УЛС ТӨР
Д.Амарбаясгаланг хуралдаан удирдах эрхээ түдгэлзүүлж, Г.Занданшатарыг төсвөө эргүүлэн татахыг шаардав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, улс төрийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж, дараах шаардлагыг гаргалаа.
Тодруулбал, эрх баригч МАН-ын даргын сонгуулиас үүдсэн эрхийн тэмцэл нь тус намын дотоод асуудал төдий бус, Монгол Улсын төрийн хямралын хэмжээнд хүрч, улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэл бодитой болсон хэмээн үзэж, тус шаардлагыг хүргүүлж байгаа аж.
Шаардлагад дараах үндсэн хоёр асуудлыг тусгажээ.
- УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын өндөр албан тушаалтнууд нь авлига, албан тушаал, хуулийн онц ноцтой гэмт хэргийн улмаас байж болзошгүй, мөн хуулийн байгууллагууд улс төрчдийн захиалгаар ажилладаг болох тухай эрх баригч намын хариуцлагатай албан тушаалтан мэдэгдсэн асуудлыг шалгах.
Хэрэв үнэн бол УИХ-ын дарга хуралдаан удирдах эрхээ түдгэлзүүлэх ёстой. Энэ утгаараа УИХ-ын дарга болон гишүүдийг ёс зүйн болон улс төрийн хариуцлага хүлээх - МАН албан ёсны даргагүй болох хүртэл эрх баригч намын дотоод зөрчил нь УИХ, Засгийн газар хоорондын зөрчил болон даамжирч, үүнээс шалтгаалан парламентаар хэлэлцэн батлах ёстой ирэх оны төсөв, дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичиг хариуцах эзэнгүй болж, улс орны ашиг сонирхолд аюул учруулж байна.
Иймд дээрх зөрчлийг нэг мөр шийдвэрлэх хүртэл УИХ-д өргөн баригдсан Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах, төсвөө эргүүлэн татахыг Ерөнхий сайд Г.Занданшатарт шаардаж байна гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН зүгээр л байж үз бас далимдуулж улс орны ажылг түйвээх нь үү
ZUV ESTOI ZUV . ARDIIN NAMIIN GEMT HERGTENGUUD
Чиний цаад эзэд боож үхэцгээх гээд чамаар үг дайвуу.
Хол очиж улиад хуц.
Ингэж улс төр хийж улс эх орныхоо хөгжлийг хойш татах дайсагнасан үзэл АН-ын даргад байх ёсгүй. Эхлээд улс орноо ярина шүү. Дэндүү нов ногоон байна шүү . Төрийн ажлыг зогсоох ямар сонирхол байна. Хэлээрэй. Хэнд энэ ашигтай вэ. Ард түмэнд хэлээд өгөөрэй .Чадал чинь байгаа бол шүү дээ.
Зсссс. Бас далимдуулаад шоудаад байна уу, Хүүкийн бууны нохой хийж байна уу
Та нарын улс орноо бодно гэж юу байхав дээ . Хүрэлсүх Элбэгдорж хоёрын захиалга биз дээ . Намын дарга суудлыг тавьж туучихаад боож үхэх гэж байгаа биз
Овоо зөв шаардлага тавилаа. МАН бүхэлдээ хулгайч нараа хамгаалаад явуургүй болжээ. Илчилсэн бүхнийг цаашаа болсон байна