Эдийн засгийн тойм, анализ

"Чайна Энержи"-гийн гэрээ: 53 ам.доллар бус нүүрсний үнэ өсөж, буурахад дагаж 1-3 сар тутам шинэчлэгдэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "Монгол Улс нүүрсээ тонн тутмыг нь Хятадад хямд худалдах гэрээ байгуулсан байна. 5 тэрбумын алдагдал хүлээх нь" гэх агуулгаар хэвлэлийн хурал хийсэн нь "Чайна Энержи" болон "Эрдэнэс Тавантолгой" ХХК-н хийсэн нүүрс худалдах, худалдан авах гэрээнд үнийг хэдээр тусгав гэдэг асуудал руу анхаарлыг аваачив.

Чайна Энержи”-гийн Чалкогийн урт хугацааны үнээр гэдэг тулгалт

Эргээд энэ үйл явдлыг нэхэн санавал "Гашуунсухайт-Ганцмод" боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг өмнөх Засгийн газар буюу Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 14 мега төслийнхөө нэгээр сонгож, мухар төмөр замуудын нэгийг дуусгах зорилт, амбиц хоёрыг зэрэгцүүлэн тавьсан. Улмаар Засгийн газрын түвшинд хөөцөлдсөн энэ хэлцлээс 2024 онд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд Хятадын төрийн өмчит "Чайна Энержи" компаниас нэг захидал ирсэн нь төмөр замаа гүйцээж холбоё, гэхдээ…хэмээн 4 гол агуулга бүхий саналыг тавьсан нь "Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас 16-20 жилийн хугацаатай гэрээ байгуулж, 2029 он хүртэл 27 сая тонн, 2030 оноос 20 сая тонноос багагүй нүүрс тогтмол худалдан авах санал байв. Ингэхдээ Монголын биржийн үнээр авахгүй. Чалкогийн урт хугацааны гэрээний үнээр, зөвхөн коксжих нүүрс авна гэх зэргээр ил тодорхой агуулгыг дурдсан.

Ингээд Монголын талаас "Чайна Энержи"-гийн уян хатан бус, тулгалт хэлбэрийн санал дээр тухайн үеийн Засгийн газар хүч хаяж, уулзалт хэлэлцээг нэмэгдүүлж тэдний санал, шийдлүүд дээр харилцан ярилцаж явсаар Засгийн газар хоорондын хэлэлцээр гэсэн агуулгаар аль аль талдаа гэрээг үзэглэх түвшинд хүргэсэн юм.

Яагаад "Чайна Энержи" өөрсдөө ийн хатуу тулгалт маягийн хандлага илэрхийлснийг эргээд сөхвөл өнөөх л олон жил гацсан өргөн, нарийн царигийн асуудал болоод энэ царигийн зөрүүгээс үүдэлтэй Хятадын талын алдагдсан боломжийн хэдэн арван тэрбум ам.долларын хохирол ярих болдог. Дээрх захидлын төгсгөлд "Чайна Энержи" компанийн тавьсан саналыг хүлээн авч, хамтран ажиллана гэвэл “алдагдсан боломжийн өр төлбөрийг нэхэмжлэхгүй” хэмээн хар дээр цагаанаар бичсэн байв.

Нэг талдаа хил холболт, нүүрсний агуулга мэт харагдавч нөгөө талдаа Монгол Улсын нэр хүндийн асуудал ч энд давхар хөндөгдөж байсан нь үнэн. Иймээс өмнөх Засгийн газар ерөөс урагшлахгүй хэдэн жил зөвхөн хэлэлцээний шатанд байсан яриаг 50 гаруй удаагийн хоёр талын уулзалтаар эцэст нь хэрэгжүүлэхээр болгосон нь факт.

Ингээд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ болон холбогдох байнгын хороодоор оруулж, хэлэлцсэний эцэст соёрхон батлаж төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын ажилдаа орсон билээ. Харин нүүрс худалдан авах гэрээний агуулга хоёр улсын төрийн өмчит компанийн хооронд үлдэж, нүүрсний үнийг тогтоосон.

Үнэ ярих үед Хятадын "Чайна Энержи" компанийн зүгээс анх биржийн үнээр авахгүй гэдэг саналдаа буулт хийж, биржийн жинлэсэн дундаж үнээр болгохоор тогтсон боловч манай уул уурхайн биржийн дундаж үнэ яг бодит ханш биш хэмээн цензур тавьсан байна.

Яагаад үнэ дээр "Чайна Энержи" ингэж хатуу шаардлага тавьсан нь манай улс Сү.Батболдын Засгийн газрын шийдвэрийн дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХХК Хятадын “Чалко” компанитай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, 350 сая ам.долларын урьдчилгаа аваад энэ мөнгө нь нэгэнтээ иргэн бүрд 21 мянган төгрөг болж очсон түүх ч энд нөлөөлдөг.

2017 онд урьдчилж авсан 350 сая ам.долларын өрийг арайх гэж барагдуулсан ч 2022 онд гэрээ автоматаар сунгагдаад зогсохгүй, анхнаасаа нэмэлтээр сунгах нөхцөлтэй байсны дагуу 2027 он хүртэл сунгагдсан. Хятадтай хийсэн нүүрсний гэрээний ийм түүхтэйгийн хувьд тэдний талаас "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Чалкогийн урт хугацааны гэрээний үнээр л хийх нь хамгийн бодит нөхцөл гэдэг барьцаалсан маягтай саналаа ч “Чайна Энержи” тулгаж байсан.

Өөрөөр хэлбэл урт хугацааны гэрээнд форвард гэрээний дүн ашиглахгүй гэж "Чайна Энержи" илэрхийлсэн бөгөөд тайлбарлавал, урт хугацааны нөхцөлд зах зээлийн ханш байнга өөрчлөгдөж байдаг тул нэг удаа тохирсон форвард үнийг удаан хугацаанд ашиглах нь эрсдэлтэй гэж хардаг. Тиймээс урт хугацааны гэрээ дээр нэг форвард үнэ ашиглахаас зайлсхийж, ихэвчлэн үнийг индексжүүлдэг.

Ингээд төмөр замын хил холболтоо нэгэнт шийдвэрлэснээс хойш Хятадын талтай боломжит дүнгээр нүүрсний урт хугацааны гэрээ хийх үү үгүй юу гэдэг л сонголт үлдэж таарна. Нэгэнт хил холболтын асуудлаа эцэслээд, нүүрс худалдан авалтын гэрээндээ тулчихснаас хойш хамгийн боломжит хэлбэрийг сонгосон гэж тухайн үеийн салбарын сайд нь өөрөө ч хэлдэг.

Тонн тутам нь 53 ам.доллар гэдэг ойлголт хаанаас гараад ирэв

Нүүрсний үнэ өөрөө ерөөс тогтвортой биш. Ам үнэ, боомтын үнэ, биржийн үнээс гадна өдөр, хоног сар, улирал тутам өөрчлөгдөж байдаг эд.

Мэдээж "Чайна Энержи" урт хугацааны гэрээний үнээр хийнэ гэдэг худалдан авагчийн байр сууриар хандаж буй нь үнийг багаар тогтоох сонирхол өндөр байхаас аргагүй. Эл сэдэвтэй холбоотойгоор өчигдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Лхагвын тойм"-д орох үеэрээ"Чайна Энержи"-гийн гэрээний нүүрсний үнийн талаар хөндсөн. Ингэхдээ 2024 оны Уул уурхайн биржийн үнэ буюу 100 орчим ам.доллараас 5 хувийн хөнгөлөлт эдлэх эрхээр 95 орчим ам.доллароор "Чайна Энержи" худалдан авах санал анх гаргаж байсан гэж хэлсэн юм.

Гэтэл зах зээлээр нь харвал тухайн үе нь нүүрсний супер циклийн үе буюу яриад байгаа 95 ам.доллароос нь ч өндөр, датагаар харвал тухайн үеийн Чалкогийн үнэ 97.68 байх үед санал болгож байсан үнэ гэсэн үг. Харин нүүрс худалдах, худалдан авах гэрээг УИХ-аар хэлэлцүүлж, хоёр компани үзэглэх үед нүүрсний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 хувиар буурчихсан байсан үе. Зах зээлийн зарчмаараа л үнийг тогтоох учраас худалдан авагч талаас харилцан тохиролцсон индекс тохируулгын дагуу үнэ өөрчлөгдөж явахаар гэрээнд тусгасан байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн 7 сард борлуулсан хатуу коксжих нүүрсний гэрээний үнэ дунджаар 87 ам.доллар буюу үүнд тээврийн үнэ шингэжээ. Биржийн тээвэр нь 12 ам.доллар буюу хасаад тооцохоор 75 орчим ам.доллар боловч урт хугацааны гэрээний үнэд энэ дүн мэдээж буурах нь ойлгомжтой.

Гэхдээ үнэ буурах үед дагаад бүр буурчих юм уу гэвэл анхдагч үнэ буюу Чалкогийн урт хугацааны гэрээний жишиг үнээр тогтож, үнэ өсөхөд дагаж өсөх ч буурах үед анхдагч үнийг барихаар тусгасан байдаг нь 69 орчим ам.доллар гэгддэг.

Индекслээд харвал дээр дурдагдсан 95 ам.доллар өнөөдрийн 57 орчим ам.доллар, инфляциар тооцвол 59 орчим ам.доллартай тэнцэнэ.

Салбарынхан нь ч үргэлж л хэлдэг. Улс төрчид бүхэл дүн, олон улсын жишиг, том агуулга ярьдаг ч яг бодит нөхцөл дээрээ нүүрсний тонн тутмын үнийг худалдан авагчид ямар нөхцлөөр, хэрхэн худалдаж авч байгаа юм гэдгийг мэддэггүй, ярьдаггүй гэж. Яг ийм жишээг өнөөдөр УИХ нь ч өөрсдөө харуулж л буй. Өөрсдийнхөө 3 удаа хэлэлцээд баталчихсан хэлэлцээрээ "үнийн дүн тодорхой бичээгүй байсан" гэдэг шалтгаанаар эргүүлээд улс төржүүлээд эхэлчихэж байгаа хэрэг.

Бодит байдал дээр нүүрс Ганцмод боомтоор дамжин БНХАУ-ын ӨМӨЗО болон тэндхийн гангийн үйлдвэрүүд рүү очихдоо худалдан авагч үйлдвэрүүд тодорхой хугацаанд “special discount” буюу юаньд суурилсан урамшуулал хөнгөлөлт өгч авдаг. Энэ нь ихэвчлэн тонн тутамд 40 юань буюу 5.5 ам.доллар орчим байдаг. Ингэснээр, жишээ нь боомтын үнэлгээ 700 юань байлаа гэхэд бодитоор үйлдвэрүүдэд нийлүүлэхдээ 660 юань болж буурдаг гэсэн үг. Хөнгөлөлт нь нүүрсний чанарын ялгаа, худалдан авалтын хэмжээ, сар, улиралын гэрээний тохиролцоо зэргээс ихээхэн хамаардаг.

Хавар Уул уурхайн биржийн арилжаагаар өндөр үнэтэй биржийн гэрээнүүд үндсэндээ зогссон буюу амны гэрээ л гарч байсан. Энэ нь тээвэрлэлтийн зардал, гаалийн татвар, боомт хүргэх зардал зэрэг нь нэмэгдээгүй, зөвхөн уурхайн аман дээрх нүүрсний үнээр худалдан авагч ба борлуулагч хоёр уул уурхайн аман дээр нүүрсээ нийлүүлэх нөхцлөөр байгуулсан гэрээ гэсэн үг. Ингэхээр цаасан дээр гоё өндөр үнийн дүн байгаад байдаг. Гэтэл яг ачир дээр худалдан авагч талын зах зээл үнийг тогтоож, ямар гэрээ явах нь ч тэнд л шийдэгдэж байх жишээтэй.

Шүүмжлэл, маргаан дагуулсаар эцэст нь батлагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээний асуудлыг үнэхээр гэрээн дэх нүүрсний үнэд санаа зовсондоо сөхөж хөндөв үү эсвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хийгдсэн гэдгээрээ л сэдэв болоод байна уу гэдэг нь өөрөө сонирхолтой дүр зураг.

Гэрээнд дутуу хөтүү заалтууд үнэхээр орсон юм гэвэл түүнийг залруулах тухай бус, гэрээг бүхэлд нь цуцлах ёстой мэтээр яриад эхэлсэн нь эрх баригч нам доторх нэгнээ намнах хэрэгсэл, эцэстээ улсын асуудал болж хувирах вий.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
43 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Саран
Саран

Аргачл�##� нь ноцтой доо. Тэнэг юм уу. Үнэ тогтоож цаасан дээр тавихгүй шүү дээ.

Зочин
Зочин

Ene huvia hicheesen uls turchid bugdiig hulgailsan, odoo buur hyatadad hямd ugch baina gej uu, tednees avaad ard tumend yug ch ogohgui bn

Зочин
Зочин

Яасан ч шударга бус гэрээ вэ, ард түмний өмчийг 5 төгрөгөөр өгч байгаа юм шиг л боллоо, улсаа худ�##�даж байна шүү дээ

Зочин
Зочин

Erdenes Tavantolgoi gej ner zuusen ch erunhiiduu hyatad nariin kompnid ajildag shig bolj bna, mongolchuuddaa ashig ogohgui

Зочин
Зочин

Үнээ ингэж дарж өгөөд байхаар манай улсын нэр хүнд дэлхий дээр унаж дуусна, ядарсан иргэдэд ямар ч ашиг үлдэхгүй

Зочин
Зочин

Ene bol uls turiin buzar toglolt, zuvhun Enkhbayar bish bugd adilhan, ard tumnee toohgui hulgachid

Зочин
Зочин

Хэрэв үнэхээр ийм гэрээ хийсэн бол шүүхээр ш�##�гуулах хэрэгтэй, төрийн өмчит компаниуд хариуцлага хүлээх ёстой

Зочин
Зочин

Tonnii une n 50$ gedeg bol zgr hoshgoruulj bgaa, jinhene une n undur, yalgaatai bolon hyatad nartai tohirson uls turiin avilgal

Зочин
Зочин

Яг үнэндээ биржийн дундаж үнэ гэдэг нэрээр луйвар хийж байгаа, ард түмэн биднийг муухай доромжилж байна даа

Зочин
Зочин

Shudarga bus huniig bugdiig ilchleh heregtei, ene uls oronii nuursiig uursduu idsen deer bish uu

Зочин
Зочин

Үнэндээ нүүрсний бодит өртөг өндөр, гэхдээ гэрээ хийхдээ муу тохирсон нь улс орныг ядуу болгож байгаа том ш�##�тгаан

Зочин
Зочин

Hyatadad unegui ogdog met bolson, mongolchuuddaa yu ch ulddeggui, ene buzar geriig tsutslah heregtei

Зочин
Зочин

Нүүрсний үнэ яаж ийм хямд тогтоод байгааг тайлбарлаж чадахгүй байгаа нь өөрөө авлига, ашиг сонирхолын зөрчил

Зочин
Зочин

Ene huvisgal hiih tsag irsen, uls tur dotor bgaa hog shaarnuud bugd ogtsroh yostoi

Зочин
Зочин

С�##�барынхан нь мэдэж л байгаа, нүүрсний гэрээ ингэж урт хугацаагаар хийж болдоггүйг, гэтэл улс төрийн шоу болгоод ард түмнийг мэхэллээ

Зочин
Зочин

Bugd undur alban tushaaltan nar avilgal avaad huvaaj idej baina, ulsiin erh ashig gj ogt bodohgui

Зочин
Зочин

Монголын баялгийг ингэж үнэгүй шахам өгч байгаа нь ёстой ичмээр, улс төрийн бохир тохироо гэдэг нь тодорхой

Зочин
Зочин

Ard tumnii nuuren deer sh**j bgaatai adil, ene bol uls ornoo hudaldsan luivarchid

Зочин
Зочин

Хууль тогтоогчид нь өөрсдөө 3 удаа батлаад өнгөрчихөөд одоо улс төржүүлээд эхэлж байгаа нь жинхэнэ жүжиг

Зочин
Зочин

Avch bgaa hyatad nar ch huuliin daguu huuli bus yum hiigeegui, harin mongol turiin hulgaich nar l gemtei

Зочин
Зочин

Эрдэнэс Тавантолгой нэртэй ч ард түмэнд ямар ч өгөөжгүй, зөвхөн хэдхэн хүн ашиг олдог систем болж хувирлаа

Зочин
Зочин

Bugdiig ni shalgahgui bol ene nuursniih ni munguur shineer darga nar huvia hicheej bna

Зочин
Зочин

Улс төрчид нь хариуцлагагүй, нэг Засгийн газар хийсэн гэрээг нөгөө нь улс төрийн хэрэгсэл болгодог, ингэж тоглож болохгүй

Зочин
Зочин

Ene buh yum chini 21k tugrug taraasan ter avilganaas ehlelttei, odoo hurtel dawsan shinjtei, ur n hurdeggui geruu

Зочин
Зочин

Ард түмэн ийм гэрээнээс нэг ч төгрөгийн ашиг хүртээгүй, харин өр л нэмэгдэж байгаа нь гашуун үнэн

Зочин
Зочин

Ene bol zugeer neg geree bish, ulsaa hudaldsan nugalj oilgomjtoi, iim yum hiisen humuusiig shorond hiih yostoi

Зочин
Зочин

Урт хугацааны гэрээг ингэж индексжүүлж хийдэг ч үнэндээ Монголын т�##�д ашиггүй нөхцөлөөр хийсэн нь тодорхой байна

Зочин
Зочин

Үнэн хэрэгтээ нүүрсний үнэ буух үед анхдагч үнээ барина гэдэг нь шууд хохирол, манай т�##� огт хожихгүй

Зочин
Зочин

Uls turchidiin bugdiin nuuren deer har tamga darah tsag bolson, ingej ulsaa hudaldaj bolohgui

Зочин
Зочин

Arai l ih hudlaa surjignej bn, une ni global index deer undeslej baigaa, gehdee neg taliin ashig ni ilt gajuudsan

Зочин
Зочин

Монголын нэр хүндийг олон улсын түвшинд гутаасан гэрээ, ингэж ярихаар хятадууд биднийг доромжилсон мэт болчихлоо

Зочин
Зочин

Unen bol ene bol ard tumniig daldaar deeremdej bga toglolt, bugdiig ni il bolgoj hariutslaga toots

Зочин
Зочин

Бодит үнэтэй харьцуулахад 20-30 хувь доогуур үнээр өгч байгаа нь манай т�##�ын ялагд�##�, тэгээд ч хян�##�т сул байна

Зочин
Зочин

Гэрээ цуцлах ёстой гэдэг улс төржсөн тайлбар, харин нөхцөлийг сайжруулж засах хэрэгтэй байсан

Зочин
Зочин

Mongolchuudiig hyatadiin bool bolgoj bn, bugd hudaldagdsan hogiin shaar

Зочин
Зочин

Shal hudlaa, uls turchidiin hoorondiin daind ard tumnii nuursiig baritsaalaad toglood bna

Зочин
Зочин

Нүүрсний бодит үнээ мэдэхгүй яриад байгаа улс төрчид өөрсдөө ч худ�##�ч, шоу хийгээд ард түмнээ хуурч байна

Зочин
Зочин

Niit ulsiin ashig deereesee bodohod ene bol tom aldagdal, ediin zasagt mash muugaar nuluulnu

Зочин
Зочин

Яг энэ асуудлыг ш�##�гаж үнэн зөвөөр тайлагнахгүй бол ард түмэн итгэлээ бүрмөсөн �##�дана

Зочин
Зочин

Хямд үнээр шахаж авсан гэрээгээр Монголын баялаг хятадын үйлдвэрүүдэд очиж, харин бид өрөнд орсоор байна

Зочин
Зочин

Uls tur bol bugd l hog, nuursnii mungu bugd darga nart, ard tumend yu ch ulddeggui

иргэн
иргэн

Муусайн сайтууд хулгайчдын мөнгөөр юу ч хамаагүй бурах юмаа. Бүүр нэг бичих өнцөггүй болтлоо бичнэ, үлгэр зохиож бичнэ, өөртэйгээ таарсан юмнуудаар яриулсан гэж бичнэ..ккк. ЭТТ цаа чинь хулгайчдын үүр оромж, мөнгө угаах хэрэгсэл болчоод байна хөөе. Б. Энхбаярын яриа 100% үнэн! Энэ их мөнгө Оюук+АБ МАНГАСЫН АМ-нд биш МОНГОЛЫН ТӨСӨВТ орох байлаа. Үүнийг мэдэж байгаа болохоор ЗГ-аас төлөөний хүнээ явуулж хулгай зэлгийг нь хазаарлах арга хэмжээ авч байгаа нь энэ байх. Мэдээж олон янзын ашиг сонирхлоор явуулж байсан бх. Ж/нь. Оюукийн БЭТ бол яавч ажил сайжруулахын төлөө биш. Сенсац, хутган үймүүлэх,хор найруулах үүрэгтэй бол саяын томилогддог Бямбасүрэн бол харин ажлын төлөө явж. Хулгайг ганцхан сар зогсооход 3 сая доллар, нүүрсийг биржээр арилжа�##�ахад ганцхан өдрийн дотор 40 гаруй сая доллар... Энэ мөнгө юм хэлэхгүй байна уу??? ОЭ �######�санаас хойш энэ улс эрүүлжих т�##�даа болж байна. Одоо л энэ хулгайчдыг цэвэрлэхгүй бол ц�##�ин, тэтгэвэр нэм гэж мянга хашгираад нэмэргүй.. нэхмээр байгаа бол энэ нэмэгдлийг хулгайлж идэх мафийн сүлжээг угсарсан ОЭ+АБ мафиас нэх!!!! Занданшатар, Баямбацогт, Энхбаяр нар энэ улсыг ш�##�баагнаас татаж гаргах амаргүй үүрэг хүлээсэн. Гэхдээ бусдыгаа бодвол арай дээр боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй байх. Энэ цаг үед мафижсан-төрөө жинхэнээс нь цэвэрлэх ёстой. МАН дотроосоо тэсэрч байна. Цэвэрших болтугай! Хатиг томорсоор хагардаг нь жам!

ЗЭНДМЭНЭ
ЗЭНДМЭНЭ

БОХИР СЭТГҮҮЛ ЗҮЙГ БОХИР УЛС ТӨРТЭЙ НЬ �######�УУЛЬЯ. НААД ГЭРЭЭНИЙ ҮНЭ МҮНЭ ГЭДГИЙГ ЧИНЬ ТЭНЭГ ХҮН Ч ОЙЛГОЖ БАЙНА. УИХ-ААС ШИЙДЭЭД, ЗАСГИЙН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ НЬ ҮНИЙН ЗАРЧМАА ТОХИРЧИХООД БАЙХАД ХУЛГАЙЧИД ЯАЖ ИДСЭНИЙГ БОРЛУУЛАЛТЫН ГЭРЭЭНҮҮДЭЭ ГАРГАЖ ТАВИАД ТУХАЙН ҮЕИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭТЭЙ НЬ ХАРЬЦУУЛААД Л ГАРГААД ИРНЭ Ш ДЭЭ. 16 ЖИЛ?? ЕР НЬ СҮҮЛИЙН ҮЕД ТӨР НЬ "АРГАЧЛАЛ" ГЭДЭГ ЮМААР ЛУЙВАР ХИЙДЭГ БОЛООД БҮР ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖ БАЙНА Ш ДЭЭ.ККК. НҮҮРСНИЙ ҮНЭ ТОГТООХ АРГАЧЛАЛ, ТЭТГЭВЭР ТОГТООХ АРГАЧЛАЛ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ БОДОХ АРГАЧЛАЛ...ЮМ ХЭЛЭХГҮЙ БАЙНА УУ???!!! ИНФЛЯЦИД ИДҮҮЛНЭ, АРГАЧЛАЛААР ИДҮҮЛНЭ.. ЗҮГЭЭР ҮҮ ТЭЭ? ЭНЭ УЛСАД САНХҮҮГИЙН ОНОЛ-АРГА ЗҮЙД СУУРИЛСАН ДЭЛХИЙН СТАНДАРТ АРГАЧЛАЛ МӨРДДӨГ ГАЗАР БАЙНА УУ? БҮГД ТООНДОО НОЙЛ. ЕС НЬ НОЙЛ.. ЯАМ, АГЕНТЛАГ, МОНГОЛ БАНК, АРИЛЖААНЫ БАНК БҮГД САНААНААСАА ХУДЛАА АРГАЧЛАЛ ЗОХИОН, ХУУЛЬЧИЛНА... ТЭГЭЭД ХУУЛИЙН ХҮРЭЭНД ИРГЭДИЙГ ХОХИРООЖ МӨНГӨ ХҮҮЛЖ БАЙДАГ НЬ ҮНЭН Ш ДЭЭ..СЭХЭЭРЦГЭЭ АРД ТҮМЭЭН! НААД ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМ ГЭЭД БАЙГАА НӨХДҮҮД ЧИНЬ ОЭ+АБ, ГЭРЭГЭ-16-Н ЗАХИАЛГАТАЙ ХҮМҮҮС. ҮНЭХЭЭР ЦАЛИН, ТЭТГЭВРЭЭ НЭМҮҮЛМЭЭР БАЙВАЛ Б.ЭНХБАЯРЫН ЯРЬСАН ЭНЭ ИХ ХУЛГАЙ, ЛУЙВРЫГ ТАСЛАН ЗОГСООЖ ТӨРӨӨ ХУЛГАЙЧДААС АВАР. ТЭГВЭЛ ТӨСВИЙН ОРЛОГО НЭМЭГДЭЖ, ТАНЫ ЦАЛИН , ТЭТГЭВЭР БАС НЭМЭГДЭХ БОЛНО..

Холбоотой мэдээ

Back to top button