Бизнес мэдээ

Үндэсний үйлдвэрлэгчдийн гэнэтийн бэлэг “Намрын ногоон өдрүүд-2025” үзэсгэлэн худалдааны үеэр задарна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд-2025” үзэсгэлэн худалдаа энэ 9 сарын 22-28-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 20 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 

Үзэсгэлэнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд оролцох тов гарсан байна. 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг үзэсгэлэн худалдаанд 80 жил, 40 жилийн арвин түүхтэй үндэсний ууган үйлдвэрлэгч компаниуд болох “Мах Импекс” ХК, “Талх Чихэр” ХК болон орчин үеийн тоног төхөөрөмжөөр өдөр тутамд хэрэглэгддэг нарийн боов, чихэр, печень, шоколад болон гоймон гурил үйлдвэрлэдэг “Том Бат” ХХК “Өв соёл үйлдвэр” ХХК,“Прайм пастри” ХХК, “Милл Хаус” ХХК, “Нүүдэл жи” ХХКкомпаниуд хамтран “Үндэсний үйлдвэрлэл Бидний бахархал” уриа дор нэгдэн, цэвэр үндэсний үйлдвэрлэлийн онцлог, давуу талыг хэрэглэгчдэд таниулахаар төлөвлөж байна.

Тэд ийнхүү хамтран ажиллаж байгаа нь дотоодын үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих том алхам болж байгаа бөгөөд нийслэлийн иргэд ч өдөр тутмын хүнсээ ашиг ороогүйүйлдвэрийн үнээр шууд худалдаж авах боломж бүрдэж байгаа юм. Компаниудын зүгээс үзэсгэлэн худалдаанд ирсэн хүн бүрдзориулсан урамшуулалт худалдааг бэлдсэн бөгөөд өдөр бүр өөр өөр гэнэтийн бэлэг задарна гэдгийг тэд амлаж байгаа юм.  

Үзэсгэлэн худалдаа 9 сарын 22-28-ны өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үндэсний луйварчид ямар бэлэг задлах гэж байгаа юм бол доо �######�уул юу л ш�##�иа аж

zochin
zochin

aRD IRGEDEE SHULJ HORLOJ BAYAJDAG IHENH NI

Холбоотой мэдээ

Back to top button