MCS ба “Онтре”-д АМНАТ-ийн давуу эрх олгосон шалтгаанаар ЗГ-ыг огцруулах 45 гишүүний гарын үсэгтэй акц өнөөдөр эхэлнэ

МАН-ын даргын суудлын төлөөх зодоон Засгийн газар огцрох, УИХ тарах засаглалын хямрал руу чирэх вий гэсэн болгоомжлол үүсээд байлаа.
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг УИХ-д өнөөдөр /2025.10.06/ өргөн барих гэж байна. УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн албан бланк дээр гарын үсэг зурсан гишүүдийн тоо 40 даваад байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл бий.
Ямар ямар гишүүд гарын үсэг зурав. Энэ хүрээнд ямар уулзалтууд болов. МАН, АН доторх бүлгүүд хэрхэн хуваагдаад буйг хүргэе.
-Үндсэн хуулийн 43.1 дэх заалтыг амилуулж, ЗГ хувь заяаг хөндөх 40 гишүүн хэн хэн байв-
Таамаглан нэрлэвэл,
Нэгт, МАН-ынхан. Үүнд, өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүмүүс жин дарна. Нэмээд жагсаалтынхан ба Г.Амарбаясгалангийн андууд багтана.
П.Сайнзориг, Б.Баярбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, Н.Алтаншагай, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар, Ч.Номин нар. Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүмүүс буюу А.Ариунзаяа, М.Ганхүлэг, Э.Болормаа, Ц.Идэрбат нар. Жагсаалтынхан буюу Г.Лувсанжамц, Х.Баасанжаргал, М.Мандхай, М.Энхцэцэг, С.Зулпхар, О.Саранчулуун, Д.Ганмаа нар.
Хоёрт, АН-ынхан зурсан байх боломжтой. Тухайлбал, өчигдөр УИХ-ын гишүүн Х.Тэмжүүжин энэ асуудлын хүрээнд намынхаа зарим гишүүдтэй уулзалт хийсэн гэгдэж буй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайдаар багтаж байсан Ц.Туваан, С.Одонтуяа, О.Алтангэрэл нар байх боломжтой юм. ЗГ-ыг огцруулах эсэх 64 гишүүний кнопод АН үнэмлэхгүй нөлөө үзүүлнэ.
Гуравт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын "Үндэсний эвсэл" нам Д.Амарбаясгаланг дэмжиж, Засгийн газрыг огцруулах талд зогсож магадгүй. Учир нь, Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдахад л "Сул ЗГ байгуулагдлаа" хэмээн шүүмжилж байсан удаатай.
Харин гарын үсэг зурахааргүй гишүүд дараах байдлаар нэрлэгдэнэ. Одоогийн ЗГ-ын сайд нар буюу Т.Аубакир, Э.Бат-Амгалан, Д.Батлут, С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам, Н.Учрал, Г.Дамдинням, Б.Жавхлан, Ж.Чинбүрэн, Т.Доржханд, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр нар. Үүн дээр, Ерөнхийлөгчийн квотынхон Д.Бум-Очир, С.Лүндэг, У.Отгонбаяр нар. Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ыхан, MCS буюу Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Б.Уянга нар. Мөн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Б.Хэрлэн нар.
-Өнөөдөр /2025.10.06/ өргөн баривал, ЗГ энэ долоо хоногт огцорч, ирэх 7 хоногоос шинэ ЗГ яригдана-
Хуулиараа үйл явц цааш хэрхэх вэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлд: “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан байдаг.
Тодруулбал хуулиараа бол, УИХ-ын 32 гишүүн гарын үсэг зурвал УИХ-д өргөн барих үндэслэл бүрддэг. Улмаар УИХ гурав хоногийн дотор хэлэлцэж, 64 гишүүн дэмжиж кнопоо дарвал Г.Занданшатарын Засгийн газрыг огцорсонд тооцно.
ЗГ огцрох эсэх нь парламент дахь хүчний харьцааг Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хэн нь өөртөө илүү төвлөрүүлснээс шалтгаалах юм.
-MCS ба “Онтре” компаниудаас авах АМНАТ-ийг хаасан тогтоол ЗГ-ыг унагах шалтгаан болох нь-
Засгийн газрыг огцруулах үндэслэл хэрхэн гарч ирэв.
Төсөвт АМНАТ-өөс олох 200 тэрбум төгрөгийн боломжийг хаасан 55-р тогтоолыг 2025.08.20-нд баталжээ. Уг нь Засгийн газар АМНАТ-ыг дур зоргоороо өөрчлөх боломжгүй. Заавал УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Гэтэл Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж буй аж.
Энэ нь, биржийн дундаж үнэ тээвэртэйгээ 90.3 ам.доллар орчим байгаа бол хилийн цаана Ганцмод дээр 135 ам.доллар байгаа аж. Үүний зөрүү болох 46 ам.долларт АМНАТ-ийн 5 хувийг төлөхгүй байж болно гэсэн агуулгатай тогтоол аж. Тонн тутамд 2-3 ам.доллар төлөх шаардлагагүй гэсэн үг болж буй юм.
Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 001/ХТ2024/0090 тогтоолоор “Энержи ресурс” ХХК-ийн АМНАТ-ыг 2015 онд тогтворжуулсан гэж үзэж, тус компанийн экспортолж буй нүүрсэнд АМНАТ ногдуулахдаа гэрээний үнийг ашиглах шийдвэр гаргасан. Ингэснээр цаашид тус компанийн экспортолж буй бүх төрлийн нүүрсэнд олон улсын жишиг үнэ ашиглан АМНАТ ногдуулах боломжгүй болсон байна.
Мөн “Онтрэ” ХХК нь Оюутолгой ХХК-тай хамтын ажиллагааны 76 хуудас гэрээг Монголын талын оролцоогүйгээр албажуулсан. Оюу толгойн далд уурхай руу малталт ороод энэ жилээс орлого олоод эхлэх юм. Гэтэл энэ орлогоос Монголын тал ямар ашиг хүртэх вэ, стратегийн ордын хувьд ямар хувь эзэмших вэ, эсвэл ямар дүйцэхүйц Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ эзэмших вэ гэдэг нь одоо хүртэл ойлгомжгүй байна. Үүнийг хүртэл Засгийн газрын дээрх тогтоол хаах нөхцөл үүссэн гэгдэж буй юм.
Эцэст нь улсын төсөв хэлэлцэх хуулийн хугацаа үргэлжилж байна. Хэрэв ЗГ огцорч, шигэ ЗГ байгуулагдвал наанадаж 30 хоногийн хугацаа орно. Төсөв батлах хугацаа бараг л үлдэхгүй. Баталж чадахгүй бол УИХ тарах хэмжээнд хүрнэ. Цаашлаад өвлийн бэлтгэл, багш нарын цалин, ахмадын тэтгэвэр нэмэх шаардлага, баялгийн шударга хуваарилалтын талаарх олон нийтийн хүчтэй хэлэлцүүлэг өрнөж буй эгзэгтэй үеэр засаг, төр бужигнах нь ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ta nar yagad buruu yum unshaad suuj bgaan be neg udaa unenig harah zorigtai bai ternees dan iim hudlaa medeegeer tolgoigoo ugaalgahaa bolio
КК яг одоогийн өнцгөөс харв�##� Занданшатар нь багтайгаа үлдэж байгаад, нүүрсний хамуудыг ш�##�гаад нэг т�##�д нь гаргасан нь дээр байх. УИХ-ын дарга, зарим гишүүд нь нүүрсний авилг�##�тай холбогдоод байхад чимээгүй л байхын энэ гишүүд хаха өөрсдөө холбоотой л байхдаа
Ydaj neg udur ene heden deer suugaa uls turchdiig bugdiig ni shinechleh heregtei bolj bn shuu ard tumen yasan ch huleehgui bolson
Ene MCS gej ner garsan humuus bugd l mungu erh medliin toloo dald huuragchid shuu
УИХ тарах хэмжээнд очвол энэ бүгдээс илүү хариуцлага хүлээх хүн нь МАН өөрөө шүү
Эдийн засгийн асуудлаа шийдэхийн оронд хов жив яриад сууж байдаг гишүүдээс үнэхээр гомдож байна
MCS Ontre geed bugd ni neg nuurtei, ard tumnii baylagaar togloj bgaa luivarchid shig haragdaj bn
Та нар чинь яагаад ийм сохор итгэлтэй байдаг юм бэ бүгд л нэг зүйлд итгэхээрээ өөрөөр сэтгэдэг хүмүүсийг шууд дайрдаг болсон байна шүү
Zasgiin gazar ogtsruulah gej bie bienee idsen garuud uls ornoo boddog ni haana bna daa
G.Zandanshatar ch gesen bugd neg uuregtei humuus tsug tsag ni bolson bol yavtsgaah heregtei
Олон жил нэг хэвийн улс төр хийж з�##�хаж байна шинэ сэтгэлгээтэй з�##�уус гарч ирээсэй
Heden gishuud ni uursduu hereggui bolchood odoo negniigee ogtsruulna gej soliorood bga yum bishuu
Ene bol ard tumnii aj amidraliig tooson bish erh medliin tuluu dain bn daa
Heden uls torch nar negniigee tataj unagaah gej bugd neg huviin ashig harsan bn
Монголын төр иймэрхүү намын дотоод хэрүүлээс болж үргэлж унаж босдог нь хачин
Zandan shatar OyunErdene hoyor bugd l adilhan uls orniig tsaash ni tataj bgaa humuus shuu
Mongol ulsiin hugjliig uls torchdiin ashig sonirhol mohol bolgoj bn shuu
Ер нь хэн нь ч итгэж болохооргүй, бүгд л ард түмний нэр барьж өөрсдийн х�##�аасыг боддог юм байна
Ard tumnii amidral hetsuudseer baihad ene humuus alban tushaalin naadam hiij suuna
Baylagiin huvaariag undesnii hemjeend shiidehgui bol hen negen uls turch garlaa ch adilhan
Заваан хогийн л�##�рууд! Одоо Ардын намын хулгайчуудын �##�ь их нүүрс шааж авлига авсан их мөнгөтэй т�##�ынхан нь ялна!
Zasag ogtsoroh ni bish shalgaad bugdiig ni shorond yavuulah heregtei
Төрд итгэл �##�дагдлаа одоо ард түмэн бүгдийг шинээр эхлүүлэх цаг ирсэн
Ene 40 gej yariad bgaa gishuud bugd l neg bag shig haragdaj bn uursduu ch yalgaj medehgui
Уул нь нэг зорилготой эв нэгдэлтэй улс баймаар юм гэтэл хагар�##�д орж хуваагдаад л байна
Ard tumnii mongoor togloj bgaa humuus buur nuur baritsaggui boljee
Uls turchdiin ene jujig udaan bolj bna odoo bolio ajlaa hiigeech
УИХ-ын нэр хүнд бүрэн унасан ийм үед итгэл өгнө гэж үү
Ene bugd ard tumnii neriig bariad uurstuu ashig olj bgaa togluulalt shuu
Хууль журмаа мөрдөхгүй, тогтоол гаргаад л дураараа авирлах төр байх ёсгүй
ашгүй нүүрсчид тодорхой болох нь
Данхыг төрөөс хол байлгаарай ...бусад нь хамаа �##�га
хятадын порорро монгол төрөөр оролдож эхлэх шив, нян бактеритай нь хөөж явуул
П.Сайнзориг шударгаар зөв зүйл хийж гарын үсэг зурсан хүмүүс ард түмний төлөө шударгаар хуулийн дагуу хийсэн."Үндэсний эвсэл"-н Н.Номтойбаяр зөв зүйл хэлж байгаа нь шударга байна. MSC-н төлөө явж байгаа гишүүд ард түмний төлөө биш хувийн ашгаа бодсон хүмүүс байна. Тэтгэврийн бид П.Сайнзоригийг дэмжин т�##�архаж, түүнийг дэмжиж байна.
хууль зөрчсөн бол Засаг огцрох ёстой, ямар ч гоё үгээр хаагаад нэмэргүй,
Занданшатар ямар ч чадамжгүй зохион байгуулах ур чадвар дутмаг адилхан нүүрст ямар нэгэн д�##�д аргаар холбогдсон нөхөр, сонгогчид нь дүн тавьж УИХур�##�д сонгоогүй унасан , карьер нь дуусгавар болсон хүн шүүдээ,
Засгийн газар тогтворгүй байх нь хэнд ашигтай вэ? Мэдээж гадны гар хөл бологсод тэдний угшилтай хүмүүс нүүрсчид авилгачдад л ашигтай. Хэнд хортой вэ? Монголын ард түмэн Монгол улсад л хохиролтой. Ард түмэн тэнэг биш та нарыг харж байгаа дүгнэх л болно.
Их хур�##� тарсан дээр дээ Хүрэлсүх наад их хур�##� шиг юмаа тараагаад ардын нам их хурлаа хийгээд намын дарга сонгосон дээр байна
эх орноо сүйрүүлсэн шийдвэр гаргадаг тэнэг байна энэ Занданшатар чинь.
Зандангийн засаг огцорвол таарна, eр нь их хур�##� ч тарцгаа. Энэ мэтийн пороро банди нар бол сайд болж тоглохгүй шүү
Давуу эрх гэж юугаач ойлгохгүй харанхуйчууд MCS гэж их орилох юмдаа, боловсролгүй таг харанхуй Амарбаясг�##�ан, Оюун-Эрдэнэ, Батнайрамд�##�, Сайнзориг г.м олон х�##�таруудыг төрөөс хурдан �######�уулья!!!
Огцруулаад хэрэггүй, нүүрсчдийг намнах хэрэгтэй !!!
Энэ мэтийн �##�иа с�##�бадай жинхэнэ цүнх баригч нар их хурлаар дүүрсэн байна. Үндсэн хуулийн шинэ өөрчлөлт өмнөхөөсөө эрс дордсон байна. Ямар ш�##�гуургүйгээр нусан жулдрай нар намын жагса�##�таар гишүүд болж.
Ордоны Тайган засаг унагаана гээд явжийдаг,
Юу гэж давуу эрх олгоод байгаа юм АМНАТ аа төлж чадахгүй бол хөөгөөд гарга
OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa hovdiin shorongiin horidoluudiin devesger
Бас юун худлаа юм санаанаасаа зохиож бичээд солиороод байнаа, магадл�##�тай гишүүд ч гэх шиг, Номтойбаяр бас магадл�##�тай ч гэх шиг. Элбэгдорж зартай хүчиндэгчтэй уулзлаа ч гэх шиг, орос руу яриад ашигт м�##�тм�##�аас ашиг олох боломж байна ч гэх шиг. Г�##�зуу юмуу согтуу юмуу юу донгосоод байна аа. Нам нь задраад ирэхээр тролл нь уурандаа солио тусч байгаа юм болов уу?
ЭНЭ МУУ "СААГУУ ПОРОРО " ТӨРИЙН МӨНГӨНД ИХ ЦАДАЖ ДЭЭ.
Зөв л юм ярьж байна даа.
Засаг огцорлоо гээд сайн сайхан болохгүй ээ дээ, дараагийнх нь бас л нэг бүлэглэлийн хүн гарна