Улс төрийн мэдээ
"Б.Энхбаярын асуудлыг хэлэлцэх тов тогтоогүй, Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж, түрүүлж зарласан"

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна гэдэг мэдээллийг Засгийн газрын ХМОНХХ-ээс өгсөн.
Одоогийн байдлаар хуралдааны хэлэлцэх асуудалд багтаагүй байна.
Тэгвэл энэ талаар УИХТГ-ын дарга Б.Баасандоржоос тодруулахад "УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл уг асуудлын хэлэлцэх товыг тогтооно. Одоогоор тогтоогүй байна. Гэтэл Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж, өнөөдөр хэлэлцэнэ гэдэг мэдээллийг түрүүлж зарласан. УИХ товоо тогтоогүй учир өнөөдөр уг асуудал хэлэлцэгдэх боломжгүй чигтэй" гэлээ.
Одоо УИХ-ын чуулганаар М.Мандхай нарын гишүүдийн өргөн барьсан Хүнсний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОЭ түрүүлж зарлаж болдог ЗШ нь болохоор зарлаж болдоггүй юмуу. Цаанаас нь хүчээр л хэлүүлдэг байх даа ийм утгагүй юмыг.
eniig husaa
Chi myy g###g yoronhii saidiin ard tumend medeelel hiih buren erhed haldahgui shu ih hyrliin toviig togtoogoogu bdag bga shu
УИХ- ын тамгын газрын дарга өөрийнхөө хариуцсан төрийн ажлаа л хийнээ!!
Түүнээс биш өөртөө ямар ч хамаагүй асууд�##�д дуугай байх түшмэл гэдгээ ойлгоогзй бол ажлаа өг
МАН-ын Нүүрсний хулгайчууд маш их Айдастай байна,