Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: 8 сартай хүүхдээ жолооны хүрдний ард, өвөр дээрээ зорчуулсны улмаас энджээ

Хоёр хоногийн өмнө /2025-09-29/ Булган аймагт зам тээврийн ослоор найман сартай нярай эндэж, хоёр хүүхэд, нэг том хүн гэмтсэн талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, тухайн өдрийн 16.50 цагт “Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Очиж шалгахад, Toyota prius маркийн автомашины жолооч хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гүүрний бетонон хашлагыг мөргөсний улмаас зорчиж явсан найман сартай хүүхэд нас барж, дөрөв зургаан настай хоёр хүүхэд, 30 настай нэг хүн гэмтсэн нөхцөл байдал тогтоогджээ.

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Нойр муутай, ядарсан үедээ машин жолоодон осолдсон юм билээ. Харамсалтай нь хамгийн бага хүүхдээ /найман сартай/ өвөр дээрээ авч зорчсоноор эндчихсэн байсан. 4-6 насны хоёр хүүхэд нь хөнгөн гэмтсэн, одоогоор эмнэлгийн хяналтад байгаа" хэмээсэн юм.

Иймд цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, хамгаалах бүс, хүүхдийн суудлыг зориулалтын дагуу ашиглах, ядарсан болон нойрмоглосон үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эргүүнүүд хотод хүртэл хүүхдээ өвөр дээрээ аваад жолоо бариад явж харагддаг шдээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хэлээд юу гэхэв

Зочин
Зочин

ийм эцэг эхчүүдийг хэрэгт татдаг хуультай болцгооё. Хөвсгөлийн төөрсөн 2настай хүүгийн эцэг эхийг бас хариуцлагад тооцож яллая

Зочин
Зочин
Reply to  Зочин

awtoiin huuli changarsan shuu yl awah todorhoi shd

сүр
сүр
Reply to  Зочин

нээх их сүртэй юм биш чи л хүүхэдгүй бол болоо.

Зочин
Зочин

Замын цагдаа одоо машинуудыг зогсоож харах хэрэгтэй. Урд та лын зорчигч бол бүсээ дандаа хуурамч зүүсэн байдаг. Арын зорчигчдыг ч ша лга. Торгууль төлөх сонирхолтой хүмүүс олон бий. Аваад л бай !

Last edited 1 Өдөх Өмнө by Зочин
Зочин
Зочин

Хүүхдээ байнга өвөр дээрээ авч явна. Бүр урд суучихаад. Арай том хүүхдүүд нь машины дээд цонхоор толгойгоо гаргаад явж байдаг. гэнэт тормозлоход тэр хүүхэд яах вэ ?

Зочин
Зочин

Өвөр дээрээ хүүхдээ суулгаад машин барьж яваа эмс байдаг. Тэдний толгойд юу бнаа? Бүр оркийн орк, тэнэгийн тэнэг. Муулах гэхээр үг олдохгүй юм

Зочин
Зочин

Эхний өгүүлбэрт "2 хүүхэд 1 том хүн эндсэн" гэсэн байна. Гэмтсэн гэж бичих гэсэн байлгүй дээ.

Зочин
Зочин

Юу ч гэмээр юм бэ дээ. Хотын хөдөлгөөнд ч гэсэн хүүхдээ жолооны хүрдны ард давхар суулгачихсан, эсвэл заав�##� урдаа+өвөр дээрээ суулгаж явж байгаа харагддаг. Үнэхээр хэлэх үг �##�га аа

Зочин
Зочин

Приус машиндаа тэхник үзлэг хийх хэрэгтэй бүх замын ослын хэдэн хувь бна яагаад дандаа Приус осолд ороод бгааг тогтоох хэрэгтэй бишүү!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Монголын дийлэнхи машин прүсс бдаг бздэ инээдтэй юм бичихийн

Zochin
Zochin

Joloo barij baigaa vedee hvvhdee urdaa suulgaad yvaa jolooch mer ser haragddag vvniag zamin tsagdaagiinhan anhaaraldaa avch kameraa saijruulah heregtei

Зочин
Зочин

Хүүхдийг арын сууд�##�д зориул�##�тын сууд�##�д бэхэлж яьах ёстой ш дээ , хуулиа чангатгаж мөрдүүлээчээ, торгуулиа өндөр тогтоо зортул�##�тын сууд�##�гүй хүүхэд тээвэрлэж яваа машиныг явуулахгүй болго, хайхрамжгүй муу эцэг эхээс болж хайран сайхан хүүхдийн амь нас , хүүхдэд ээлтэй орон болохсон доо

Зочин
Зочин

Энэ чинь хүүхдээ үндсэндээ а-лчлаа гэсэн үг шүү дээ. Хэтэрхий хайхрамжгүй, цэвдэг хандсанаас нялх үрээ хилмэгдүүлжээ. Тэр эцгийг ялла. Эцэг байх эрхийг нь хас. Саяын Хөвсгөлийн 2 настай хүүгийн хилмэгдэлтэй яг ижил.

Занги
Занги

Үхэр оркуудын үйлдэл болгон үнэндээ маш тэнэг байх юм даа. Дүрэм журам, стандарт мөрддөггүй үхэр монголчууд бу�####�д б�##�агтай амьдрах нь үнэхээр хэцүү байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button