УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойргийнхондоо "долигоногчид"

Монгол Улсын орлогын гол эх үүсвэр нүүрс. Бид алт, зэс, жонш, газрын ховор элементээ зарж орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, гарц гаргалгаагаа эрэх тухай олон жил ярьж ирсэн. Нэмээд хөрөнгө оруулагч оруулж ирнэ гэдэг толгойн өвчин бий. Ороод ирчихсэн гадны хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэг, үргээдэг, хулхиддаг, хашраадаг асуудлаасаа салаагүй. Нэмээд бодлого тодорхойлогч УИХ-ын гишүүд иргэдэд буруу мэдээлэл өгдөг, попордог, оноо авах гэдэг болов. Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь "Халзан бүрэгтэй" ордын талаарх нээлттэй сонсгол дээрх УИХ-ын гишүүн Э.Болормаа, З.Мэндсайхан нарын попролын жишээ шүүмжлэл дагууллаа.

УИХ-ын гишүүн Э.Болормаа "Халзан бүргэтэйтэй бүргэтэйгүй айпон, приус үйлдвэрлэгдээд л явна.Ард иргэд нь амь насаараа эсэргүүцэж байхад салбарын сайд нь Солонгост форум хэсээд явж байна" гэсэн. Мөн "Халзан бүрэгтэй орд Монголын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулна гэдэг батлагдаагүй зүйл" хэмээсэн байдаг.

Товчхондоо, "Халзан бүрэгтэй"-г ашиглах эсэх нь монголын эдийн засагт огтхон ч падлийгүй, дэлхий эргэдгээрээ эргэнэ гэдэгтэй агаар нэг зүйл ярьчихсан сууж байна.Тойргийнхоороо алга ташуулаад сүйд. "УИХ-ын гишүүний попролын дэргэд дэлхийн хөгжил юу юм бэ" нь харамсалтай.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, "Цөмийн энергийн газраас гаргасан дүгнэлт бий. Тухайн хайгуул хийж буй бүс нутагт цацрагийн хэмжээ хэвийн хэмжээнээс хэд дахин өндөр гэдэг. Энэ сонсголд ирсэн иргэд дандаа миний таньдаг манай нутгийн хүмүүс. Бусдын өдөөн хатгалгаар биш өөрийнхөө хүсэлтээр ирсэн гэдэгт итгэлтэй байна" хэмээсэн юм" хэмээсэн юм.

Уран эсэргүүцэгчид хүртэл ороод ирчихсэн, сонсголын зорилгыг буруу тийш эргүүлж, үнэгүйдүүлж орхисныг улс даяраа харцгаасан ч, "Манай нутгийнхан" хэмээн танимхайрсаар дуусгав. Газрын ховор элементийн цацрагийн байгаль болон хүнд нөлөөлөх нөлөөлөл, хэмжээний тухай шинжээч, мэргэжилтнүүдийн үгийг ойлгосон гэж найдъя.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Ene ebegtei yasan hoyor nuurtei hun be

Зочин
Зочин

Таминь ээ,бид чинь ийм л тэнэг мангар,боловсролгүй популист попрогчдыг сонгоод буруутаж бгаа юм шүү дээ ! Уул нь энэ хоёр арай ухаантай хандаж, орон нут гийн ах дүүдээ үнэн мөний нь ойлгуулах ёстой юм ш дээ, гэтэл ирэх сонгуулийн сана л горьдож тэдэндээ ая та л засаж тэнэгтээд л...... !!!

Холбоотой мэдээ

Back to top button