Top StoriesУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

А.Ариунзаяа: Нэгнээ доромжилдог, гутамшигт үйлдлээс хурдан салахын тулд Бага хурлаараа даргаа сонгосон

УИХ-ын гишүүн А.Ариунзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Гурав хоногийн өмнө МАН-ын Бага хурал болж, гурван асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Мэдээж хамгийн ихээр олны анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулсан агуулга бол намын даргын сонгууль байлаа. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Манай намын даргаа сонгох процесс дүрмийн дагуу, Бага хурлаараа шийдвэрлэгдсэн.

Энэ үеэр намын дарга нь Ерөнхий сайд байх уу, Ерөнхий сайд нь намын даргаа хийх үү гэдэг асуудал сөхөгдсөн. Намын дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд намын даргаа Ерөнхий сайдад дэвшүүлнэ" гэж заасан байдаг. Иймд 2024 оны УИХ-ын сонгуулиар тухайн үеийн намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дахин Ерөнхий сайдад дэвшүүлсэн. Гэтэл гурав, дөрөвхөн сарын өмнө үүрэгт ажлаасаа бууж, дараагийн Ерөнхий сайд гарч ирсэн.

Улмаар Л.Оюун-Эрдэнэ "Хэзээ намын даргын асуудал яригдана, тэр үед нь дараагийн даргадаа ажлаа хүлээлгэн өгье. Өргөдлөө өгөхгүй байх, хурал зарлуулахгүй байх гэх мэт эс үйлдэхүй хийхгүй" гэдгээ хэлсэн.

Бага хурлын товыг бид удаан хугацаанд хүлээсний эцэст өнгөрсөн бямба гарагт хуралдаж эхлээд ням гарагийн өглөө дууссан.

МАН-ын Бага хурал 479 гишүүнтэй. Бага хурлын гишүүдийн 2/3 нь ирсэн тохиолдолд хурлыг хүчин төгөлдөрт тооцдог. Энэ ирц тухайн өдрийн 12 цагт бүрдэж, бид гурван асуудлыг хэлэлцэхээр хурлаа эхлүүлсэн. Хурлын үеэр "Сүүлийн үед нэгнээ харлуулах гутамшигт үйл явдлууд өрнөөд байгаа учир даргынхаа асуудлыг Бага хурлаараа л шийдье. Их хурлаараа шийднэ гэх юм бол дүрмээрээ хамгийн багадаа 45 хоногийн хугацаанд нийгмийг талцуулах хэрэггүй" гэдэг санал дээр бүгд нэгдсэн.

-Бага хурлын зарим гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй гэж өрөөнд хорьсон нь үнэн. Би нүдээрээ харсан-

-Угтаа Бага хурлын гишүүдийн дийлэнх олонх буюу 2/3-ын саналыг авч байж даргаар сонгогдох эрх үүснэ. Гэтэл дахин санал хураалт явуулах журмыг тооллогын комиссоос гаргасан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байна?

-Хэдэн нэр дэвшигч байхыг урдчилан мэдэхгүй тул бид Бага хурлын эхэнд хамтдаа тооллогын журмаа баталсан. Хамгийн олон санал авсан нэр дэвшигч дээр дахин санал хураана. Хэрэв та бүхэн санаж байгаа бол Ардчилсан намын даргын сунгаа ч хоёр үе шаттай байсан, зарим хүн нэр ээ л татсан болохоос.

Гурав хоногийн өмнөх хурлын тооллогын комисс 15 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Тухайлан хэлбэл хоёр нэр дэвшигчийн талаас адил тооны хүмүүсээс бүрдсэн тооллогын комисс ажилласан. Уг комисс тооллого хэрхэн явуулах журмаа том дэлгэц дээр, зүйл анги бүрээр нь тайлбарласан. Үүнд маргаан дагуулаад буй хоёр дахь шатны санал хураалтын талаар ч тодорхой ойлгуулсан юм шүү дээ.

Улмаар эхний санал хураалт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатарын дунд өрнөж Д.Амарбаясгалан илүүрхсэн. Манай нам сүүлийн үеийн бүх саналын тооллогуудаа машинаар уншуулж дадсан. Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатар "Тооллогын машинд итгэхгүй байгаа тул гараар тоолъё" гэх санал гаргаж, хяналтын тооллого хийлгэсэн юм. Энэ тооллого Бага хурлын гишүүдийн нүдэн дээр явагдсан ба машины тооллоготой адил үр дүн гарсан.

Хоёр нэр дэвшигчийн нэг нь 56, нөгөө нь 44 хувийн санал асан нь Бага хурлын гишүүдийн 2/3-т хүрээгүй учир дахин санал хураалтыг явуулж Д.Амарбаясгалан 85 хувиар ялалт байгуулсан л үйл явц өрнөв.

-Хоёр дахь санал хураалт бараг 4 цаг үргэлжилсэн байх аа. Энэ хугацаанд танай намын гишүүдийн зарим нь гарч "зугтах", өрөөнд цоожлогдсон гэх. Энэ үнэн үү?

-Санал хураалтын ажлыг гацаах, зогсоох, эсэргүүцэх, Бага хурлын гишүүдээ дагуулж гарах тохиолдлууд гарсан. Зарим гишүүдээ өрөөнд барьж, хорьсон гэдэг нь үнэн. Би нүдээрээ харсан. Ёс зүйгүй, маш бүдүүлэг. Эрх мэдлийн төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй үйл явдал гарсанд харамсаж байна.

Заавал Д.Амарбаясгаланд санал өг гээгүй шүү дээ, санал хураалтад оролцоосой гэх үүднээс олон цаг хүлээсэн. Улмаар Бага хурлын гишүүдийн 2/3 буюу 321 нь оролцож, саналаа өгсөн. Тэдний 85 хувь буюу 275 хүний хүчинтэй саналаар Д.Амарбаясгаланг сонгосон. Харин үлдсэн 46 гишүүн цагаан цаас уншуулсан.

Эл санал хураалтын үр дүн дээр МАН-ын даргад нэр дэвшсэн Ерөнхий сайд Г.Занданшатар маргаагүй шүү дээ. Иймд Бага хурлын гишүүн бус, өөр нам, бүлгийн хүмүүсийн шийдвэрлэх, ярих асуудал биш. Илүү л санагдаж байна. Мөн зарим Бага хурлын гишүүд өөрсдийн санал нэгдсэн дүрмээр явагдсан санал хураалтын үр дүнд санал нийлэхгүй болохоороо "хууль бус байсан" гэж яриад байгаа нь хүүхдийн тоглоом шиг санагдлаа. Явуургүй л аргаар үзээд байх шиг байна.

Одоо намын даргаар Д.Амарбаясгаланг бүртгэх асуудал Улсын Дээд шүүх дээр л яригдах ёстой. Бусад хүмүүс амныхаа зоргоор шийдэх асуудал бол биш.

-Л.Оюун-Эрдэнэ Бага хурал дээрээ намын даргынхаа ажлаа өгье гэдгээ албан ёсоор мэдэгдэж, өргөдлөө ч өгсөн-

-Танай намын дүрэмд "...Намын даргын орон гарсан тохиолдолд дараагийн даргыг сонгоно" гэж заасан байдаг. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөөгүй байхад дараагийн даргыг сонгох ажил явагдсан гэх шүүмжлэл ч байна?

-УИХ-ын Чуулганаар шийдэгддэг аливаа албан тушаалын хэлэлцүүлэг эхлээд томилогдох хүн нь яригдаж, араас нь тухайн албан тушаалаас нь бууж байгаа хүний тогтоол батлагддаг. Их сонин үйл явц. Үүнийг цаад агуулгаар нь харвал, аливаа байгууллага удирдлага, толгойгүй болох эрсдэлээс сэргийлдэг болов уу.

Манай намын даргын асуудал ч шинэ болон хуучин даргын залгамж дээр суурилсан, эрсдэлээс урдчилан сэргийлсэн гэж ойлгож болно. Бага хурлын тогтоол шийдвэр бол хуучин даргыг чөлөөлж, шинэ даргыг томилсон.

-Хэрэв Улсын Дээд шүүх намын даргаар бүртгэхгүй бол Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар дахин намын даргад дахин өрсөлдөх эрхгүй болно гэгдээд буй. Танай намын дотоод дүрэмд энэ талаар тусгагдсан байдаг уу?

-Тийм дүрэм байхгүй. Гэхдээ "Аливаа сонгуульд унах юм бол улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй" гэх заалт л бий. Бага хурал дээр энэ талаар Ц.Сандаг-Очир гишүүн "Аливаа сонгуульд өвдөг шороодчихоод улс төрийн бялуу хүртдэг асуудал дээд шатанд явагдаж байна. Анхан шатанд дүрэм яс мөрдөгдөөд явдаг" талаар анхааруулж хэлсэн байгаа.

-Б.Энхбаяр бол Бүлгийн хурал дээр "Намын дарга орж ирэх үү" гэж асуусныгаа хэвлэлд гарч ярихдаа "Би намын даргыг дууд гэж хэлсэн" гэх мэт үг үйлдэл нь зөрдөг хүн-

-Б.Энхбаяр гишүүн Бага хуралдаа ирж, саналаа өгсөн үү?

-Бага хуралдаа ирэх нь ирсэн. Гэхдээ Бага хурлын 48 гишүүнийг батламжлах, намын даргын сунгаанд өрсөлдөж буй хоёр нэр дэвшигчийн илтгэл, асуулт хариултын аль ч хугацаанд байгаагүй. Зөвхөн санал хураалтад оролцчихоод явж байгааг нь би харсан.

Бага хурлын гишүүдийн асуулт хариултын үеэр Б.Энхбаярын шуугиан тариад буй асуудал яригдсан. "Намыг гутаан доромжилж явах нь буруу. Энэ үйлдэл нь нэг удаагийнх биш" гэдгийг хэд хэдэн хүн хэлсэн. Заалны уур амьсгал ийм байсан болохоор Б.Энхбаяр хуралдаа суух хүсэлгүй байсан байх.

-Түүнийг намаас хөөх асуудал Бага хурлаар яригдсан гэсэн нь үнэн үү?

-Манай Б.Энхбаяр сонин хүн л дээ. Бүлгийн хурал дээр "Намын дарга орж ирэх үү" гэж асуусныгаа хэвлэлд гарч ярихдаа "Би намын даргыг дууд гэж хэлсэн" гэх мэт үг үйлдэл нь зөрдөг хүн.

Эргэн сануулахад, түүнийг хууль зүйн сайдаар томилох асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар ярьж байхад Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар сайд нар "Б.Энхбаяр бол хүнийг маш ихээр гүтгэн доромжилдог" талаар хөндсөн. Учир нь Ч.Хүрэлбаатарыг "Хотгор шанага" гэж доромжилсон удаатай. Тухайн үед Б.Энхбаяр уучлалт гуйгаад Хууль зүйн сайдаар томилогдсон түүхтэй.

Ер нь Б.Энхбаярыг өөрийнхөө нийгмийн нэр хүндийг олж авахын тулд намын лидерүүдээ гүтгэж, доромжилдог талаар Бага хурлын олон гишүүд түүх сөхөж, ярьж байна билээ. Мөн намын гишүүнээс түдгэлзүүлэх агуулга ч яригдсан. Энэ асуудал Хяналтын ерөнхий хороон дээр шийдэгдэх байх.

-Танай нам дүрмээ шинэчлэх талаар Бага хурлаар яригдсан уу?

-Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэн, батлагдаад явж байгаа учир үүнд нийцүүлэн дүрмээ шинэчлэх шаардлага үүсэж байгаа. Иймээс Их хурлаараа намын дүрмээ нийцүүлэх асуудал шийдвэрлэгдэх байх.

Үүнд миний зүгээс хамгийн их хүлээлт тавьж буй нь Улс төрийн намын тухай хуулийн 17.7-д аль нэг хүйсийн төлөөлөл намын Бага хурал, Удирдах зөвлөл, Хяналтын ерөнхий хороо дээр 40 хувьд хүргэх ёстой гэх заалт бий. Эмэгтэйчүүдийн дэмжлэгийн гол суурь нь улс төрийн оролцоо. Энэ заалтыг биелэлтийг шаардаж, биелээсэй гэж харж байгаа.

-Цаг гарган, нээлттэй ярилцсанд баярлалаа.

Видео:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дээд шүүх л шийднэ олон юм ярьж байгаа хүмүүс болих хэрэгтэй

Зочин
Зочин

-Манай Б.Энхбаяр сонин хүн л дээ. Бүлгийн хур�##� дээр "Намын дарга орж ирэх үү" гэж асуусныгаа хэвлэлд гарч ярихдаа "Би намын даргыг дууд гэж хэлсэн" гэх мэт үг үйлдэл нь зөрдөг хүн гэжээ. Хөгжилтэй хүмүүс юм аа

I.OTGONBAYR. AHKMAD. NASTAN
I.OTGONBAYR. AHKMAD. NASTAN

UURDIIGUU. SHUUMJIL. ALDAAGAA. ZASAARAI.
UNDUR. NASTAI. NAM. NEGDMEL. BAIHK YSTOI...MONGOLIIG. NERTEI. ULSIIN. TULUULUGCHID. MANLAILJ. CHADACTGAA...SHUDARGA. BAICTGAAY.....OLON. TUMNII. ERHK. ASHIG. CHUHKALSHUU...MAN. SHUARGA. UU...
ERHK MEDEL. CHUHKAL. BISH..AMJILT. HKUSIE..

Зочин
Зочин

ҮНХЭЭР МАН НИЙГЭМД НҮҮРЭЛСЭН ХУЛГАЙТАЙ ШУДАРГААР ТЭМЦХЭЭР БОЛ НААД ХОРЧИН ХУЛГАЙЧУУД ДУНДАА ОЛОН ЖИЛ ХОЛИЛДООГҮЙ ШУДАРГА ЗОРИГТОЙ БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУ СОНГОХ ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ

Зочин
Зочин

ih darvalzjiinaa te

Irgen
Irgen

turd bga ta nar eej aawuud min ene mgl turd ta nar yu hiigeed giiguuleed suuna we ta nariin heruul idej uusan awilga hudalaa namiin heruul uur yum ta nar hiihgui uls shde tamine ????????????

Зочин
Зочин

Зөв л ярьжээ

Холбоотой мэдээ

Back to top button