Зорилготой хэрнээ зориггүй уриалга

МАН дотор “Цэвэрлэе" түр хөдөлгөөн байгуулагдаад байна. Тус хөдөлгөөнөөс нүүрсний хулгайн хэрэгт холбоотой улс төрчдийг зарлаж, МАН-аас хөөх, УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах, хууль хяналтын байгуулагад шилжүүлж, хариуцлага хүлээлгэх уриалгыг гаргаад байгаа юм.
Товчхондоо, "экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг хөөх" агуулга илэрхийлэгдсэн нь илэрхий уншигдаж байна.
Эл “Цэвэрлэе” хөдөлгөөнд МАН-ын хэчнээн гишүүн нэгдсэн, хэн уг хөдөлгөөнийг эхлүүлсэн гэх мэт мэдээлэл одоогоор тодорхойгүй. “МАН-ын гишүүд” гэсэн боловч, нэг ч нэр бичээгүй нь хачирхалтай. Цахим орчинд болон бусад дата мэдээллээр “Цэвэрлэе” түр хөдөлгөөний тухай нэг ч мэдээлэл алга. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ын Д.Монголхүү тэргүүтэй “No war” хөдөлгөөнийхөн бий гэдэг хардлага цацагджээ. Гэхдээ бас л батлагдаагүй.
Ямартай ч, зорилготой хэрнээ зориггүй уриалга аж.
МАН-ын даргын суудлын төлөөх марафон Г.Занданшатар, Д.Амарбаясгалан гээг хоёрхон өрсөлдөгчтэй. Гэвч хоёрхон хүний хоорондын өрсөлдөөн нам доторх бүлэглэлүүд тэмцэл болон өргөжсөөр байгаагийн илэрхийлэл болов.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
ZANDKA BODON GAHAI CHIN ER N BAS NILEEN TENEGDUU HUN BOLOLTOI NUGUU HENTIIN BERHIIN HUN HOGTOIGOO ADILHAN YUM BISHUU ? YARIA HUURUU GJ MAANAG MAANAG YUM YARIHIIN ? OUYERDENE HUDALCH BAS TEGDEG BSAN . ARDIIN NAM GJ UGAAS ALUURCHID BSAN YAAG HEVEEEREE
Содбаатар аа наад хошин шогоо боль .Хов хутгаж намыг самрахаа боль.
ЖДҮ санг тоносон Содбаатар тэргүүтнийг ч хөөе