УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад харилцааны сайд Марко Дьюричтэй энэ сарын 26-нд НҮБ-ын Төв байранд уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд тус улсад оюутан суралцуулах талаар ярилцлаа.

Уулзалтаар Гадаад харилцааны сайд нар “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, хоёр орны харилцааг цаашид шинэ агуулгаар баяжуулан өргөжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button