УЛС ТӨРУлс төрийн мэдээ

П.Сайнзориг: АМНАТ-ийг сөхөхөд салбарын сайд нь "Энэ удаад л өнгөрөөчих" гэж гуйж байсан

УИХ-ын гишүүн П.Сайнзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Шууд дамжуулалт:

Тэрбээр, ""Ноён" Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах асуудлыг хөндөж тавих гэж байна. Засгийн газрынхаа 100 хоногт юу амжуулсан талаар мэдээлэл хийсэн. Тухайн үедээ сагсан бөмбөгийн охид АНУ-ыг хожиж дэлхийн аварга болсон, шатар, бокс, математик, eSport-ийн баг амжилт гаргасан. Энэ бүхэн Засгийн газрын амжилт байлаа гэж ярьсан. Тайлангаа ингэж тавьж, иргэдийг бухимдуулахаас өөр зүйл хийсэнгүй.

Танилцуулсан макро түвшний тоонууд нь бүгд худал. Албан тушаалд улайрч болно. Гэхдээ олон нийтийг ингэж төөрөгдүүлж болохгүй. 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд Аудитын Ерөнхий газар дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтэд, "Төлбөрийн тэнцэл 462.4 сая ам.доллар, урсгал данс 1 тэрбум 662.1 сая ам.доллароор алдагдалтай. Шууд хөрөнгө оруулалт 945 сая ам.доллар болж 40.6 хувиар буурсан. Эдийн засгийн өрсөлдөх чадвар сулрах, гадаад өрийн үйлчилгээний эргэн төлөлтөд хүндрэл үүсэх, тэнцлийн алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлэх эрсдэлтэй" гэсэн.

"Валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар буюу бараг 6 тэрбум ам.долларт хүрлээ" гэж мэдээлсэн. Үнэндээ гадаадаас босгосон бондууд болон арилжааны банкууд дахь валютын нөөцийг нийлүүлж, эвлүүлээд энэ дүнг хэлж байгаа юм. Валютын цэвэр нөөц хэдийнээ хасах дүн рүү орсон шүү. Тиймээс 1 тэрбум ам.долларын оффтейк гэрээг "Эрдэнэс Тавантолгой"-гоор дамжуулан шинээр байгуулах гэж байна. Үүнтэй санал нэгдэхгүй. "Эрдэнэс Тавантолгой" компанийн худалдан авах журамд хууль бусаар өөрчлөлт оруулсан. Чалкогоос дахин зээл авах агуулгаар үүнийг сэдсэн байх шиг байна. Үүнийг улсын төсөв дагуулаад ороод ирчихсэн. Эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай үүний 3 хувь нь хөдөө аж ахуйн салбарынх гэж байгаа юм. Өнгөрсөн өвөл зудад алдсан малаа үүнд оруулж тооцоогүй. Уул уурхайн салбарт ердөө нэгхэн хувь өссөн. Өнгөрсөн жил 16 хувийн өсөлттэй байсан.

Ерөнхий сайд зургаадугаар сарын 16-нд томилогдсон. Гэтэл зургаадугаар сарын буюу өмнөх Засгийн газрын тайланг өөртөө наагаад байна. УИХ-д ч, олон нийтэд ч худал ярина. Төсвийн хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт, санхүүжилт бүгд зогссон. Эдийн засаг ямархуу хэмжээнд доройтож элгээрээ хэвтсэнийг хараарай. Төрийн сангийн данс улайчихсан. Цалин тэтгэврээ тавьж чадахгүй хэмжээнд хүрчихсэн. ОУВС-гийнхан ажиллаад, манай улсыг дефольт зарлахад бэлэн, хөтөлбөрт орох шаардлага хангасан гэдгийг хэлсэн байна.

Жирийн төрийн албан хаагчдыг бөөнөөр нь ажлаас халж байна. Эсрэгээрээ өөрсдийнхөө жолооч, туслах, хамаатан саднаа консулын албанд томилж байна. Энэ шударга ёс юм уу.

Эрэл хайгуул нь хийгдээд, өмнө нь нээчихсэн "Оюут" ордыг "Би нээлээ" гэсэн нь инээдтэй хэрэг. Хүмүүсийг хуурч албан тушаалд удах гэсэн арга заль нь хэтэрлээ.

Үндэсний баялгийн сантай холбоотой асуудал зэрэглээ болон замхарч байна. Баялгийн сангийн яриа хэлэлцээрүүд "Ухаа худаг" дээр тулж очоод зогсож байна. Асуухаар өөр зүйл ярьдаг. "Оюу толгой"-н хэлэлцээрийг эс үйлдэхүйгээр алдаж, жилд 7 их наяд төгрөг төлж байна. Энэ асуудал дээр тайлан авъя гэхээр ажлын хэсэг байгуулсан гэсэн захирамж л үзүүлдэг.

АМНАТ-ийн талаар миний бие шүгэл үлээсэн. Гэвч намайг баримтгүйгээр гүтгэж байна. Миний бие сая гараа угаасан, гар цэвэр, сэтгэл ч цэвэр тунгалаг байгаа шүү. АМНАТ-ийн сөхөж ярихад салбарын сайд нь "Энэ удаад л өнгөрөөчих" гэж гуйж байсан. АМНАТ-ийг бууруулж байхад УИХ-ын гишүүн би дуугүй байж чадахгүй. Өмнө нь АМНАТ авч байсан шийдвэр хэвээр. гэтэл нэмээд 4 сар 10-хан хоногийн хугацаатай хоёр заалт нэмж гаргасан. Энэ нь юу гэсэн үг вэ" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мартсанаас ухаа худаг аа авъя аа

Зочин
Зочин

Нээрээ л Пороро юм, аа Гоё гоё энэ нам ус тосоороо ялгараад аятайхан л байна. Хэрээ хэрээ харыгаа гайхав гэгчээр бүгд ижилхэн. Гол жоомоо �##�ах гээд гэрээ шатаачихав даа, Сайн үзэл, бид хэн нь хэн бэ гэдгийг таньж, өшөө ч баримт гаргаад ир

Зочин
Зочин

с�##�барын сайд нь "Энэ удаад л өнгөрөөчих" гэж гуйснаар нь өнгөрөөж байгаад одоо хэрэг болохоор гаргаж ирж байгаа юм байна. Өөдгүйч эр юм даа

Монголчууд
Монголчууд

Энэ нэг Хуулийн яаманд Нямдоржийн зарц байсан нөхөр чинь Амарбаясг�##�ангийн зарц болжээ. Монголын бүх болохгүй байгаа бүхний үндэс Оюунэрдэнэтэй холбоотой шүүтээ. Шар хүний өмнхөөс хар хүн гэж, ОЭийн өмнөөс яриад байна. ЯРьж байгаа юмаа ч ойлгохгүй ийм б�##�ай юм энд сууж байдаг. Монголын төрд ийм бацаанууд олширсон байна. Дэндүү олон байгаа нь гутамшиг байна. Энийн ярианд нэг ч үг огцруулах үндэс �##�га. Өөрөө л ярьж байгаагаа ойлгоогүй хүүххэд байна

Зочин
Зочин

Тогдойчоод

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мэдлэгтэй чадвартай з�##�уу хуульч учраас бүх юмыг баримттай нотолгоотой ярьж байгаа нь гол нь чух�##� болохоос таны гоочлоод байгаа тогдгор энэ тэр ч яршиг л байнадоо. Хүн шоолоод байгаа таныг өөрийг чинь харв�##� ямар амьтан байгаа болдоо хөөрхий. Ямарч байсан бичсэнээс нь харахад гавихгүй л юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button