УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын гишүүний тогооны хэрүүл цахим руу хальж, ёс зүйн хэм хэмжээгээ алдав

Амралтын өдрүүдэд цахим ертөнц МАН-ын даргын сунгааны талцал хуваагдал ба УИХ-ын гишүүний хувийн амьдралын шүүмж гэсэн хоёр шугамтайгаар өндөр аван өрнөлөө.

УИХ-ын гишүүний гэр бүлийн хэрүүл маргаан савнаасаа хальж хууль санаачлагч, батлагчийн ёсзүйн болоод УИХ-ын гишүүнд тавих босгоны асуудал болж хувирч байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэр бүл салалтыг улсаараа шүүцгээх болов.

Түүнийг “Насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан нь педофил хэв шинжтэй. Гадаадад бол шүүхээс олон жилийн ял сонсох хэмжээний хурц асуудал. Монголд л эсрэгээрээ үйлчилж байна” хэмээцгээж буй юм. Нөгөө талд УИХ-ын гишүүн нь ч “Хүчирхийлүүлээгүй гэдгээ нөхрөөсөө нотлох”-ыг шаардаж ил бичих болов. Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа л үг хэл, ёс зүй, харилцаандаа анхаараагүй хэвээр гэх шүүмжлэл хүлээгээд байна.

Бусдын тогоон доторх хэрүүл шүүцгээж, өнөөх нь ч цахимд “галзуурч” хаа хаанаа ёс зүйн хэм хэмжээгээ алдацгаасаар байна. Ёс зүйн хариуцлагын асуудлыг олон нийт хамгийн их ярьж, бичиж байна.

Одоогоор, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний тухайлбал, Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, хөрөнгө орлогын мэдүүлэг, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулах зэрэг асуудлыг тус тус зохицуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл, иргэдээс өргөдөл гомдол ирсэн тохиолдолд ёс зүй, сахилга хариуцлага гэсэн тодотголоор Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хэлэлцэх боломжтой юм. Түүнээс наана гэр бүлийн тогооноос хальсан хэрүүлийг сошиалд хийсээр байцгаах юм. Гэхдээ тэр нь ёс зүйн хэм хэмжээг давсаар байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Япон Монгол хэсч янхандсан авгай төрд сууж Монгол төрийн завхралыг ил тод зарлалаа

Зочин
Зочин

Нара авгайн бичих бол үнэндээ хэцүүхэн байгаа шүү. Буруу бүдүүлэг үг хэллэг байнга хэрэглэнэ Өөртэй нь таарсан хэдэн юмнууд сумлаад байх юм л даа126 ихдээд илүүдээд байна.

Зочин
Зочин

Хүүхэд хүчинддэг нараа авгайг дагагчид бол хэзээ нэг цагт энэ авгай шиг хүүхэд хүчиндэх гэсэн сонирхолтой авгай нар билээ

Зочин
Зочин

Залуу эртэй хэсэг амьдраад л авлаа. Болоо ш дээ.

Иргэн
Иргэн

Юун хүүхэд уруу таталт билээ? Тийм мунагтай шар сэмжилсэн авгай хэрэг үү??

Зочиншүү
Зочиншүү

Энэ новшийн мэгжээ татан аваач ээ!!!олон нийтэд муу дууриалал үзүүлсэн энэ авгай төрд их гай болж байна.хонго өгзөг таазгүй том гэдэстэй энийг хэн тоож хархав дээ

Зочин
Зочин

Энэ эргүүг эргүүлэн татахыг иргэд шаардсаар байна!!

Зочин
Зочин

Нара-г буруутгах хэрэггүй. Сурч боловсрох гэж яваад хожуу гэрлэсэн ч эхний сонголт бүтэлгүйтсэн. Гэвч бусдын гэр бүлийг үймүүлэхгүй гэж явсан ч одоо цагт гэрийн ноён нуруу болж чадах сайн эр хүн ховордсон. Ер нь шударга дайчин мэдлэг чадвартай эмэгтэйчүүдээс эрчүүд их айдаг.

Холбоотой мэдээ

Back to top button