Баянхөндийг олборлож буй "Эрдэнэ ресурс девелопмент" хувьцааны үнэлгээгээр Монголд гуравт бичигдэж эхэллээ

“Энержи ресурс”-ийн хөрөнгө оруулж байгаа “Эрдэнэ ресурс девелопмент” компани Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумыэ нутгийг дамнан оршдог Баянхөндийн алтны ордыг олборлож буй.
Уурхайн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгах дөхөөд байгаа тус компанийн хувьд эхний олборлосон алтаа Монголбанканд тушаасан нь энэ долоо хоног юм.
Тэгвэл, “Эрдэнэ ресурс девелопмент”-ийн хувьцааны ханш 2011 оноос хойшхи хамгийн өндөр дүндээ хүрсэн байна. Тодруулбал, есдүгээр сарын 16-ны өдөр 8.68 канад долларт хүрчээ.
Энэ компани Торонтогоос гадна Монголын хөрөнгийн бирж дээр ч бүртгэлтэй.
Иймд Монголын хөрөнгийн бирж дээрх үнэлгээ нь бас өсөж, нэгж хувьцаа нь 20 мянга 500 төгрөгр хүрсэн байна. Ингэснээр “Эрдэнэ ресурс девелопмент” ХХК нь ХААН банк, “Тавантолгой” ХК-ийн дараа, гуравт бичигдэж эхэллээ.
Баянхөндийн ордоос жилд 85 мянган унц алт олборлох боломжтой.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.