УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Баярмаа, Д.Ганбат нарын санаачилга манайхыг арбитр руу чирэх эрсдэлтэй

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар УИХ-ын гишүүдийн гарын үсэг цуглуулж эхлээд байна.

Тодруулбал, тэд 36 их наядын алдагдалтай нүүрсний гэрээ хийгдсэн эсэхийг Хянан шалгах Түр хороо байгуулах санаачилгыг гаргаад байна. Тэдний санаачилгыг дэмжиж одоогийн байдлаар 12 гишүүн гарын үсгээ зуржээ. Дахин 20 гишүүн зурах шаардлагатай байгаа юм.

Хэрэв 32 гишүүн гарын үсэг зурчихвал УИХ-ын түвшинд дахин яригдана.

Үүнээс өмнө ямар үйл явдлууд өрнөв, энэхүү гарын үсэг ямар эрсдэлтэй вэ гэдгийг сануулбал:

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Монгол, Хятадын Засгийн газар хооронд Гашуун-сухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээр"-ийг байгуулж, УИХ түүнийг нь 2024.12.27-ны өдөр хэлэлцэн соёрхон баталж, 58 дугаар тогтоолыг батлан нууцад авсан байдаг. Санал хураалтад 104  гишүүн оролцсоноос 68 нь буюу 65.4 хувь нь дэмжиж, 36 буюу 34.6 хувь дэмжээгүй.

Энэ тогтоол нь Монгол Улсын эрх ашгийг хохироож, 10 тэрбум долларын алдагдалд хүргэж буй тухай Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ярьж гарч ирсэн. Түүний мэдэгдэл "Чайна Энержи" болон "Эрдэнэс Тавантолгой" ХХК-н хийсэн нүүрс худалдах, худалдан авах гэрээнд үнийг хэдээр тусгав гэдэг асуудал руу анхаарлыг аваачсан билээ.

Биржийн үнэтэй харьцуулахад Хятадын талд 16 жилийн турш 247 сая тонн нүүрсийг тонн тутамд 30-40 долларын хөнгөлөлттэйгөөр үзүүлэх гэрээг байгуулсан гэж үзэж буй.

Нүүрс худалдах, худалдан авах гэрээг УИХ-аар хэлэлцүүлж, хоёр компани үзэглэх үед нүүрсний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 хувиар буурчихсан байв. Зах зээлийн зарчмаараа л үнийг тогтоох учраас худалдан авагч талаас харилцан тохиролцсон индекс тохируулгын дагуу үнэ өөрчлөгдөж явахаар гэрээнд тусгасан байна.

Өөрөөр хэлбэл тогтсон үнээр гэрээг байгуулаагүй. Зах зээлийн ханшаараа ямагт өсөж, буурч өөрчлөгдөнө гэдгийг холбогдох албаныхан удаа дараа тайлбарлаж байгаа.

Чингэхлээр, өөрсдийнхөө ГУРВАН удаа хэлэлцээд баталчихсан хэлэлцээрээ "үнийн дүн тодорхой бичээгүй " гэдэг шалтгаанаар дахин улстөржүүлж байна гэж

УИХ-аар батлагдсан тогтоол, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлцэл, "Чайна Энержи" манай "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гэрээг дахин сөхвөл "Чайна Энержи" олон жил гацсан өргөн, нарийн царигийн асуудал болоод энэ царигийн зөрүүгээс үүдэлтэй Хятадын талын алдагдсан боломжийн хэдэн арван тэрбум ам.долларын хохирол ярихдаа тулах уу гэдэг асуулт ч гарч ирэх юм. Энэ агуулгаар манайхыг арбирт өгөх ч эрсдэл ч үүсэхээр.

Учир нь, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Ц.Тувааныг сууж байх үед Хятадын "Чайна Энержи" 2024.10.28-нд ирүүлсэн захидалдаа алдагдсан өртгөө хатуу сануулж байсан билээ. Тухайн захидалд,

  • Монголоос нүүрс тээвэрлэхэд зориулж, 2015 онд Гашуунсухайт төмөр замыг нарийн царигаар барихдаа 7.1 тэрбум юань зарцуулж, өнгөрсөн 16 жилд 2.7 тэрбум юанийн алдагдал хүлээсэн.
  • Одоо 4.1 тэрбум юань зарцуулж байж, хоёр талын ӨРГӨН, НАРИЙН төмөр замын холболт, гүүрэн гарц зэргийг байгуулах ба үүнд 3-4 жил зарцуулна.
  • Монголын талтай өргөн, нарийн царигийн асуудлаар МАРГАХГҮЙ, улс төрийн бодлогыг нь хүндлэн үзсээр ирэв. Цаашид ч ийм байдлаар хандах болно гэсэн байр сууриудыг голчлон онцолсон байлаа.

Нүүрсний үнийн маргаан дэгдэх үеэр тайлбарлан хүргэсэн нийтлэлийг доорх линкээр уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гэрээнд нүүрсний үнийг зах зээлийг дагаж хувьсах үнээр хийсэн юмыг заав�##� тодорхой тоо тавь гэж шаарддаг ямар эргүүнүүд вэ? Нүүрс үнэ нь өндөрсөхөөс илүү бүр үнэгүй болох цаг ойрхон байна шүү. Амжиж зарах л хэрэгтэй. Энэ мэтчилэн 2 хөршийнхөө дургүйг хүргэсээр байгаад ямар ч хөгжилгүй хөмөрсөн тогоон доторх монгол болох вий дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Арил эргүү хошного Данхын тэжээвэр

Зочин
Зочин

2 тэнэг юмыг хөөргөөд тавьж дээ

Холбоотой мэдээ

Back to top button