Монголд тусгай ажиллагаа явуулсан БНСУ-ын хоёр тагнуулд ЭСЯ тусалж байсныг илрүүлжээ

Монголд тусгай ажиллагаа явуулахаар ирсэн Өмнөд Солонгосын хоёр тагнуулыг манай улсын ТЕГ баривчилж нутаг буцаасан талаар бид өмнө нь хэд хэдэн удаа мэдээлж байв.
Тодруулбал, Өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын 27-нд БНСУ-ын хэвлэлүүдэд Хойд солонгостой холбогдох тусгай даалгавартай Өмнөд Солонгосын хоёр тагнуулыг Монгол Улсын тагнуулын байгууллага баривчилсан. Улмаар БНСУ-ын Тагнуулын командлагч Мүн Сан Хог тэднээс өөрөө тайлбар авахаар эх оронд нь буцаах хүсэлтийг Монголын талд гаргасны дагуу шилжүүлэн авсан байдаг.
Улмаар Монголын тагнуулд баригдсан БНСУ-ын дэд хурандаа А, хошууч Б нарт холбогдох хэргийг БНСУ-ын тусгай прокурорын баг шалгаж эхэлсэн билээ. Өдгөө шинээр олдсон нотлох баримтуудад үндэслэн тусгай прокурор тэднийг "эх орноосоо урвасан" гэх үндэслэлээр яллахаар шалгаж байгаа юм.
Тэгвэл саяхан “Монголын ажиллагаа” гэх хэргийг шалгаж буй Тусгай прокурор Чо Юн Сокийн баг Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтран уг ажиллагааг Батлан хамгаалахын тагнуулын командлал (DIC) хийсэн гэх нотлох баримтыг илрүүлсэн гэх мэдээлэл байна.
Энэ талаар 17-ны өдөр CBS Nocut News-ийн иж бүрэн тайланд дурдсанаар, дотоодын бослогын асуудал хариуцсан тусгай прокурорын газар саяхан цэргийн болон дотоодын олон зүтгэлтнүүдийг байцааж байхдаа энэ нөхцөл байдлыг илрүүлсэн байна.
Харин тусгай прокурорын газарт байцаагдаж буй Тагнуулын албаны олон албан тушаалтан уг мэдээллийг үгүйсгэж, "хүний тагнуул (HUMINT) бий болгох хэвийн ажиллагаа" гэж мэдэгдээд "Одоо байгаа тагнуулын сүлжээ, тэр дундаа орон нутгийн тагнуулын эх сурвалжийг авахаар очсон" гэж мэдэгджээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud