Бүртгэгддэггүй дарга нарын түүхийг Ардчилсан нам давтах эсэхийг УДШ өнөөдөр шийднэ

Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэх эсэхийг өнөөдөр УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ.
Энэ тухайд: Эхэлж намын дүрмээ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн өөрчлөх, дараа нь уг дүрмийн хүрээнд даргаа сонгох дараалал нь зөв гэгдсэн.
Гэвч Ардчилсан намын дарга Л.Гантөмөр болон Үндэсний бодлогын хорооны гишүүд аль алийг нь нэг дор хийх шийдэлд хүрсэн юм.
Өөрөөр хэлбэл дүрмийн өөрчлөлт ч, шинэ даргын асуудал ч зэрэг шийдэгдэж, Улсын дээд шүүхэд очсон. ҮБХ дээр явуулсан сонгуулийн дүнгээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ардчилсан намын даргаар сонгогдоод байгаа.
Ингээд Улсын дээд шүүх асуудалгүй бүртгэх үү, урьдын маапаан үргэлжлэх үү гэдэг хүлээлт үүсээд буй.
Учир нь Л.Гантөмөрөөс өмнө энэ намын УДШ дээрх бүртгэл нэг талд шийдэгдэж өгөхгүй дөрвөн жил болсон. Хэд хэдэн удаа сонгууль явуулж, хэд хэдэн дарга тодорсон ч УДШ хэнийг нь ч бүртгэж аваагүй юм.
2020 оны УИХ-ын сонгуульд намаа амжилтгүй оролцуулсан гэж С.Эрдэнэ даргаас огцорно хэмээн мэдэгдсэн.
Ингээд дараагийн дарга сонгогдтол Ц.Туваанд энэ албыг хариуцуулъя гээд тамгаа өгсөн. Улмаар бүртгэлийн ба тамга тэмдгийн маргаан 2024 он хүртэл үргэлжилсэн байдаг.
Энэ зуурт Ц.Тувааныг намын дарга гэж УДШ цахим сайтдаа бүртгэсэн ч дараа нь зассан.
Хоёр зэрэг сонгууль болж нэг талаас Х.Баттулга, нөгөө талаас О.Цогтгэрэл сонгогдон хэнийг нь ч УДШ бүртгэж аваагүй удаа бас бий. Ц.Туваан “Тамга, бүртгэл хоёулангаар би дарга” гэж нэг хэсэг тамгаа шилжүүлж өгөхгүй явсан асуудал ч байгаа.
Явж явж УИХ-ын сонгуулийн өмнө нам нэгдэх цаг хугацааны шаардлагад хавчигдаж, талууд тодорхой ойлголцолд хүрснээр Л.Гантөмөр ҮБХ дээр явуулсан сонгуулиар ялалт байгуулсан ба түүнийг УДШ ч бүртгэсэн юм.
С.Эрдэнээс хойш Ц.Туваан, Х.Баттулга, О.Цогтгэрэл, Л.Гантөмөр хүртэл багагүй зовлон туулсан Ардчилсан намын дарга одоо хуулийн дагуу бүртгэгдэх эсэхийг УДШ өнөөдөр шийдэх гэж байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud
Латин үсгээр Монголчууд бидний өв соёл бараг бичигдээгүй .
Харин кирилл Монгол бичгээр Монголчууд бидний наян жилийн өв соёл түүх бичигдсэн байхад уйгаржин Монгол бичгээр мянган жилийн өв соёл түүх бичигдэн ирсэн тул сэтгэгдлээ кирилл Монгол бичгээр бичих нь зөв.
Яг үнэн улсын дээд шүүх У.Хүрэлсүхийн шүүх байсан болоод Лу. Гантөмөрийг бүртгэсэн.Ардчилсан Намын гишүүд нь үүнийг мэдээд Лу.Гантөмөрийг намаасаа хөөсөн.Улсын дээд шүүхтэй шүүхгүй хүн төрөлхтний өндөр өвөг Бурхан багш Холбоо өвөг Ecүс (Ecүсийн ачаар АНУ 《Библи 》тэй болсон) Хулан өвөг Чингис, epтөнцийг бүтээгч эзлэгч, epтөнц хорвоо дэлхийн бүх хүн төрөлхтний эзэн богд, хамгийн аугаа их хаан, элэн өвөг Eншөөбү овогт Их Гүрү Бямбын Ринчен нарын ухаанаар Монгол улсыг дөрвөн жил удирдсан Ардчилсан Нам угшилтай МоАХ ны дарга Ардчилсан Намын эчнээ epөнхийлөгч дэлхийн шилдэг УИХ ын гишүүн Халтмаагийн Баттулга нь дэлхийн бүх хүн төрөлхтөнтэй хамтран орчлон ертөнцөд амар амгалан тогтоож тууштай эргэлт буцалтгүй
《АРДЧИЛСАН ИХ МОНГОЛ УЛС 》ыг манлайлан удирдаж байна.