Гэмт хэрэг

"Эрдэнэт үйлдвэр"-ийн нийтийн албан тушаалтан Ж.Г нь албан тушаалаа урвуулан ашиглажээ

Улсын Ерөнхий Проукуророос 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55,300 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,603 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 926 хэрэг шинээр нээж, 262 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Ж.Г нь эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, худалдан авах ажиллагааны тендерт нэр бүхий компанийн ирүүлсэн баримт бичгийн бүрдүүлэлт дутуу байхад гэрээ байгуулсан, тендерт шалгаруулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компаниас бэлэн болон бэлэн бусаар 301.4 сая төгрөгийн хахууль авсан, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Борхүүгийн Амархүү
Борхүүгийн Амархүү

Ойлгомжтой байна шүү.Ж.Г гэх нөхөр хэхэ

Холбоотой мэдээ

Back to top button