НИЙГЭМНийгэм мэдээ

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2025 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 05-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

09 дүгээр сарын 30 болон 10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар салхитай, сэрүүснэ.

Хур тунадас: 26-нд говийн бүс нутгаар, 27-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 28-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 30-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 03-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 30, 31-н болон 10 дугаар сарын 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 05-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхэн буюу 29-нийг хүртэл нийт нутгаар дулаахан Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна. 09 дүгээр сарын 30 болон 10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

-Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв-

Хур тунадас: 10 дугаар сарын 01-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 30 болон 10 дугаар сарын 01-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 29-нийг хүртэл дулаахан шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, 30-наас бага зэрэг сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-5 градус хүйтэн, бусад хэсгээр -1...+4 градус, өдөртөө +6....+11 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цаг уурчиддаа баярл�##�аа

Холбоотой мэдээ

Back to top button