УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ дахь АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар хуралдаж байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн /2025.10.02/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авалгүй, орхин гарсан.

Ингэхдээ "Д.Амарбаясгаланд холбогдох нүүрсний асуудал нэг тийш болтол чуулганыг битгий удирд, Ерөнхий сайд Г.Занданшатарт ирэх оны төсвийн хэлэлцүүлгээ хойшлуул" гэсэн шаардлага тавиад буй юм.

Өмнө нь Ардчилсан намын Улстөрийн зөвлөл хуралдаж, "Д.Амарбаясгалангаар УИХ-ын чуулганы хуралдааныг удирдуулахгүй байх, удирдвал эсэргүүцэл илэрхийлэх" шийдвэр гаргасан.

Өнөөдрийн чуулганыг орхин гарсныхаа дараа УИХ дахь АН-ын бүлгээ хуралдуулж эхэлсэн бөгөөд Улстөрийн зөвлөлийнхөө гаргасан шийдвэрийг хэлэлцэж байгаа аж. Бүлгийн хуралдааны дараа мэдээлэл хийхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АМАРБАЯСААК ҮНЭХЭЭР МЭРЭГЖЛИЙН ХУЛГАЙЧ МӨН ЮМ БОЛ АН БҮЛЭГ БРАВО НИЙГЭМД МАШ ХҮЧТЭЙ ШУУГИАН ТАРИНА ТЭГЭЭЛ НӨГӨӨ ХУЛГАЙЧ НЬ ЮУ Я БОЛООГҮЙ МЭТ АЖЛАА ХИЙГЭЭЛ ХУЛГАЙГАА ХИЙГЭЭЛ ЯВАХ ЮМ. ЭНЭ МОНГОЛЫН УЛС ТӨР ҮНЭХЭЭР ХЭРЭГЛЭСЭН БЭЛГЭВЧ БОЛЛОО ШҮҮ ИЧЭЭЧ ЁС ЗҮЙ ГЭЖ БАЙНА УУ? ӨӨРСДИЙГӨӨ УЛС ТӨРЧ ГЭЖ БОДООД ТҮҮНДЭЭ ИТГЭЧИХЭЭД ЯВААД БАЙНА ШҮҮ ДЭЭ ЯГ ҮНЭНДЭЭ САППОРОГООС КЛИНТЭЭ ОЛЖ ШААЛГААД МӨНГӨ АВДАГ ЯАГИ НАРААС ДОЛООН ДОР БАЙНА ТЭД ЧИНЬ ЁС ЗҮЙТЭЙ АЖЛАА МЭДДЭГ ЧАДДАГ ГАРУУД ШҮҮ

Зочин
Зочин

Амарбаясг�##�ан намын дарга болчихвол Женко хүчээ аваад эргээд АН-г базах гээд байдаг. Тиймээс л Цогтгэрэл Зандкагийн т�##�д дуугараад байгаа хэрэг. АН нь Женкогоос с�##�ж чадсан бол одоо МАН нь Женкогийн гар хөлүүдээс с�##�ах цаг нь иржээ.

Холбоотой мэдээ

Back to top button