Огцруулах бичиг маргааш өргөн баригдвал баасан гарагт Б.Энхбаярын томилгоо, ЗГ-ын хувь заяатай давхацна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрийн бланкан дээр Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ. Засгийн газрыг огцруулах акц өнгөрсөн долоо хоногт эхэлж, Төрийн ордонд гишүүдээс санал асууж, гарын үсэг зуруулсаар яваа.
"Одоогийн байдлаар 40 гаруй гишүүн гарын үсгээ зурсан, үүнээс 32 нь МАН-ынх, үлдсэн нь АН, ХҮН намын гишүүд байгаа. Өнөөдөр гарын үсгээ үргэлжлүүлэн цуглуулж, маргааш өргөн барина. УИХ-д санал хүргүүлснээс хойш гурав хоногийн хугацаанд хэлэлцэж эхлэх хуулийн хугацаатай. Иймд энэ баасан гараг гэхэд шийдвэр нэг талдаа эцэслэгдэнэ гэж найдаж байна" хэмээн П.Сайнзориг гишүүн өнөөдрийн мэдээлэлдээ дурдлаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах үндэслэлийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлалыг өөрчилж баталсан Засгийн газрын 55 дугаар тогтоолтой холбон тайлбарлаж байгаа аж. Тэрээр Засгийн газар дур мэдэн АМНАТ тооцох аргачлалыг өөрчилж, улсын төсөвт орох ёстой байсан АМНАТ-ийн орлогыг 200 тэрбум төгрөгөөр бууруулсан нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж тайлбарлаж буй.
Б.Энхбаярыг баасан гарагт УИХ-д танилцуулна гэж буй. Түүнийг Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдаар томилж буйгаа мэдэгдсэн. Улмаар Ерөнхийлөгчид танилцуулсан. Тэгэхээр энэ баасан гарагт Засгийн газрыг огцруулах эсэх, Б.Энхбаярыг сайдаар томилох агуулга УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нэг тарагны шил шиг нөхөр чинь хөв хөв гээд хуцаад байх юм. Бээжин хавны муу гөлөг
Зөв огцрох ёстой Бээжин гөлөг гэж доромжилуулдаг з�##�уу ёстой зөв г�##� асааж Амжилт!!!
Хүрэлсүхийн дохиур бараг л хэрэггүй дээ. Өөрөө санаачлан ажил хийх чадваргүй шатрын морь Занданшатар