Улс төрийн мэдээ

Ж.Бат-Эрдэнэ: Надад Л.Оюун-Эрдэнийг чөлөөлсөн, Д.Амарбаясгаланг томилсон хоёр тогтоол байна

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон МАН-ын Бага хурлыг удирдсан.

Энэ үүднээс зарим үйл явц дээр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хурал удирдагч юун түрүүнд тухайн хурлын дэгийг нийт гишүүдээрээ батлуулах ёстой. Энэ дагуу бүр зүйл явагдсан. Дэгээ баталсан.

Тооллогын комиссын сонгууль явуулах журмыг нээлттэй танилцуулж, гишүүдээс гарч ирсэн саналыг нь тусгаад, гар өргөж батлуулаад явсан.

Өөрөөр хэлбэл, аль нэг нэр дэвшигч нь 66.6 хувиас илүү санал авахгүй бол дахин санал хураалт явуулъя гэсэн санал тооллогын комиссоос орж ирсэн. Тэр журмыг Бага хурлын гишүүд баталсан.

Ер нь бол энэ хурал дээр л асуудлаа шийдье, тэгэхгүй бол Монголын төрийн ажил цалгардах нь гэдэгт бүгд санал нэгдсэн Тэр үүднээс тус журмыг олонхын саналаар батлаад  явсан.

Хамгийн гол нь олонхоороо асуудлыг шийддэг зарчим бий шүү дээ.

Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгсөн. Урд нь өгөх ёстой байсан гэж тайлбарлаад байна. Миний ширээн дээр хоёр тогтоол байгаа. Нэг нь Л.Оюун-Эрдэнийг намын даргаас чөлөөлсүгэй. Нөгөө нь Д.Амарбаясгаланг сонгосугай гэж. Тэгэхээр би муу ч үгүй хуульч хүн. УДШ дээр чөлөөлсөн, сонгосон хоёр тогтоол огноотойгоо байхад л хангалттай гэдгийг ойлгож байна.

Хоёр өрсөлдөгч гарч ирэхээр дэмжигсэд мөн хоёр тал байх нь тодорхой. Үүнийг хуваагдал гэж үзэж болохгүй. Өрсөлдөөн бий болох ёстой нь л үнэн. Би бол хурал дээр бүх асуудлаа ярья, хүний хэлэх үгийг таслахгүй, шахахгүй байя гэж ажилласан.

Явж явж бүх зүйл Улс төрийн намын тухай хуульд л нийцэх ёстой. Нийцэж байгаа” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
kkkk
kkkk

ene sahal sdak nuguu tald n ajillaad saidii suudal hvleegeed suuj bga bz

Зочин
Зочин

bavaichaad evgui hutga bna chuu

Зочин
Зочин

Нэг хүүхэнтэй нүцгэн зургаа авахуулаад төрсөн өдрийн малгай өмсчихсөн баярлаад яваад байсан энэ нөхөр. Оюукыг унагахад гол үүрэг гүйцэтгэж байсан. Урвагч Завхай түгжил

zochin
zochin

бичлэгээрээ төмсөгдүүлчихэж

Зочин
Зочин

ми ах сайн ахдаа

Зочин
Зочин

Ok

Зочин
Зочин

Сахалт хулгайч бас хэрэг нь илжрчихээд тэвдэж явсан амьтан одоо хулгайч нараа дагалгүй яахав.

Владимир
Владимир

Энэ хөгшин псдаг аль эрт л намаас зайлуулах байсан..ингээд луйварын юманд оролцоод явж д байдаг боловсролгүй орк байна..

Зочин
Зочин

Сахалтай бандааш шаал худлаа шүү

Ккккк
Ккккк

Албан ёсоор шалтгаанаа тоочсон намын даргаас чөлөөлөгдөх өргөдөл нь байхгүй гээд байхад тогтоол байна гээд байх юм

Nurzed
Nurzed

Togtool huuramch bol ene hun ymar hariutslaga huleeh ve ?

Холбоотой мэдээ

Back to top button