УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Төсөв баталсны маргааш МАН Их хурлаа хийх цаг хугацааны хайч

Ирэх оны улсын төсөв баталсны маргааш МАН-ын Их хурлаа хийх цаг хугацааны хайч үүсэх нь ээ.

МАН-ын Бага хурлаас намын Их хурлаа ирэх арваннэгдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд товлон зарлаад байна. З1 дүгээр их хуралд аймаг, нийслэлээс нийт 2,255 төлөөлөгч оролцоно.

Харин жил бүрийн арваннэгдүгээр сарын 15 гэхэд улсын төсвийг баталсан байх хуулийн хугацаатай.

Өөрөөр хэлбэл эрх баригч нам улсын төсөв баталсныхаа маргааш нь Их хурлаа хийцгээнэ.

Түүнээс наана Бага хурлаас сонгогдсон даргыг УДШ бүртгэх үү. Их хуралд намын даргаар Д.Амарбаясгаланг албажуулах уу. Дахин даргын сунгаа явуулах магадлал үүсэх үү гэхчлэн асуултууд үүсээд буй юм.

Ялагдсан тал мэдээж хэд хэдэн асуудал гаргаж тавиад буй.

  • Бага хурлын тооллогын комисс журам гаргах ёсгүй.
  • Анх хуралдаан эхлэхэд бүртгүүлсэн 479 төлөөлөгчөөр биш 321 хүнээс санал тоолсон нь дүрмийн алдаа
  • Нэр дэдшигчдийг хэн нь ч 2/3-ын санал аваагүй.
  • Л.Оюун-Эрдэнийн өргөдлийг албажуулж, орыг нь суллахгүйгээр дараагийн даргыг сонгосон гэхчлэн асуудлуудыг гаргаж тавиад байна.

Өнөөдрийн байдлаар гэхэд л Г.Занданшатар Их хурлаар даагаа нэхэхгүй, УДШ-д маргаан үүсгэж "завааруулахгүй" байхгүй нь гэж харагдахаар байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ингэж заваарах гэж хурлаа хаяж гарсан хүмүүс шүү

Зочин
Зочин

Занданшатар унаж босож сур. Гоншигноод л явахийн

Холбоотой мэдээ

Back to top button