Улс төрийн мэдээ

Түр хороо хуралдаж байж илчлэгдсэн Оюу толгойн НОЦТОЙ АСУУДАЛ

Оюу толгой гэсэн сэдэв намрын чуулганаар анхаарал татах нь тодорхой болоод байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн хэлэлцээнээс хойш нам жим байдалд ороод байгаа, уг төслөөс Монголын талын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлье гэсэн агуулга дор өдгөө:

  • “Онтрэ”-гийн лицензийг хэрхэн “Оюу толгой” ХХК руу шилжүүлэх, үүнд тусдаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёстой эсэх
  • “Рио Тинто”-гийн “Оюу толгой” ХХК-д зээлсэн зээлийн хүүг бууруулах
  • Арбитрын шүүх дээрх татварын маргаан гэсэн гурван сэдэв хэлэлцэгдэж байна.

Эдгээрээс зээлийн хүүгийн тухай яриа харьцангуй шинэ юм. Өмнө нь манай талын 34 хувьд ноогдох 2.8 тэрбум ам.долларын өрийг тэглэж байсан. Гэвчиг ноогдол ашиг хүртэх хугацаа 2037 он хэвээрээ байна, наашлаад тэр.

Учир нь үндсэн зээлүүд төлөгдөж дууссаны дараа бид ноогдол ашиг авна.

Долоодугаар сарын мэдээгээр 18 тэрбум ам.долларын зээлтэй. Үүнээс 13 нь үндсэн зээл, үлдсэн нь хуримтлагдсан хүү байгаа юм.

Эдгээрийн дийлэнхийг буюу 12.1 тэрбум ам.долларыг нь “Рио Тинто” группээс зээлсэн. “Рио Тинто” өөрөө “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, хувь нийлүүлсэн өөрийнхөө компанид зээл олгосон бөгөөд үүнийх нь хүү 11-12 хувь байсаар байна. Улмаар уг 12.1 тэрбумын бараг тал нь хуримтлагдсан хүү болчихжээ.

Гэрээнд заагдсанаар, зээлийн хүүгийн асуудлыг долоон жил тутамд нэг удаа эргэн харах бололцоо бий. 2018 онд нэг цикл таарсан ч “Хугацаа хожимдсон” гээд больжээ. Одоо дараагийн цикл нь 2025 онд тохиож байгаа ч он дуусахад гурван сарын л хугацаа үлджээ.

Иймд энэ циклдээ амжиж зээлийн хүү бууруулах хэлцлийг хийгээд авъя гэсэн үндсэн амбицыг Засгийн газар ч, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байгаа гурван гишүүн ч тавьж байгаа аж.

Харьцуулж харсан ч, өнөөгийн нөхцөлд Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлээс 5-6 хувийн хүүтэй хөрөнгө босгож буй. Хувийн хэвшил 7-8 хувь. Зээлжих зэрэглэл 2009 оноос хойш илүү сайжирсан. Иймд “Рио Тинто” зээлийн хүүгээ ядаж 3 хувиар бууруулчих зарчмын шаардлага, нөхцөл үүссэн нь үнэн юм.

Тэгээд ч Оюу толгойн олборлож буй зэс, алтны үнэ зах зээл дээр үлэмж өсөлттэй байна. Мөн л 2009 онтой харьцуулшгүй. Олох орлогын хэмжээ нэмэгдсэн тул зээлийн хүү бууруулах асуудлыг “Рио Тинто”-д тавьж болно, эцсийн дүндээ өөрийнх нь 66 хувь эзэмшдэг компанийн асуудал л болох билээ.

Энэ дагуу “Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсэг байгуулагдсан.

Энэ саналыг “Рио Тинто” талд тавихад “Авч үзэж болно” гэж хариулснаас өөрөөр ахиц дэвшил гараагүй өдийг хүрч. Уг нь анхлан хөндсөн нь долоон сарын өмнө юм байна.

"Онтрэ" дээр одоо ч алхам хийгдээгүй байна

Дараагийн асуудал болох, “Онтрэ”-гийн лиценз шилжүүлэлтийн тухайд шинэ мэдээлэл байхгүй.

Тухайн хоёр лиценз өөрөө стратегийн бүлэг ордын нэг хэсэг учраас мөн төрийн хувь эзэмшил, эсвэл түүнд дүйцэх АМНАТ ноогдуулах асуудал яригдах ёстой. Гэвч хоёр лицензийн нэг нь хэдийнэ “Оюу толгой” ХХК-д шилжчихээд байгаа.

Үүнийг явуулахын тулд Засгийн газар байр сууриа нэгтгэхээс гадна татварын алба ажлаа хийх ёстой байна. Татвар, хураамжийн асуудлыг цэгцэлж, баталсан хойно лицензүүд хөдөлнө. Энэ асуудал чухам хэрхэж байгаа нь тодорхойгүй үргэлжилж байна.

Энэ хүрээнд “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанитай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан ч мөн л хангалтгүй ажиллаад байгаа талаар өчигдөр яригдлаа.

Арбитрын маргааныг нууцын зэрэглэлд хэлэлцэж байна

Харин арбитрын шүүх дээрх татварын маргаан одоо нууцын түвшинд хэлэлцэгдэж байгаа юм. Хэрэв Монголын тал ялагдвал “Оюу толгой” ХХК-д 1 их наяд төгрөгийг буцааж төлнө, өртэй болно. Цаашлаад ер энэ компани дээр татварын хуулийг ижил тэгш мөрдүүлж чадахгүй болж хувирна.

Өчигдөр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа уг асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Монголын бүх ААН татварын тайлан гаргадаг. “Оюу толгой” тэгдэггүй бол яах вэ. Эрдэс баялгийн зөвлөлөөр орж агууламжаа, төлөвлөгөөгөө жил бүр батлуулах ёстой. Үүнийгээ хэдэн жилээр сунгадаг. Татварын тайлан баталгаажуулалт зэрэг нь хэдэн жилээр хийгддэггүй.

Оюу толгой бол жилдээ 4 орчим тэрбум долларын борлуулалттай. АМНАТ-т 5 хувиа төлдөг. Хэрэгжиж байгаа хуулиар зэсийн баяжмалын үнэ 8000 ам.доллараас дээш гарсан бол 10 хувь төлдөг. Оюу толгой татвар тогтворжуулсан гэдгээр 5 хувиа л төлдөг. Энэ бүхэн талууд хэлэлцээрт орох цаг нэгэнтээ ирснийг бататган харуулж байна” гэсэн юм.

Хоёр ажлын хэсэг юу ч хийгээгүй нь ил болов

Есдүгээр сарын 24-ний лхагва гараг буюу өчигдөр Төрийн ордонд дээр дурдсан хоёр ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Татварын асуудлаархыг Сангийн сайд Б.Жавхлан ахалсан ба ганцхан удаа хуралдсан. “Онтрэ”-гийнхийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ахалсан ч нэг ч удаа хуралдаагүй байдлаар өчигдрийн хуралдаанд мэдээлэл танилцуулжээ.

Нэг ёсондоо Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг халуун намар дуустал юу ч хийгээгүй байгаа нь өчигдөр ил боллоо. Иймд Оюу толгойн асуудлаарх түр хороог долоо хоног бүр хуралдуулах, дараа долоо хоногт УИХ-аар оруулж, чиглэл бүхий тогтоол батлуулах шаардлагатай байгааг түр хорооны дарга О.Батнайрамдал хэллээ.

Түүний хэлснээр “Рио Тинто”-гийн зээлийн хүүнд өдөр бүр 1 тэрбум төгрөг төлж байна. Тавдугаар цахилгаан станцыг бэлэн мөнгөөр барьж байгуулах хөрөнгийг ингэж урсгаж байна, бууруулах боломж дуусахад 95 хоног үлдлээ, юу ч хөдөлсөнгүй, хийгдсэнгүй гэдгийг онцолж байсан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
50 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголд ашиггүй юм бол бүр хаячихмаар юм! Тэр Рио тинто анхнаасаа л ш�##� хулхи п�####�кууд байсан ш дээ! Ингэж хулхидуулан царай �##�дан байлгах ямар хэрэгтэй юм бэ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Рио Тинто-ийн улаан хамга�##�агч Ц.Нямдорж 12 жил хуулийн сайд хийсэн. Мөн Нямдорж нь Дорлигжавын олон сая $-ын хэргийг цээжээрээ хамга�##�даг.

Зочин
Зочин

дамдинням бүтэхгүй шүү

Зочин
Зочин

Хоёр их хөрш, манай төрийн томчуулын мөнхийн хүсэл сонирхол нь Рио тин то-г хөөж гаргаад Оюу толгойг хув ааж гудрах л юмшүү дээ !!!

Зочин
Зочин

Ene huvalzuud zuvhun uuriinhuu ashig sonirhol harj ard tumnee boddoggui

Зочин
Зочин

Яг үнэндээ Оюу толгойг дампууруулж байгаа нь төрийн өөрсдийнх нь хариуцлагагүй ажиллагаа

Зочин
Зочин

Yamar ch chadvar alga, ajliin heseg gants udaa huraldaj bna gene uu, hogiin shou

Зочин
Зочин

Арбитрын шүүх дээр ялагдв�##� дахиад л ард түмний татварын мөнгөөр нөхөж төлнө, ичмээр юм

Зочин
Зочин

Ardiin munguur togloj suudag pizduu nar yumdaa

Зочин
Зочин

Яагаад “Рио тинто”-гоос хүү бууруулах асуудлаа 7 сарын турш гацааж байгаа юм, санаатай юу даа

Зочин
Зочин

Ene zasgiin gazar bugd neg taliin idevhgui luivarchid

Зочин
Зочин

Rio-tiin umnu nohoin susegnees dor hargdaj bgaa toroo harahaar nud ulaan bolj bna

Зочин
Зочин

Оюу толгойн ашиг монголд биш, төрийн хэдхэн хүн рүү ордог нь ил шүү дээ

Зочин
Зочин

Yasan ch suuliin 95 honog deer ajilaa hiij ehleh yum, medrel shig

Зочин
Зочин

Ажлын хэсэг нь нэг ч удаа хур�##�даагүй гэж байгаа нь төрийн ажилладаггүйг батлав

Зочин
Зочин

Ard tumnii munguur bair mashin avdag luivarchid gej bugd oilgoj bgaa

Зочин
Зочин

Хүүг бууруулах боломж байсаар байт�##� засаг нь өөрөө хөдлөхгүй байна

Зочин
Зочин

Enedee ajil hiihee boliod buruugaa gadaad kompanuudruu chiheed bh yumaa

Зочин
Зочин

Татварын хуулийг мөрдүүлж чадахгүй байгаа төр ямар тусгаар тогтносон улс вэ

Зочин
Зочин

Ajliin hesgiin darga nar zugeer ner hundee usguh gj suusan guilgachin

Зочин
Зочин

Монголын т�##� гэж нэрлэсэн гурван гишүүн үнэндээ ард түмнээ биш, өөрсдийгөө л төлөөлдөг

Зочин
Зочин

Odoo 1 terbum togrogiig odor bur tulj bna gene, erguu m#luud uu

Зочин
Зочин

Зэс, �##�тны үнэ өсөөд байхад ашиг олж чадахгүй байгаа нь төрийн авлига

Зочин
Зочин

Buzar luivarchid uursduu hulsuu huraaj chadahgui bj tom tom hutsaj bna

Зочин
Зочин

Ажлын хэсэг нь ганц удаа ч хур�##�даагүй гэдэг бол шууд огцрох ш�##�тгаан

Зочин
Зочин

Rio-d ajillaj bgaa humuus Mongol darga nariig togloom shig hardag bhdaa

Зочин
Зочин

Үнэндээ ард түмэн биш хэдэн компанийн эрх ашиг шийдэгдэж байгаа шүү дээ

Зочин
Зочин

Төр өөрөө лиценз шилжүүлэх ажлаа хийхгүй байж хувийнхан руу буруугаа чихэж байна

Зочин
Зочин

Ene tor zasag bugd ashig honjoo avch idej bga novshnuud

Зочин
Зочин

Үргэлжийн адил хариуцлага тооцох эзэн нь �##�га, зүгээр хий хоосон үгс

Зочин
Зочин

Yagad manaih 5-6% deer munguu bosgood bhad rio-d 12% huugeer mungu tuluh yostoi yum

Зочин
Зочин

Тэр “Онтрэ”-ийн лицензийг яагаад хөдөлгөхгүй гацаагаад байгааг тайлбарлаач ээ

Зочин
Зочин

Chiher taraaj songuuli avsan muu n**** odoo ajlaa hiihgui bn

Зочин
Зочин

Yostoi teneg har m#lnuud, ajlaa hiij chadahgui bol z##ltsgaa

Зочин
Зочин

Heden jil nuuts geel shal hudlaa yarij irlee, bugd hudalch p###aanuud

Зочин
Зочин

Ашиг нь гадагш урсаад, өрийг нь бид төлөөд дуусах юм уу энэ улсын ирээдүй

Зочин
Зочин

Төрийн эзэмшилд авах асууд�##� дээрээ бүр дуугардаггүй нь маш ноцтой

Зочин
Зочин

Хэрэв Арбитрын шүүх дээр ялагдв�##� энэ ЗГ бүрэн унах ёстой

Зочин
Зочин

Iimerhuu hulgaich darga nariig buudaj ustgah heregtei shdee

Зочин
Зочин

M#lnuud ajliin heseg nertei yum baiguulaad yu ch hiihgui

Зочин
Зочин

Үр дүнд нь ард түмэн үргэлж өрөнд орж, баялаг маань гадныхны гарт хэвээр

Зочин
Зочин

Zasgiin gazar odoo 95 honog uldlee gene, bugd zugeer togloom

Зочин
Зочин

Энэ бүх асууд�##�д ганцхан үг байна: хариуцлага, тэр нь байхгүй

Зочин
Зочин

“Оюу толгой” бол монголд биш харин цөөн хэдэн улстөрчдийн са�##�ийн үнээ болсон

Зочин
Зочин

Get Rio to reduce the interest rate 3% Have Batnairamdal then take credit and move on

Зочин
Зочин

Дамдинням, жавхлан нарыг угаасаа рио тинто-гийн хатгаасаар, дэмжлэгээр тэдний гар хөлүүд сонгосон болохоор тэд хөдлөхгүй ээ. Ёстой нөгөө мэдэн будилж, эс үйлдэл хийсээр бгаад, эцсийн дүндээ манай т�##�ын ялагдлаар л дуусна. Ванга шиг одоо хэлчихье. Харж л бгаараа!

Зочин
Зочин

Туз-д буй 3 хүнийг эгүүлэн татъя. Ямар ч санаачилгагүй байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй.

Иргэн
Иргэн

Сартуулын Сатай сайд Багабанди их муу ажилсан шүү!!! Хүйтэн царайтай хүн хүний мөсгүй л байдаг юм байна!!

Дорж
Дорж

Жавхлан,Дамдинсүрэн хоер монгол улсад хэрэгтэй юм хийж хүмүүс биш.

Иргэн
Иргэн

Газрын баялагаа газраа яаж үнэлээд байгаа юм бэ???Тэд ашгаа �##�ь хэдийн олчихоод манайд юм үлдээхгүй дээ.Канад Америк Австр�##�ийн хуулиар хуулиа өөрчлөөч.хариуцлагатай уул уурхайг ажиллуул.Хахууль авсан Сайд.�##�бан туша�##�тнууд үнэнээ хүлээгээд Оюутолгойн гэрээг өөрчлөхөд ичихгүйгээр туслаач.Та нарыг иргэний зориг гаргав�##� өөршөөелдөө.?!?

Холбоотой мэдээ

Back to top button