УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Ганхуяг шоронгоос захидал бичиж, Ш.Раднаасэд мэдээлэл хийх үү

МАН Бага хурлаараа намын дарга сонгоно гэвэл маргааш /2025.09.27/ тодорчихно. Одоо ердөө 24 ч хүрэхгүй цаг үлдлээ.

Энэ хооронд ямар хөзөр дэлгэж, хэрхэн сенсаци дэгдээж, хэн гарч ирэхийг тааж тааварлашгүй.

Хөшигний ард, нүүрсний хулгайн хэргээр ял авсан ЭТТ-н Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн шоронгоос бичсэн захидлыг олон нийтэд дэлгэхээр бэлтгэсэн гэгдэж буй.

Мэдээж Б.Ганхуягийн захидал Д.Амарбаясгаланд баахан халтай тусах нигууртай. Д.Амарбаясгалан яахын аргагүй Б.Ганхуягтай машид ойр байж, Х.Мандахбаяр, Ц.Батбаатар нарын барилгын санхүүжилтүүд нүүрсний мөнгө байж болох тухай сэжим хөшигний ард яригдсаар ирсэн. Гэхдээ ил гаргах эсэхээ бодолцох биз. Учир нь, хоёр хоногт олон нийт рүү чиглэсэн сенсациас илүү нам руугаа чиглэсэн тактик Г.Занданшатарт хэрэгтэй байна.

Мөн өнөөдөр УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд мэдээлэл хийх тухай сураг дуулдав. Тэр ам нээвэл мөн л Д.Амарбаясгаланд халтай.

Учир нь тэд Говь-Алтайнх бөгөөд тойргоо булаацалдаж, "дайснууд" бололцож явсан хоёр. Ш.Раднаасэдийн хувьд, 2020 оны үеэс УИХ-ын гишүүн байхдаа оймсондоо авлигынхаа мөнгийг нуусан МХЕГ-ын хэлтсийн дарга нартай нэр холбогдон шалгагдаж байлаа. “Оймсчин” Н.Баярсайхан, Э.Аззаяа нарыг шүүж байх үеэр Ш.Раднаасэд ОЧСОНООР улстөрчийн рейтинг нь унах үндэс тавигдсан. Эл дуулианы дараа зүсээ хувиргаад оргон зайлахдаа БНХАУ-д саатуулагдсан Д.Наранхүүтэй мөн л нэр холбогдож бичигдсэн билээ. Тухайн үед "ямар ч холбоо хамааралгүй" гэж мэдэгдэж байсан юм.


Бидний хүргэсэн өмнөх агуулгыг доорх линкээр уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Удам угсаа гар�##� муутай хүмүүсийн цуглр�##�т болсон МАН -АН - болжээ!!! Цайрчихсан хулгайчид Тахир- соётоос МАН - даа захиа занаа илгээсэн шиг бн гэдэг аргагүй л цөвүүн цаг байнаа!!

Зочин
Зочин

Амарбаясг�##�ан дууслаадаа

Зочин
Зочин

ganhuagaar enenii payang yariulchaach

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button