УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Томчуудын биш МАН-ын Бага хурлын гишүүдийн санал үнэд орох цаг

МАН-ын дотоод зодоон жинхэнээсээ Монгол төрийн зовлон боллоо. УИХ-ын чуулганаа ч хуралдуулж чадахгүй хэмжээнд хүрлээ. Олон нийт нь ч хоёр хуваагдаж, талцлаа.

Өчигдөр /2025.09.25/ УИХ-ын дарга "АТГ 20 байцаагчийг цуглуулаад Амарбаясгаланд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг 20, 20-иор нь жагсааж байгаад бүгдэд нь түүх үүсгэж шалгах гэж үзсэн. Энэ тухай намын ЕНБД Я.Содбаатарт хэлсэн. Дараа нь АТГ бүх зүйлээ устгасан, зогсоосон" хэмээн мэдэгдсэн.

Өнөөдөр /2025.09.26/ АТГ-аас, "Бие даасан төрийн тусгай байгууллагыг улс төрийн намын дотоод асуудалдаа хамаатуулж татан оролцуулах санаархал, Эрүүгийн хуульд заасан харьяаллын гэмт хэргийг шалгаж буй ажиллагааг улстөржүүлэх үйлдлээ зогсоохыг хүсье. АТГ-ын удирдлага нь албан хаагчиддаа улс төрийн намын дотоод асуудал, сонгуультай холбогдуулан тодорхой зорилго бүхий үйлдэл, үйл ажиллагаа хийх талаар үүрэг чиглэл өгөөгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье" гэсэн юм.

Маргааш /2025.09.27/ МАН-ын Бага хуралтай. Эрх баригч намын дарга тодроход 20 ч хүрэхгүй цаг л үлдлээ. Одоо МАН-ын дараагийн даргаар хэнийг тодруулах вэ гэдэг хувь заяа МАН-ын 370 гаруй Бага хурлын гишүүдийн гарт байна. Дүрэмдээ, "Бага хуралд оролцсон гишүүдийн 3/2-ны саналаар МАН-ын шинэ дарга сонгогдоно" гэж заасан байдаг. Тэгэхээр 250 гаруй гишүүний санал авсан хүн намын дарга болох боломжид хүрнэ.

Бага хурлын гишүүд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга, аймаг, нийслэлийн намын хорооны дарга, орон тооны дэд даргаар сонгогдож томилогдсон гишүүд багтдаг.

МАН-ын Бага хурлын гишүүд намын ах нарынхаа зодооныг сайтар харж, хувь хувьдаа дүгнэлтээ хийж суугаа биз. Тиймээс томчуудынх нь биш МАН-ын Бага хурлын гишүүдийн /залуучуудынх нь/ санал үнэд орох цаг ирээд байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zelimir
Zelimir

Намайг 154,000 доллараар хуурсан. Би биткойноор мөнгө явуулсан орос з�##�уутай ярьж байгаад хамаг юмаа �##�дах шахсан. Гэсэн хэдий ч дөнгөж эхэлж байсан ноён Деннис цаг тухайд нь хөндлөнгөөс оролцож, надад 154,000 долларын биткойныг буцааж өгсөн. Тэр үнэхээр сайн ажил хийдэг, би түүнийг хэд хэдэн найз нөхөд, хамтран ажиллагсаддаа сан�##� болгосон бөгөөд тэд бүгд сэтгэл ханг�##�уун үйлчлүүлэгч болсон. Тэр надад худ�##�дааны с�##�барт маш их тус�##�сан тул та түүнтэй холбогдож болно. Хакердах ба санг сэргээх. Тэр бол хамгийн шилдэг нь бөгөөд мөнгө буцааж авах, луйварчдыг илрүүлэх олон төрлийн ур чадвартай. Би мөнгөө буцааж авсандаа баяртай байна, эдгээр нарийн төвөгтэй, махчин гэмт хэргийн хохирогч болсон нь ичмээр зүйл биш юм. Энэ тухай мэдээлснээр та �##�дсан мөнгөө заримыг нь эсвэл бүгдийг нь эргүүлэн авч, луйварчид бусдыг онилохоос сэргийлж чадна. Хууран мэхлэх замаар олж авсан биткойныг сэргээх, гэмт хэргийн бүртгэл, биткойн олборлолтыг арилгах, устгахын тулд Trustwavehackerstech2 @ gmail com хаягаар TRUSTWAVEHACKERSTECH-тэй холбогдоно уу.

Улсаа бод
Улсаа бод

Бага хурлын гишүүд Гар нэр цэвэр но-гүй хүнээ дэмжиж дэвшүүлвэл Мнгол улсад ч МАН -д чинь хожмын өдөр хэрэгтэй дээ. Тэгэхээс танай нам’ та нар ингэж идэж ууж мөнхөд ноёрхохгүй . Хожмын өдөр хамаг булхай чинь илрэнэ. Карма та нарыг андуурахгүй шүү дээ.

Зочи
Зочи

Одоо ч гэсэн бага хур�##� хур�##�дсаар байгаа юм бна. Шөнө тодрох байх

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button