ҮХЦ-ийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзэв

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.09.26/-ийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэж, дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
Тухайн заалт нь "Тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно" гэж заасны "дутуу " гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд чөлөөтэй сонгох эрхийн үндсэн дээр сонгоно" гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан юм.
Үндсэн хуулийн 2025 оны 04 дугаар энэхүү дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг гишүүдийн олонхын саналаар дэмжиж шийдвэрлэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗААВАЛ ТААЛАГДАХГҮЙ ХУЛГАЙЧИД САНАЛ ӨГҮҮЛЭХ ГЭЭД БАЙДАГ ЯМАР УЧИРТАЙМ БЭ
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud