МАН-ын талцалд АН-ын дарах жин

Саяхан шинэ даргатай болж, эмхэрч цэгцрээд авсан Ардчилсан нам өнөөгийн улс төрийн өрнөлүүдэд тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.
Хамгийн сүүлд, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг ажлаа хүлээлгэж өгөөд шалгуул гэдэг шаардлагыг бүлгээрээ тавьсан. Улс төрийн акцыг нам бүлгээрээ дамжуулж хийнэ. Дарга болоод бүлгээ Л.Гантөмөрт өгнө гэж тохирсон ч О.Цогтгэрэл одоог хүртэл “мурьж” яваа юм.
Тэгэхээр одоохондоо О.Цогтгэрэл бүлгээ базаад байж байх шаардлага бий л гэсэн үг.
Одоо Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт гишүүд гарын үсэг зурж эхэлсэн талаар мэдээлэгдлээ. Мөн зэрэгцээд УИХ-ын даргыг огцруулах талаар ч яригдаж эхлэв. МАН-ын даргын сунгаанаас хойш ил цагаан хониндоо, чонондоо тулсан Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын хэн хэний нь хувь заяаг УИХ дээр шийдэх нь л үнэн юм.
Тэгэхээр УИХ-ын гишүүдийн олонх аль талдаа хайрцаглагдахаас бүх зүйл хамаарна.
Ингээд харахаар Ардчилсан намын бүлэг маш том нөлөө үзүүлнэ.
42 гишүүн гэдэг бага тоо бишийг Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тогтоол парламентаар хэлэлцэгдэх үед харсан. О.Цогтгэрэл бүлгээ хуралдуулж, 42-уулаа санал хураалтад орохгүй гэж шийдсэн. Ороогүй нь эсрэг саналаар тооцогддог учраас 42 эсрэг санал бол асар жин дарж, Л.Оюун-Эрдэнэ улмаар огцорсон нь хаврын үйл явдал.
Тэгэхээр одоо ийм хэмжээний асуудал парламентаар орж ирвэл О.Цогтгэрэл аль талдаа бүлгээ хайрцаглах вэ гэдэг анхаарал татна.
О.Цогтгэрэлийг УДШ ажлын 14 хоногт л бүртгэсэн. Тэрбээр намын дарга болох тохироогоо Ерөнхийлөгчтэй ч хийж, ҮБХ-ны гишүүдээ ч сайтар хайрцагласан. Дөхөөд ирмэгц бүгд бүгдээр нэрээ татаад О.Цогтгэрэлийг ногоон гэрлээр сонгосон явдлаа дотоод ардчилал, эв нэгдэл, төлөвшил мэтээр магтацгаасан, магтуулцгаасан.
Одоо О.Цогтгэрэл УИХ-ын даргын эсрэг байр суурь илэрхийлчихсэн байгаа.
Нөгөө талаас Ерөнхийлөгч эхэн үед аль ч талд нь орохгүй байгаа мэт харагдсан, өнгөрсөн долоо хоногоос дүр зураг өөр байна. Ерөнхийлөгчид ойр гишүүд намаасаа хөөгдсөн Б.Энхбаярыг өмөөрөн гарч ирж, ГХ-ны сайд Б.Батцэцэг бол хэний ч хэлээгүй ширүүн дориун үгийг шуудхан унагав. “Миний дүү, ажлаа өгөөд шалгуул аа” гэж.
Тэгэхээр Ерөнхийлөгч Г.Занданшатарын талдаа ар болж байгаа бол О.Цогтгэрэл бүлгээ тэр чигт л базна. Ерөнхийлөгчтэй хийсэн тохироо л түүнийг ямар ч асуудалгүй Дээд шүүхэд бүртгүүлсэн гэж харагддаг.
Иймд Г.Занданшатарын огцруулах бичиг явбал АН-ынхан дэмжихгүй. Эсвэл тэднийг сайтар лоббидож, хэд хэдээр нь “сугалах” шаардлагатай. 100 мянган доллар санал болгож эхэлсэн гэх мэдээлэл ч бичигдээд эхэллээ.
Тийм учраас Ардчилсан нам Г.Занданшатарыг дэмжинэ, бас О.Цогтгэрэлд нийтээрээ хайрцаглагдах эсэхээс бүрэн хамаарна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Инээдтэй зохион бичлэг
Занданшатарын засгийн газрыг унагахын тулд их хурлын гишүүдэд 100 мяган доллар ба 300 мянган доллар тарааж эхэлсэн нь нүүрсний хулгай хулгайгаас олсон мөнгө байж таарна. ц�##�ин, тэтгэвэр нэмэх гэхээр ямарч мөнгөгүй гэдэг мөртлөө өөрсдөө сууд�##�даа үлдэхийн тулд �##�бан туша�##�танд авлиг�##� өгөхөд асар их мөнгө гаргаж чаддаг ийм л�##�рын луйварчин их хурлын даргыг нэн яар�##�тай огцруулж ш�##�гах хэрэгтэй.
100 долоар санл болгосон гэж юу гэсэн үг үү. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэдэг ноцтой гэмт хэрэгт гүтгэж болж байна уу
Cohtgerelee chi udahgvi muugaa vznee.
Uvsiin aluurchin hogiin hulgaich
АН нам МАН буюу У.Хүрэлсүхийн карманд орсон нь О.Цогтгэрэлийн үг үйлдэл болгоноос харагддаг даа.