“MCS”-ийн нүүрсийг олборлодог компанийн гүйцэтгэх захирал асан Г.Дамдиннямын хөрөнгө 5 жилд 2 тэрбумаар өсжээ

MCS ба “Онтре”-д АМНАТ-ийн давуу эрх олгосон шалтгаанаар Засгийн газрыг огцруулах гарын үсгийг П.Сайнзориг гишүүн өөрийн бланкан дээр цуглуулж эхэлсэн.
Төсөвт АМНАТ-өөс олох 200 тэрбум төгрөгийн боломжийг хаасан гэх 55-р тогтоолыг 2025.08.20-нд баталсан байдаг. Тухайлбал, ААН тухайн төрлийн бүтээгдэхүүний экспортынхоо дөрөвний нэгийг биржээр арилжаалбал нийт экспорт дээрээ биржийн үнэлгээгээр АМНАТ тооцож төлөх заалт тусгагдсан.
Гэтэл бирж болон Ганцмодны үнийн зөрүү 30-40 ам.доллар. Төгрөгт шилжүүлбэл, 140 мянган төгрөгөөс давсан зөрүү гарна. Ингэснээр нүүрс экспортлогчид АМНАТ-аас чөлөөлөгдөж байгаа учир шүгэл үлээж байна хэмээн П.Сайнзориг мэдэгдсэн.
"MCS" ба Г.Дамдинням...

Угтаа нүүрс экспортолдог хувийн ганцхан том компани нь MCS-ийн охин компани “Энержи ресурс” юм.
Улмаар 55-р тогтоолд гар бие оролцсон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг MCS компаниас дэмжлэг авдаг учир давуу байдал олгосон байж болзошгүй гэх мэдээлэл хөвөрч буй. Тэгвэл Г.Дамдинням "MCS"-тэй ямар холбоотойг хүргэе.
Г.Дамдинням “MCS”-ийн харьяа “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг”-ийн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтыг гүйцэтгэгч “Вертекс майнинг партнер” ХХК-ийн хамтран эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан. “MCS” группээс дэмжлэг хүртэгсдийн нэг гээд шуудхан хэлж болохуйц. Сайд болсныхоо дараа “Ухаа худаг”-ийг тултал хамгаалах үүрэгтэйгээр Уул уурхайн сайдаар очиж байгаа гэж бичигдсэн ч удаа бий.
-Хоёр удаа сонгогдсон, хоёр компаниар холбогдсон Г.Дамдинням, Х.Ганхуяг хоёр-

Г.Дамдинням “Вертекс майнинг партнер” ХХК-ын хувь эзэмшлээс 2018 оны наймдугаар сарын 02-нд хасагдсан. Өдгөө Глобал Майнинг Сервис гэх компани хувь эзэмшиж УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн эгч Х.Хашчимэг гүйцэтгэх захирлаар, ээж П.Бямбасүрэн нь эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй.


Харин хамгийн сүүлд /2024 он/ АТГ-д мэдүүлсэн ХОМ-ээс нь харахад "Топ майнинг солюшнс" ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг хэмээсэн. Тус компани мөн л Х.Ганхуягийн ээж П.Бямбасүрэнгийн эцсийн өмчлөл, гүйцэтгэх захирлаар ах Х.Гантулга нь бүртгэлтэй байна. Г.Дамдиннямын хамаарлыг тодруулан харвал 2018 оны 11 сарын 14-нд хувь эзэмшлээс хасагджээ. Дээрх хоёр компаниас нэрээ хасуулсан огноо бол түүний гишүүн болохоор зэхэж явсан цаг.
УИХ-ын хоёр гишүүн 2017 онд байгуулагдсан дээр нэр дурдагдсан хоёр компаниар ийн холбогдож байна. Мөн “Вертекс майнинг партнер” ХХК-даа Хөгжлийн банкнаас 33 тэрбумын санхүүжилтыг хууль зөрчиж авсан хэмээн тэд шалгагдаж явсан. Гэсэн ч шүүхээс тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байв.
Х.Ганхуяг, Г.Дамдинням хоёул 2020 оноос хойш УИХ-ын гишүүний суудалд тухалсан. Х.Ганхуяг гишүүн Төсвийн байнгын хорооны даргаар, Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажиллаж буй нь энэ.
Үргэлжлүүлэн Г.Дамдиннямын ХОМ-ийг сөхөж харвал сүүлийн таван жилд үлэмж нэмэгджээ.
2019, 2024 онд АТГ-д мэдүүлсэн ХОМ-ийг харьцуулан харахад,
- Нийт орлого нь 870 саяар нэмэгдэж 1.1 тэрбум,
- 975 сая төгрөгөөр үнэлэгдэх хаустай болсон,
- 2019 онд машингүй гэж мэдүүлж байсан ч, 2024 онд 300 саяар үнэлэгдэх Land Criuser 300 хөлөглөж,
- 595 сая төгрөгийн үнэт эдлэлтэй болж,
- Дотоодын банкны хадгаламж нь 16 саяар буурч 41 сая төгрөг,
- Гадаадад буй хадгаламж нь 35 саяар өсөж 65 сая төгрөг,
- Авлагын хэмжээ нь 100 саяар өсөж 2.9 тэрбум болсон байна.
Нэгтгээд харвал 2 тэрбум гаруй төгрөгөөр хөрөнгө нь тэлсэн гэсэн үг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
MSC-ийг хаяаг түшин овоо л баяжиж байгаа юм байна!
Энэ мэтийн цүнх баригчид баяжиж байхад яг уурхайд, барилга байгууламжид ясаа цайт�##� ажиллаж бгаа инженер техникчид ямар ц�##�ин авч яаж амьдарч бгааг мэдэх үү
Энэ зүгээр хулгай ард түмний боломжийг хулгайлагчид баяжсаар таслан зогсоох ёстой хуулийг завхаруулж мөлжсөөр
Ene Damdinyam gej hun ulsiin mungiig uuruu bolon hamt ajilladag humuustee taraasan yum bish uu ene chin il tod asuudal bolson bn
Ард түмний татварын мөнгөөр тэрбумтан болсон хүмүүсийг яагаад ш�##�гахгүй байгаа юм бол АТГ өөрийн ажлаа хийдэггүй болсон уу
Ene MCS gedeg kompani ulsiin deer ni garchihsan yum shig l uil ajillaj bna zasgiin gazar tedniig hamgaaldag bolj dee
Г.Дамдинням гишүүн гэж хүн яахаараа ийм хурдан хөрөнгөждөг юм бол зүгээр л төрийн �##�бан туша�##� ашигласан нь тодорхой байна
Ene bol zunduu tom asuudal shuu Ard tumnii nuurend ineej tsaanaasaa mongo idej bgaa humuus ni nuugdaj ch chadahgui bolj
Үнэхээр гутамшигтай юм ийм хүн сайд хийнэ гэдэг бол төрд итгэх итгэлийг бүрэн үгүй хийж байна даа
Хөгжлийн банкны зээл авсан түүхийг нь хар даа ийм хүн яагаад сайд болж байгаа юм хариуцлага гэж �##�га байна
Damdinyam shig humuus turiin ner barij uuriin ashig sonirholoo bodoj ard tumniig huurdag bolj shuu
MCS bol ulsiin deer garsan mafia shuu tednii esreg uls turchid duugarch chadahgui bgaa n hariutslagagui ni haragddag
Ганхуяг Дамдинням хоёр нийлээд л мөнгө угаах схемээ төрд авчирсан юм биш үү ичиж амьдраасай
Ene bol zugeer neg kompaniin ajil bish ulsiin tom hemjeenii mongo ideh arga bolj huvirch bna
Harin ch ene ni ard tumnii mongo shuu dee uursduu ter mongoor bair mashin avaad suuj bn shdee
Ene Damdinyam gej hunii HÖM iig unshaad uur hureh yum 2019 onoos hoish heden terbum bolchihson geheer arai yum
Төрийн өндөр �##�бан туша�##� хашиж байж ингэж хувийн ашиг сонирхлоо боддог хүн ичмээр юм даа
Ene bol zugeer uls turchdiin dundhiin ashig sonirholiin hergiin neg jishee shuu uls oron iim humuustei yaj hogjihiin
Энэ чинь нүүрсний хулгайгаас ялгаагүй юм биш үү зүгээр нэр нь өөр болсон л болхоос мөн л ард түмнийг шулж байна
Ene MCS iin humuust turd orj huuliaraa mungu hiih bolomj olgoj bga ni arai heterch bna shdee
Эд нар чинь бүгд хоорондоо холбоотой бизнесийн бүлэглэл болж хувирсан юм байна төр гэж байхгүй болжээ
Ulsiin munguur heden huniig bayajuulj bgaa ene asuudliig shalgahgui bol huuli gedeg ug utgaa aldsan bn
Ийм зүйл болоход Ерөнхий сайд дуугүй байгаа нь сонин тэд бүгд нэг л сүлжээнд хамаар�##�тай бололтой
Damdinyam n MCS iin hun baisan geed bgaa ni unen bol ene bol zugeer l shudarga bus toglolt shuu
Ганц компанийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргадаг Засгийн газар гэж байх уу үүнийг болиулах хэрэгтэй
Ene HÖM iin niit orlogo nemeh gej arai dendej bn 1.1 terbum gej yu we ajil hiigeed tegej mongo oloh uu
Ene humuus turd ajillah gej bish mungu hiih gej ordog bolj shdee ard tumnii mungu duuslaa
Gishuudiin omnoos shudraga hun garsan ni sain baina sainzorigiig demjij bna ene bol zuv temtsel
З�##�уусын итгэл тасарсан байна ийм төртэй улс чинь яаж хөгжинө гэж бодож байгаа юм бол
Ene bol il tod boloh tsag irsen ard tumen odoo bugdiig ni medej bgaa shdee nuugdaj chadahgui bolson
MCS bol mongoliin turd shiitgel uzuuldeg tom erh ashgiin buleg bolj huvirlaa iim niigemd shudraga baihgui
Үнэхээр шударга ёс үгүй боллоо АТГ нь хүртэл дуугүй ийм байхад ард түмэн итгэлээ өгөх үү
Ene gishuunii hurungiin nemegdel bol yamar ch logikgui zuil shuu 2 terbumaar nemegddeg gej yu baihav
Ene Damdinyam iin hergiig shalgahgui bol daraagiin humuus ch bas adilhan zamaar yvna shuu
Энэ бүхний цаана байгаа MCS компани төрийг атгачихсан байна даа хэн ч дуугарахаа больсон
Ulsiin hemjeenii avilgal bol MCS iin toloo ajillaj bgaa saiduud shdee ene bugd huuli bus
Хэн нэгний ар т�##�д ийм их мөнгө эргэдэг байхыг бодоход төрийн систем бүхэлдээ ялзарчээ
Ene bol zugeer MCS iin zuv ashig sonirhol busad n bugd togtool hiij ogdog l humuus
Хэрвээ ийм хүн сайд хэвээр байв�##� дараа нь бүх компанид ийм эрх олгоно шүү ард түмэн дуугарах хэрэгтэй
Ene humuus bugd neg ger bul shig hariltsaj bna harin uls oron ni hohirdood uldej bna shdee
Одоо бол үнэхээр шившиг улс төрчид бүгд ашиг хонжоо хардаг болсон ард иргэдээ бодохоо больсон
Damdinyam metiin humuusiig ulsiin ajlaas z##luulah heregtei iim humuustei tur yaj tsever baih ve
Гар хоосон буцдаг,хүүхдүүд нь хар тамхины боол болох л мөнгө бэлддэг