Улс төрийн мэдээ

Н.Учрал: Ирэх онд төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, жилийн улсын төлөвлөгөөнд оруулна

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Ерөний сайд Г.Занданшатар тэргүүтэй танхимын сайд нараас Засгийн газрын 100 хоногийн ажлын талаар танилцууллаа.

Шадар сайд Н.Учрал,

“Ерөнхий сайд та бүхэнд тодорхой мэдээллийг өглөө. Засгийн газар энэ 100 хоногт эдийн засгийн өсөлтийг хангах, гацаж байсан олон асуудлыг шийдвэрлэхэд анхаарсан. 5 жилийн үндсэн чиглэлийг 10 дугаар сарын 31-ний өдөр өргөн барихаар байгаа. 8 үндсэн чиглэлтэй бөгөөд хөрөнгө оруулалтын хөтөлбөр хавсралтаар  дагалддаг. Өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг гээгдүүлж ирснийг цаашид ач холбогдолтойгоор анхааран хэрэгжүүлнэ. Монгол Улсын 5 жилийн чиглэл буюу үүнд тулгуурласан хөрөнгө оруулалтын хөтөлбөр зэргийг улсын төсөвт суулгана. Цаашид бид хэрэгжүүлэх төслүүдээ 4 бүлэг 15 оноогоор үнэлдэг тогтолцоо руу шилжиж чадвал явахгүй, урагшлахгүй байгаа төслүүдийг эрэмбэлдэг болно гэсэн үг. 14 мега төслийг 4 шатлалаар эрэмбэлсэн. Эдийн засагчид, судалгааны багтай хамтран эрэмбэлж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд нийт 140 төслийг шинээр эрэмбэлж, ирэх жилийн улсын жилийн төлөвлөгөөнд цэгцлээд оруулж ирнэ гэсэн үг.

Аймаг орон нутагт төслүүд нь бие дааж хөгжих боломжийг олгож байгаагаараа онцлог. Жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй ямар нэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй, ач холбогдлоор нь заавал авч үзнэ.

Салбар болгоны хөгжлийн 5 жилийн төлөвлөөг хэлэлцэж, бүх нийтийн оролцоог хангаж, 40 төсвийн захирагчийн ирэх 5 жилийн чигийг харсан төлөвлөгөө гаргана гэсэн үг.

Индикаторуудыг тавьж чаддаггүй байсныг илүү ойлгомжтой болгож, томоохон хөтөлбөр, төслүүдийг үнэлж, салбар салбарт индикаторуудыг зөв тавина гэсэн үг. Боловсролын салбарт гэхэд л Боловсролын яам ямар зорилт тавьснаас хамаарч түүндээ хүрч байна уу гэдэг индикаторуудыг ажилуулна.

Индекс урагшлуулахад тавигддаг индикаторуудыг ажиллуулах нь олон улсын аргачлалыг нэвтрүүлж, илүү эдийн засгийн загварчлалд нийцүүлнэ гэж харж болно. Зөв төсөвлөдөг, эргээд хянадаг буюу ирэх жилээс төсөв илүү ухаалаг болж эхэлнэ гэсэн үг. Цаг хугацаа нь тодорхой, бодитой гэсэн аргыг барьж ажиллана.

Үүний дагуу Төсвийн бодлогыг өргөн барихдаа орлого зарлагыг нэгэн зэрэг бууруулсан нь хувийн хэвшлийг ажиллах орон зайг бий болгосон. Эдийн засаг өсөж байх үед хуримтлал үүсгэж чадаагүй байдал нь төсвийн сахилга батыг алдагдуулж ирсэн. Тодорхой гадны хөрөнгө оруулалт, зээлийг нэгэнт авсан бол шинэ ажлын байрыг бий болгож байгааг дэмжинэ.

Татварын багц хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын хууль зэрэг хэдэн хэдэн хуулийг өргөн барьж хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Эдийн Засгийн эрх чөлөөний хуулиар хувийн хэвшлийн ажиллах нөхцлийг хяхаж хавчсан ямар ч шийдвэр гаргахыг хориглоно.

Эдийн засаг агшиж байгаа үед төсвөө тэлэх тал дээр ажиллана. Хувийн хэвшлүүдийг дэмжихийн тулд бүх талаар бодлого боловсруулна. Гааль дээр гэхэд л гаалийн ахлах байцаагч дээр байсан 55 эрх мэдлийг буулгаж, цахимжуулснаар гааль дээрх хүнд суртал буурч байна. Экспортын ажлын хэсгийн хүрээнд авч хэлэлцүүлэх ажлуудыг авч хэрэгжүүлсээр байгаа. Цаашид экспортыг нэмэгдүүлэх тал дээр илүү ажиллана" гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 24, 2025 14:59

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button