Улс төрийн мэдээ

"П.Сайнзориг татвараас зугтаалгах тогтоолуудад өөрөө оролцохдоо ЗГ-г унагаах талаар яагаад яриагүй юм"

"Засгийн газрын 55 дугаар тогтоол төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан" гэх мэдээллийг няцааж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар хийлээ.

Ингэхдээ "Худал гүтгэлэг няцаалт өгье. Засгийн газрын 55 дугаар тогтоол хууль зөрчөөгүй. 10 удаа гарсан тогтоол. хасах эдийн засагтай Засгийн газрыг хүлээн авч байсан. Экспорт, биржийн арилжаа зогсчихсон, урт хугацааны хямд үнэтэй гэрээнүүд үргэлжилсэн, төсвийн орлого тасарч, эдийн засаг уналтад орчихсон, хасах эдийн засагтай улс хүлээн авсан. Биржийн арилжаа нийт экспортод 10 хүрэхгүй хувьд хүрчихсэн хил дээр 4.5 тонн нүүрс гацсан байсан. Энэ улсын эдийн засагт орлого оруулж ирдэг сайдын хувьд эдийн засаг, экспортын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг сайд нартай хамтран санал санаачилга гаргаж тогтоол батлуулсны үр дүнд нэмэх эдийн засагтай байгаа.

Одоо 50 хувь амны гэрээ, 50 хувь биржийн арилжааны нүүрсийг экспортлох шийдвэрийг гаргасан. Биржийн арилжаа яагаад чухал юм бэ гэхээр Улсын төсөвт шууд орлого орж ирдэг. Өнгөрсөн 9 тогтоолд янз бүрийн шийдвэр гарч байсан. Жишээ нь 100 төгрөгийн зүйлийг 50 төгрөгөөр борлуулж байсан. Мөн 100 төгрөгийн зүйлийг 120-оор тооцож аж, ахуй нэгжүүдээс нэмэгдүүлсэн татвар авч байсан.

Асуудал яриад байгаа гишүүн П.Сайнзориг өөрөө ХЗДХЯ-д 2013 оноос хойш ажиллах хугацаандаа уул уурхайн салбар хариуцсан мэргэжилтэн, Хууль зүйн бодлогын газрын дарга, төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 10 тогтоолын тавд нь оролцож ажиллаж байсан. Энэ таван тогтоолд татвараас зугтаалгах шийдвэрүүд гарсан байдаг. Тэр үед яагаад Засгийн газрыг унагаах талаар яриагүй юм. Шударга л байх хэрэгтэй шүү дээ. Хулгайг нь ярихаар үсрээд гараад ирж байгаа юм уу. Үндсэн хуулийн цэцэд өгнө гэж байна билээ. Өгөөч, үнэн худлаа шийдье. Биржийн тухай хуулийг болиулах талаар гадна дотноос олон шахалт ирдэг. Би нуухгүй.

6-р сард ажил авснаас хойш хоёр сард борлуулалтын орлогын өсөлт:

Шийдвэр гарснаас хойш 40 хоногийн хугацаанд 5.1 сая тонн нүүрс биржээр борлуулж, 2.3 их наяд төгрөгийн орлого олж, 80.1 тэрбумын нэмэлт орлогыг олсон. 200 тэрбумын алдагдал гэдгийг хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй байна. Тэр баримтаа гаргаж ир" гэв.

-Суманд гурван ШТС байлаа гэхэд нэгд нь шатахуун байгаа. Нийлүүлэлтийг төвөөс хангаж байгаа болохоор тасалдал үүсээд буй. Гэсэн ч нийлүүлэлтийг хэвийн явуулна-

Үргэлжлүүлэн шатахууны тасалдлын талаарх сэтгүүлчийн асуултад "Бид ОХУ-аас 100 хувь шатахууны хараат. Хоёр орны төрийн тэргүүнүүд шатахууныг хомсдуулахгүй байх тал дээр тохиролцсон. Өмнөх гэрээ хэлцлийн үр дүнд нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. Суманд гурван ШТС байлаа гэхэд нэгд нь шатахуун байгаа. Нийлүүлэлтийг төвөөс хангаж байгаа болохоор тасалдал үүсээд буй. Гэсэн ч нийлүүлэлтийг хэвийн явуулна. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд савны нөөцийг нэмэгдүүлэхэд бодитой ажил хийгээгүй юм байна билээ.

Ирэх оны Улсын төсөвт 50 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг гаргаж аж ахуй нэгжүүддээ гаргаж өгөхөөр ажиллаж байна. Дорноговь аймагт баригдаж байгаа нефтийн үйлдвэрийн ажил эрчимтэй явагдаж байгаа. 2027 оны төгсгөл гэхэд ашиглалтад орно. Боловсруулах нөөцтэй холбоотой бүхий л хувилбараар ажиллаж байгаа" хэмээн хариулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Энэ д�##�чигар гарын шээс нь гоожих нь дээ

Зочин
Зочин

Пороро сайнзориг ч нилээн дөвчигнүүр шизо гар, төрд зохихгүй хүн, энэ морин толгой Дамдинням ч хөгийн гар. 2 хар хэрээ

Зоч
Зоч

Хужааг монголд амьдруулах шахуу бөөнөөр нь татваргүы оруулах гээд бүтээгүй гэээ биздооо пороорооо гэж хулгаач

Зочин
Зочин

Хэн дуртай нь төрөөр тоголдог болжээ ноорог ийн бараацаанаас эхлээд сайнзориг гэгч Бумбардай хүртэл юу вэ

Зочин
Зочин

Ахмадуудын суултаас бултах арга

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button