чанаргүй хүний муу үзсэн муу хүмүүс вэ байнга хов жив атаа жөтөө муулсан хараасан нийслэлийг хичнээн жил илч дулаанаар цахилгаанаар хангасан цахилгаан станцаа яасан их гоочилдог юм вэ станцын ажилтан ажилчидыг хүнд нөхцөлд маш их дуу чимээнд ача�##��##�тай хариуцлага өндөртэй ажилладаг гэдэг тэдэнд сайн сайханыг хүсэхийн оронд яагаад ингэж хандаж байна вэ хийх ажилгүй хүмүүсийн хүмүүжилгүй бүдүүлэг зан хирээс хэтэрлээ
Сүртэй юм ярь, лам з�##�ж ном уншуул, бөө авчирч бөөлүүл. Исламист дуудаж коран уншлага өдрийн 5 удаа хий!