Улс төрийн мэдээ

С.Бямбацогтын хэлснээр стратегийн нүүрсний орд эзэмшигчидтэй өнөөдөр хэлэлцээр эхлүүлнэ

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар О.Алтангэрэл гишүүн хоёр асуудлыг хөндсөн.

Нэгдүгээрт, Ухаа худгийн сэдэв юу болж байгаа вэ. Орлого нь төлбөрийн тэнцэлд ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ гэдгийг асуусан.

Хоёрдугаарт, удтал хүлээгдсэн Оюу толгойн татварын маргаан буюу РиоТинто групптэй Лондонгийн арбитрын шүүх дээр "үзэлцэх" асуудал эхэлчихсэн талаар сануулсан.

Эдгээр асуултад ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хариулахдаа "Стратегийн орд эзэмшигчидтэй хэлэлцээрийг эхлүүлж байгаа. Эрдэнэтийн үүсмэл орд ашиглагчидтай асуудлыг ярьчихсан. Харин маргааш Нарийнсухайт тэргүүтэй нүүрсний орд эзэмшигчидтэй хэлэлцээр хийе гэж урьсан" хэмээн дурдсан юм. Мөн ЭЗХ-ийн сайд Н.Учрал "Ухаа худгийн хэлэлцээр эхэлчихсэн гэдгийг хэлье" гэсэн буй.

Хэдийгээр С.Бямбацогт Ухаа худгийн нэрийг хэлээгүй ч Нарийнсухайт бол МАК-ийн Ц.Нямтайширын асуудал, мэдээж анхаарал татсаар ирсэн. MCS нь ч МАК нь ч бүгдээрээ л хуулиа дагаж төртэй хэлэлцээр хийх эсэх нь л гол асуудал байсаар байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

жинхэнэ луйварчин dell хийх нь дээ өөр хүн байхгүй юу

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button