Улс төрийн мэдээ

Бага хурал хүртэл төсөв хэлэлцэх нь Г.Занданшатарт, хэлэлцэхгүй нь Д.Амарбаясгаланд ашигтай

Улсын төсвийг ид хэлэлцэх үеэр МАН-ын УЗ-өө хуралдуулж, Бага хурлаа товлочихлоо.

Бага хурлаар намын даргаа сонгох уу, эсвэл Их хурал зарлаж, түүгээр сонгох уу гэдэг дээр хараахан тохироогүй байгаа гэсэн мэдээллийг Удирдах зөвлөлийн гишүүд өгсөн. Ямартай ч Д.Амарбаясгалангийн талынхан Бага хурлаар, Г.Занданшатарынх Их хурлаар гэсэн байр сууриар хуваагдаж буй.

Гэхдээ МАН-ын Бага хурлаар бол гуравны хоёрын санал авсан нь намын даргаар батламжлагдах дүрэмтэй. Иймд хоёр нэр дэвшигчийн нэг нь илт давуу ялалт байгуулах учиртай гэсэн үг.

Ирэх бямба гараг хүртэл харин УИХ-ын чуулганаар төсвийг ганцхан удаа хэлэлцэхээр тавьсан байх юм. Түрүүчийн долоо хоногт өдөр алгасалгүй хэлэлцсэн, төсвийн хүрээний мэдэгдлээ эвдэх эсэх дээр маргаан өрнүүлсэн. Харин энэ долоо хоногийн лхагва гарагт л Төсвийн тухай хуулийн нэг дэх хэлэлцүүлэг хэмээн товлож, бусад өдөр нь Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Ерөнхий сайдын асуулгын цаг зэргийг тавьж өгчээ.

Г.Занданшатарын Засгийн газрын өргөн барьсан төсөв дээр УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй байгаа юу, байгаа. Нүүрсний экспортын төсөөлөл хэт өөдрөг, илүү их алдагдал хүлээх боломжтой атал хэмнэх биш харин ч зардал талдаа хэтрүүлж өгсөн, үүнийг оновчтой ашиглах эсэх тодорхойгүй, гадаад өрийн таазыг нэмсэн, төсөвтөө зориулж төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчлөхөөр оруулж ирсэн гээд шалтаг мундахгүй яваа.

Гишүүдийн асуултад хариулж буй Н.Учрал, Б.Жавхлан сайд нар ч сүүлдээ зурагдсан пянз шиг нэг зүйлээ давтах болж, УИХ-ын чуулганы хуралдааныг удирдсан дэд дарга Х.Булгантуяа бухимдахдаа хүрч байв.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд МАН-ын даргын асуудлыг улсын төсвөөс хол аваачиж яриатай, битгий хольж хутгаж улстөржүүлээрэй гэдгийг түрүү долоо хоногт бичсэн постоороо хэлсэн болов уу. Гэвчиг Д.Амарбаясгалан хурлаа ч дорвитой удирдаагүй, завгүй явсан. УИХ-ын гишүүдийн санал шүүмжлэл ч бодитой, тооцоо судалгаатай анзаарагдсан.

Бага хурал хүртэл төсөв хэлэлцэх ажлын тав хоногт харин Ерөнхий сайд санал хайрцаглаад эхлэх боломж эсрэгээрээ бий болох юм. Улсын төсөвт суулгах, төсвөөр лоббидох боломж бүрдэнэ. Нөгөө талдаа Д.Амарбаясгаланд энэ муу тусах учир, энэ долоо хоногт төсвийн хэлэлцүүлэг цөөн товлогдсон болов уу. УИХ-ын гишүүд нь Х.Булгантуяагаар удирдуулсан хуралдаа төсвийг зад шүүмжлээд байх нь ч түүнд ашигтай юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Адилхан л өлөн новшнууд. Цайрсан хулгайчууд нь дарга сайд хийгээд л

Зочин
Зочин

Занданшатар ч дээ. Сонгогчид, бүр нутгийн нь сонгогчид итгэл үзүүлээгүй, Их хуралд сонгоогүй хүнийг Ерөнхий сайд болгосон нь ойлгоход бэрх, эргэлзээтэй явдал байсан даа. МАН-ын байж байгаа царай тэр. Нам гэхэд хэцүү ганц , хоёр хүний зоргоор л байдаг "Нам" улс орныг яаж өөдтэй удирдах вэ дээ. Одоо харин даргаа өрсөлдөөнөөр сонгох гэж байгаа нь үнэн байгаад, өнөөх ганц нэг хүнийхээ зандраанаас айчихгүй сонговол аштай юу даа. 100 гаруй жилийнхээ түүхэнд анх удаа ийм шинэ алхам хийгээсэй билээ дээ.

Иргэн
Иргэн

УИХ-аас бусад төрийн байгууллагуудын төсвийг байж боломгүй ихээр хассан шүү! Хөрөнгө оруулалтыг бүрмөсөн хассан. Цалингийн санг л дөнгөн данган үлдээсэн. Нормативт зардлуудыг ч хассан. Атал зарим АА ангиллын төрийн байгууллагууд ард түмнээс далдуур цалингаа удаа дараа нэмж Төрийн албан хаагчдын цалин хэтэрхий зөрүүтэй болчихоод бн шүү! Шударга цалингийн систем тогтоо! Төсөв хүндэрсэн, танах ёстой нь үнэн бол тэгш бус байдал, дабль стандартыг арилга. Ялангуяа УИХ, түүний харьяа байгууллагууд! Амарбаясгалан өөрөөсөө эхэлж төсвийн хэмнэлт хий!

Irgen
Irgen

3-say garan hvn, Uls orni tusuv bvr baitlaa zandan, amarsa 2-in huviaas mungu Guih gej baigaa yum shig boloh uu !? Hvvr gej ! Ter chini Ard olni tatvarin mungu Sankhvv biz dee hvvr hvvrnvvdee P

Зочин
Зочин

Улсын төсөв чухал уу. УИХуралд суудалтай намын даргын суудал чухал уу гэдгийг бод. Оюунэрдэнэ чи албан тушаал эрх мэдэлд шунан улс оронд тогтворгүй байдлыг зориуд бий болгож байна.

Холбоотой мэдээ

Back to top button