Шүгэл: С.Эрдэнэ нар шоронгийн ялтантай уулзаж, дураараа авирласны гороор жирийн ажилтан халагджээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын жирийн ажилтан шүгэл үлээлээ. Тэрбээр, нээлттэй, хаалттай хорих ангиудад ямар ч хууль, дүрэм, журам үйлчлэхгүй мөнгөтэй, төрийн томчуул дураараа дургиж байгаа тухай асуудлыг хөнджээ. Ингэхдээ, С.Эрдэнэ нарын албан тушаалтнууд шоронгийн ялтантай уулзаж, дураараа авирласны гороор жирийн ажилтан халагдаж, дарга нар нь нуугдаж үлдсэн шударга бус асуудал гарсан байна.
Захидалд, "Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт амьдралынхаа 25 жилийг зориулж, цэл залуу насаа энэ байгууллагад өнгөрүүлжээ. Энэ олон жилийн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын олон хууль бус үйл ажиллагаа, удирдлагуудын хэт нэг талыг барьсан, мөнгөтэй хүний халаасанд яаж ордог, улс төрийн нөлөөлөл ямар хүчтэй гэдгийг харсаар ирсэн. Би одоо тэтгэврээ хүлээж байгаа хүн бөгөөд нэгэн хорих ангид хошууч цолтой ажиллаж байна. Хорих анги нээлттэй байна уу, хаалттай байна уу гэдэг нь энд ямар ч ялгаа байхгүй. Учир нь энд эрх мэдэлтэй, мөнгөтэй хүн л бүхнийг хийж болдог. Бусдыг захиалгатай дарамтална, банди болгоно, Төрийн томчууд ирээд ямар ч зөвшөөрөл авахгүй, “Даргад чинь хэлсэн” гэдэг шалтгаанаар хүссэн хүнээ шоронгоос гаргаж ирээд дуудаж уулзана. Санаагаар болдог бол зарим нь бараг авч явах гэж оролдоно. Энэ бүх хууль бус үйл ажиллагаа үеийн үед байсаар ирсэн. Сүхбаатар аймагт байрлах “Андын илч” компанийн уурхай руу зэвсэглэн дайрсан хэрэгт 16 жилийн хорих ял авсан Ука хочит Лхагвын Алтанхуягийн хэрэг хам С.Эрдэнийн бие хамгаалагчаар олон жил ажилласан Наранболдын Батдуулга нь Орхон аймаг дахь Хорих 437 дугаар ангид заалны цэвэрлэгч заалттай ял эдэлж байхдаа саяхан хэд хоногийн өмнө улаан хоолойн хавдар гэсэн оноштойгоор Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Түүнийг эмчлүүлэх хугацаанд Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, “Бамаш” ХХК-ийн ерөнхий захирал С.Батсуурь нар ирж биечлэн уулзсан. Ингэж уулзахдаа мөн л тогтсон уламжлалын дагуу зөвшөөрөл авалгүй, дарга цэрэг нарт чинь ярьж хэлсэн гэх шалтгаанаар хууль бус уулзалт хийсэн. Гэтэл дарга нар нь өөрсдөө үүрэг өгч уулзуулчхаад дараа нь доод албан тушаалтнуудаа зөвшөөрөлгүй уулзуулсан гээд ажлаас нь халж өөрсдөө уснаас хуурай гарч үлдлээ. Улс төрчдийн болон мөнгөтэй баян хүмүүсийн тансаглал шорон дотор хүртэл хэрэгжиж байгаа нь ямар их харамсалтай вэ. Мөрөөрөө ажлаа хийж байсан алба хаагчид хохирч, мөнгөтэй задарсан нөхөд нь ямар ч гэмгүй явах нь шударга ёс мөн үү. Хэвлэл мэдээллийн шударга сэтгүүлч та бүхнийг шоронд болдог энэ мэт хууль бус үйл ажиллагааг сурвалжилж, үнэн зөвийг ил болгоосой гэж хүсэж байна.
Хүндэтгэсэн: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хошууч цолтой алба хаагч" гэжээ.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дарга нарыг нэрийг хэл л дээ!
Тэнэг п.и.зда.
Хууль үйлчилдэггүй болоод удаж байгаа шүү дээ
Гаднаас захи�##�гаар з�##�уухан охид хүүхнүүдийг авчруулж хагсаагаа гаргадаг гэж Цэнхэр үст Цэрэн хэлж байв уу даа
Шүүхийн шийдвэрийн даргаар нөгөө л Хүрэлсүхий дүү байгаа биз дээ
Дарга нарынхаа нэрийг зарла л даа!
Xuuliin daguu ajillaj uuregee bieluulsen bol asuudl garaxgui!!!