Номын баяр өнөөдөр дуусна

Манай улс 2007 оноос эхлэн хавар, намрын улиралд “Үндэсний номын баярын өдөр”-үүдийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ. Тэгвэл ард иргэд, хүүхэд, залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилготой 38 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” буюу номын баяр өнөөдөр өндөрлөнө. Тодруулбал, номын баяр есдүгээр сарын 19-нөөс 21-нийг дуустал буюу гурван өдрийн турш зохион байгуулагдаж байгаа билээ.
Энэ удаагийн баярыг “Номын ертөнц” төрийн бус байгууллагын 20 жилийн ойтой хамтатган, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна. Номын баярт дотоодын зохиолч, хэвлэлийн газруудын зэрэгцээ Казахстан, Франц, Турк, ОХУ, БНХАУ-ын Өвөр Монгол, БНСУ зэрэг орны төлөөлөл оролцохоор болжээ. Шинэ бүтээлийн нээлт, зохиолч уншигчдын уулзалт, хүүхэд багачуудад зориулсан арга хэмжээнүүд өрнөх юм.
Мөн баярын үеэр уншлагын уралдаан, орчуулагч, хэвлэн нийтлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих олон улсын арга хэмжээнүүд болохын зэрэгцээ “50 ном” календар уншигчдад хүргэхээр төлөвлөсөн байна.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.