Улс төрийн мэдээ

Ц.Сандаг-Очир: Засгийн газрыг огцруулах асуудлыг баасан гарагт ТББХ-гоор хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Дөнгөж сая зарим гишүүд УИХ-ын даргыг ажлаа өгөн шалгуулах шаардлагыг өргөн барьж байна лээ. Анх удаа гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох дээд байгууллагынхаа бүрэн эрхэд халдсан явдал гэж үүнийг харж байна. Тийм учраас би Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.

Намын даргын сонгуулийн асуудлыг энд ингэж авчирч байгааг эсэргүүцэж байна. Намын даргын сунгаанд уначихаад энэ ажлыг эхлүүлсэн хүн бол Г.Занданшатар. Нотол, нотолж чадахгүй бол цагаат гэдэг зарчмыг энэ хүмүүс бүгдээрээ ойлгож байгаа. Гэтэл хэн нэгний гэм буруутайг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад гүйцэтгэх засаглалын тэргүүн УИХ-ын даргыг өрөөндөө сууж байгаад алуурчин мэтээр гүтгүүлдэг болсонд харамсаж байна.

Өнөөдөр сайд нар шүүгч, прокурор болжээ. АТГ-ын байцаагч нар болсон байна. Чиг үүргийн, эрх мэдлийн хуваарилалтын алдагдуулж байна.

Хууль шүүхийн байгууллагыг дохио зангаагаар хөдөлгөдөг мэтээр ингэж авирладаг болоод, МАН-ын бүлгийн хоёр хувааж талцууллаа. Үүнийг хийсэн хүн бол Г.Занданшатар өөрөө.

Ямар ч дэмжлэггүй Засгийн газар болж ирлээ. Иймд цаашид үйл ажиллагаа явуулах эрхгүй. Өнөөдөр талбай дээр зогсож байгаа ахмадуудыг, багш нарыг хэн зогссон юм бэ. Засгийн газар парламентын бүрэн эрхийг баздаг байсан учраас л гишүүдийн тоог 126 болгосон. Эрүүл саруулаар асуудалд ханддаг олон гишүүн энд байна.

Засгийн газар дотор ч өнөөдөр бүтэн нэртэй, бүлээн цустай хүн байна уу. Өнөөдөр эдийн засаг элгээрээ хэвтчихсэн байгаа нь үнэн.

Тийм учраас энэ Засгийн газар ажлаа хийж чадахгүй олон сайд байгаа. Тэд хариуцлагаа хүлээх ёстой” гэлээ.

Засгийн газрыг огцруулах бичигт 50 гаруй гишүүн гарын үсэг зурсныг тэрбээр онцолж, уг асуудлыг ТББХ-гоор гурав хоногийн дараа хэлэлцэн эхэлж, 10 хоногийн дотор хэлэлцэн дуусгах хуультай гэдгийг тайлбарлалаа.

Бичгийг дөнгөж сая УИХ-ын даргад өргөн барьжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ухрийн монголчууд, яг Францын замаар явж байгаа, ха, ха, ха.

Зочин
Зочин

Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei b#####i nuh

Зочин
Зочин

Хүрэлсүхийн шидсэн чулуу

Зочин
Зочин

danhaisan pihlu ooroo z##laarai

Холбоотой мэдээ

Back to top button