Офицеруудын ордны тойрог уулзварыг 4 замын уулзвараар дахин төлөвлөнө

НИТХ-ын даргын дэргэдэх авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хүрээнд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Судалгаа шинжилгээ хөгжүүлэлтийн алба Улаанбаатар хотын гол гудамж, зам дагуух ачаалал ихтэй уулзваруудад дахин төлөвлөлтийн судалгаа, тээврийн эрэлтийн загварчлалыг боловсруулж байна.
Офицеруудын ордны тойрог уулзварыг 4 замын уулзвараар дахин төлөвлөснөөр хөдөлгөөний эрчим 6,658 машин/цаг, тээврийн хэрэгслийн дундаж хурд 10-40 км/цаг болон нэмэгдэж, тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 52.53 секунд болон багасах урьдчилсан тооцооллыг гаргаад байна.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн уулзвар нэвтрэх хүртэлх дундаж зогсолтын тоо 1.96 удаа болж уулзварын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 10.2 хувиар сайжрах юм гэж Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баянбүрдийн тойргийг 4 замын уулзвар болговол зүгээр дээ
БАЯНБҮРДИЙН УУЛЗВАРТ ӨДӨР БҮР Ф0 ААС ЛЭЭШ ОСОЛ БОЛЖ БАЙНАА ДАРГАА ЯАХ ВЭ
Манай байрны цонхоор харагддаг юм. Баянбүрдийн уулзвар гэж аймаар газар байнаа. Байсхийгээд л тас түс гээд мөргөлдөнө аймшигтай