УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ардчилсан нам бүлгийн даргаа тодруулна

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ.

Энэ дагуу өнөөдөр /2025.09.22/ УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийнэ. Өнөөдрийн хурлаар:

  1. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн мэдээлэл сонсох
  2. Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан асуудлаар мэдээлэл сонсох;
  3. Боловсролын ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулга

Тус бүлэг мөн бүлгийн даргаа сонгоно. Өнгөрсөн долоо хоногт бүлгийн даргын асуудал яригдахад Улсын дээд шүүх намын даргыг бүртгэх шийдвэр гаргасны дараа бүлгийн даргаа сонгох нь зүйтэй гэж үзсэн аж. Улсын дээд шүүх өнгөрсөн пүрэв гаригт АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэж баталгаажуулсан. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг дараагийн даргаа тодруулах шаардлагатай болсон юм.

Одоогийн байдлаар улс төрийн хүрээнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Жаргалан тэргүүтэй гишүүдийн нэрс хамгийн идэвхтэй яригдаж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 22, 2025 16:14

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button