УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Тооцоолол: Сошиал дайнд Д.Амарбаясгалан ₮42 сая, Г.Занданшатар ₮8.4 саяыг зарцуулжээ

15 хоногийн өмнө МАН-ын Бага хурлын гишүүдийн саналаар Д.Амарбаясгалан намынхаа даргаар сонгогдсон. Ерөнхийдөө даргын сунгаа явагдаж эхэлсэн цагаас буюу сүүлийн нэг сарын хугацаанд Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын дундах тулаан Төрийн ордонд бас олон нийтийн сүлжээнд, тэр дундаа Facebook платформд өрнөсөөр байна.

-Г.Занданшатарыг дэмжсэн агуулгатай 34 мэдээлэл хоёр пэйж хуудсаар, Д.Амарбаясгаланг дэмжсэн 142 мэдээлэл 18 пэйж хуудсаар тараагдагдав-

Тэгвэл сүүлийн нэг сарын хугацаанд улс төрийн агуулгатай мэдээллийг түгээхийн тулд Facebook-т хамгийн өндөр төлбөр төлсөн Facebook-ийн 20 хаягт дүн шинжилгээ хийе.

1.Хуудас эргүүлэгч: Сүүлийн нэг сарын хугацаанд Г.Занданшатарыг дэмжсэн мэдээллүүдийг түгээсэн бөгөөд энэ хугацаанд улс төрийн агуулгатай гурван мэдээллийг олонд хүргэхийн тулд нийт 1248$ зарцуулсан. Энэ нь Монгол мөнгөөр 4.5 сая төгрөгийг Meta-д төлсөн гэсэн үг.

Тухайлбал,

  • “Сайн хүнтэй учирна гэдэг дээдийн заяа” гэж Бурханы сургаалд байдаг. Харин эсрэгээр Нарциссист хүнтэй улсаараа учирвал яах вэ? гэх гарчигтай Д.Амарбаясгалангийн эсрэг мэдээллийг хоёр удаа төлбөртэйгөөр тараахдаа 1148 доллар буюу 4.1 сая төгрөгийг зарцуулсан байна.
  • Мөн "Шинэхэн Ерөнхий сайд Г.Занданшатар “цэвэрлэгээ” эхлүүлэхээ мэдэгдэж маш олон дайсантай боллоо" гэх мэдээлэлд 100 доллар буюу 359 мянган төгрөг зарцуулжээ.

2. Монгол мэдээ: Нэг сарын хугацаанд Г.Занданшатар нарыг дэмжиж, Д.Амарбаясгаланг харлуулсан агуулгатай 31 мэдээллийг төлбөртэйгөөр тараасан байна. Ингэхдээ нийт 1088 доллар буюу 3.9 сая төгрөгзарцуулж.

Яг одоогийн байдлаар идэвхтэйгээр түгээж буй мэдээлэл нь "УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нүүрсний хэрэгт гараа дүрсэн баримтыг цацжээ" гэх гарчигтай мэдээлэл байгаа юм.

3.WeeklyNews.mn - Д.Амарбаясгаланг дэмжиж, Г.Занданшатарын эсрэг 10 мэдээлэл тараахад нэг сарын хугацаанд 967 доллар буюу 3.5 сая төгрөгийг зарцуулсан байна.

Одоогийн байдлаар тухайн пэйж хуудаст "Хуульч Б.Гүнбилэг: Баянхонгор аймгийн Шаргалжуутын чиглэлийн 66.4 тэрбумын замын тендерт “Бридж бюлдинг” гэдэг компани шалгарсан. Энэ компанийн эзэдтэй Г.Занданшатарын хүү З.Алтангэрэл “Стар конкрет” гэдэг ХХК-ийг хамтран эзэмшдэг юм байна. Үүнийг АТГ шалгах ёстой" гэх мэдээлэл мета-д 100 долларыг төлөн идэвхтэйгээр тараагдаж байна.

4. Ubline.mn: Д.Амарбаясгаланг дэмжсэн агуулгатай 14 мэдээллийг тараахад 867 доллар буюу 3.1 сая төгрөгийг зарцуулжээ.

Одоогоор "Хуульч Б.Гүнбилэг: Ерөнхий сайд Г.Занданшатарыг шалгуулахаар АТГ-д өглөө" гэх гарчигтай мэдээлэл Мета-д 100 доллар төлөн идэвхтэйгээр тараагдаж байна.

5.Чоно news: Д.Амарбаясгаланг дэмжсэн агуулга бүхий долоон мэдээлэл тараахад 825 доллар буюу 2.9 сая төгрөгийг төлсөн байна.

Өнөөдрийн байдлаар тус пэйж хаягт "Г.Очирбат: Төсөв хэлэлцэж байхад хэвлэлийн хурал хийгээд явж байгаа сайд нараас ичиж байна!" гэх мэдээлэл 100 долларыг Мета-д төлөн идэвхтэйгээр тараагдаж байна.

6. TrendNews.mn: Д.Амарбаясгаланг дэмжсэн агуулга бүхий есөн мэдээллийг сүүлийн нэг сарын хугацаанд тараахад 783 доллар буюу 2.8 сая төгрөгийг төлсөн байна.

7. Хотын залуус: Д.Амарбаясгаланг дэмжсэн 11 мэдээллийг сошиалд тараахад 721 доллар буюу 2.5 сая төгрөгийг зарцуулсан байна.

Одоогийн байдлаар дээр харагдаж буй "Б.Энхбаяр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг ямар үндэслэл, баримтад үндэслэн олон нийтэд худал мэдээлэл цацсанаа баримтаар нотлох үүрэгтэй!”, “Б.Энхбаяр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг ямар үндэслэл, баримтад үндэслэн олон нийтэд худал мэдээлэл цацсанаа баримтаар нотлох үүрэгтэй!” гэх мэдээллүүд тус бүр 100 долларыг төлөн идэвхтэйгээр тараагдаж байна.

8. Бөмбөрцөгийн мэдээ: Д.Амарбаясгаланг дэмжиж Г.Занданшатарын эсрэг утгатай таван мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараахад 700 доллар буюу 2.5 сая төгрөгийг зарцуулсан байна.

Одоогийн байдлаар "Шатарт таалагдаагүй өрөг" гэх гарчигтай мэдээлэл 100 долларын төлбөртэйгөөр идэвхтэй тараагдаж буй юм.

9.CheckNews.mn: Г.Занданшатарын эсрэг, Д.Амарбаясгаланг дэмжсэн агуулгатай долоон мэдээ тараахад 699 доллар буюу 2.5 сая төгрөгийг зарцуулсан пэйж хуудас.

Одоогийн байдлаар тус мэдээллүүдээс нэг нь буюу "Хуульч Б.Гүнбилэг: Ерөнхий сайд Г.Занданшатарыг шалгуулахаар АТГ-д өглөө" гэх гарчигтай мэдээлэл 100 долларыг төлж идэвхтэйгээр тарааж байна.

10. Улаан туг: Д.Амарбаясгаланг дэмжсэн агуулгатай есөн мэдээллийг сошиалд тараахад 687 доллар буюу 2.4 сая төгрөгийг зарцуулсан байна.

"Ө.Шижир: Засгийн газрын сайд нар нь ажлаа хийхгүй улс төржөөд явчихсан", "УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Г.Занданшатарын үед экспортын орлого огцом унаж, валютын цэвэр нөөц хасах дүн рүүгээ орсон" гэх гарчигтай мэдээллүүд тус бүр 100 долларын дэмжлэгтэйгээр тараагдаж байна.

11.Очир.мн: Д.Амарбаясгаланг дэмжсэн агуулгатай таван мэдээллийг сошиалд тараахад 685 доллар буюу 2.4 сая төгрөгийг зарцуулжээ.

Одоогийн байдлаар тус пэйж хуудаст гурван мэдээлэл тус бүр 100 долларын төлбөртэйгөөр тараагдаж байна.

12. Харизм: Д.Амарбаясгаланг дэмжсэн агуулгатай дөрвөн мэдээллийг сошиалд тараахад 678 доллар буюу 2.4 сая төгрөгийг зарцуулжээ.

Тус пэйж хуудаст "Шатарт таалагдаагүй өрөг" гэх гарчигтай мэдээлэл 100 долларын дэмжлэгтэйгээр идэвхтэй тараагдаж байна.

13. Монголын нэг өдөр: Д.Амарбаясгаланг дэмжсэн агуулгатай зургаан мэдээллийг сошиалд тараахад 597 доллар буюу 2.1 сая төгрөгийг зарцуулжээ.

Тухайн пэйж хуудаст "Г.Очирбат: Бүхэл бүтэн Сангийн яам байж ийм төсөв оруулж ирж болохгүй!" гэх гарчигтай мэдээлэл 100 долларын дэмжлэгтэйгээр идэвхтэй тараагдаж байна.

14. Даллага.мн: Д.Амарбаясгаланг дэмжсэн агуулгатай таван мэдээллийг сошиалд тараахад 538 доллар буюу 1.9 сая төгрөгийг зарцуулсан байна.

15.Photo.mn: Д.Амарбаясгаланг дэмжсэн агуулгатай есөн мэдээллийг сошиалд тараахад 527 доллар буюу 1.8 сая төгрөгийг зарцуулсан байна.

16. Ард түмний засаглал: Д.Амарбаясгаланг дэмжсэн агуулгатай долоон мэдээллийг сошиалд тараахад 494 доллар буюу 1.7 сая төгрөгийг зарцуулсан байна.

17. Витамин.мн: Д.Амарбаясгаланг дэмжсэн агуулгатай долоон мэдээллийг сошиалд тараахад 471 доллар буюу 1.6 сая төгрөгийг зарцуулсан байна.

Одоогийн байдлаар тус пэйжид хоёр мэдээлэл тус бүр 100 долларын төлбөрийг төлж идэвхтэй тараагдаж байна.

18. Үндэсний мэдээ: Д.Амарбаясгаланг дэмжсэн агуулгатай 14 мэдээллийг сошиалд тараахад 355 доллар буюу 1.2 сая төгрөгийг зарцуулсан байна.

19.Endless Realization: Д.Амарбаясгаланг дэмжсэн агуулгатай зургаан мэдээллийг сошиалд тараахад 309 доллар буюу 1.1 сая төгрөгийг зарцуулсан байна.

20.Шинэ эхлэл: Д.Амарбаясгаланг дэмжсэн агуулгатай долоон мэдээллийг сошиалд тараахад 292 доллар буюу 1 сая төгрөгийг зарцуулсан байна.

Бид дээрх дата судалгаандаа хамгийн өндөр өртөг зарцуулан мэдээлэл тараасан 20 пэйж хуудсыг л хамруулав. Ингэхэд Г.Занданшатарыг дэмжсэн агуулгатай 34 мэдээлэл хоёр пэйж хуудсаар тараагдахдаа 8.4 сая төгрөгийг, Д.Амарбаясгаланг дэмжсэн 142 мэдээлэл 18 пэйж хуудсаар тараагдахдаа 42 сая төгрөгийг Meta-д төлсөн болж таарлаа. Гэхдээ дээрх мэдээллүүд дурдагдсан 20 пэйж хуудаст хязгаарлагдахгүй болов уу. Цаана хэчнээн арми, ямар өртгөөр, хэрхэн ажиллаж буйг таашгүй.


-Фейсбүүкт төлсөн мөнгөөрөө УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тэргүүлж байна-

Улс төр бужигнасан сүүлийн нэг сарын хугацаанд Meta-д доллар төлж өөрийгөө сурталчлах нь дан ганц Г.Занданшатар, Д.Амарбаясгалангаар зогссонгүй. Г.Занданшатарын Засгийн газрын сайд нар болон УИХ-ын нэр бүхий гишүүд ч өөрийгөө сошиалд сурталчлахад мөнгө төлөв.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг нэг сарын хугацаанд 821 доллар буюу 2.9 сая төгрөгийг Meta-д төлсөн байна. Тодруулбал 2.9 сая төгрөгөөр өөрийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, баярын мэндчилгээ гэх мэт 20 мэдээллийг 100 хүртэлх долларын дэмжлэгтэйгээр өөрийн цахим хуудсаараа тараажээ.

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал сүүлийн нэг сард 507 доллар буюу 1.8 сая төгрөгийг сошиал хаягтаа зарцуулжээ. Мөн л өөрийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагаатай холбоотой долоон мэдээллийг түгээхэд тус бүр 200 доллар хүртэлх зардлыг гаргаж, өөрийн албан ёсны цахим хуудсаараа түгээсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нэг сарын хугацаанд 420 доллар буюу 1.5 сая төгрөгийг Meta-д төлсөн байна. Ингэхдээ дээрх өртгөөр таван мэдээллийг 200-250 хүртэлх долларыг төлж өөрийн цахим хуудсаараа түгээжээ.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү өөрийн ажлаа сурталчлах хоёр мэдээллийг тараахад 400 доллар буюу 1.4 сая төгрөгийг зарцуулжээ. Доорх зурагт харагдаж байгаачлан хоёр мэдээллийг 200 долларын төлбөр төлж түгээсэн байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сошиалдаа 360 доллар буюу 1.3 сая төгрөгийг зарцуулжээ. Үүнд 200 хүртэлх долларын өртөгтэй гурван мэдээлэл багтаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ө.Шижир 359 доллар буюу 1.3 сая төгрөгийг сошиал хаягтаа зарцуулав. Үүнд 100 хүртэлх долларыг төлж байршуулсан таван мэдээлэл багтаж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт 329 доллар буюу 1.2 сая төгрөгийг цахим хаягтаа зарцуулжээ.

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд 142 доллар буюу 500 мянган төгрөгийг цахим хуудастаа зарцуулжээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудастаа сүүлийн нэг сард 132 доллар буюу 473 мянган төгрөгөөр дөрвөн мэдээллийг тараахад зарцуулжээ.


Дээрх 10 гишүүний нэг сарын хугацаанд сошиалдаа зарцуулсан мөнгөн өртөгийг нэгтгэн үзэхэд 12.4 сая төгрөг болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
108 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ их цацсан мөнгөө ард түмэндээ зарцуулаасай

Зочин
Зочин

Дэндүү юм 42 сая төгрөг бага мөнгө биш шүү. Нэг сард л гэнэ үү тэгвэл бүтэн жил иргэдийнхээ тахийг угаахад хэдийг зарцуулдаг бол оо

Зочин
Зочин

Ene uls tur gj neg ih hudlaa show boljee, ard irgediin amidrald yamar ch uurchlult alga, dandaa amlalttai yrih yum, itgeh ch hetsuu bolson baina

Зочин
Зочин

Ямар ч нам гарсан адилхан шүү дээ, нэг хэсэг хүн л баяжиж, энгийн бид нарын амьдр�##� хэвэндээ л байна гэж боддог

Зочин
Зочин

Uls turd shudarga hund gazar bhgui bolson shig, bugd l alban tushaal, mongo hoyor l boddog yum shig sanagddag shuu

Зочин
Зочин

Улс төрчид бүгд л сайн хүн болж харагдах гээд байдаг, харин ард түмэн дуугүй зүдэрч байна даа

Зочин
Зочин

Ajil amidral hardahaar bur hund bolj baina, unetei bolood, uls turchid n uur hoorondoo margaldaad ard tumen hohirch bn

Зочин
Зочин

Yag unendee ene bugd toglolt yum shig, negiig n muulj, nogoohiig n magtaj bj daraa n neg bolchdog bizdee

Зочин
Зочин

Хэчнээн удаа ингэж итгэж, дараа нь хууртсан билээ, одоо итгэх сэтгэл ч �##�га болж байна

Зочин
Зочин

Yamar ch humuus baidag ym be dee, neg ni garanguut nogoo ni muulah geed, uls oron yaj hugjihiin be ingeed

Зочин
Зочин

Соши�##�д байнга улс төрийн юм харагдахаар з�##�хаж байна, амьдр�##� дээр ямар ч на�##�дацгүй зүйл

Зочин
Зочин

Heleh ug oldohgui ee, bugd l hooson yaria, hiisen buteesen zuil haragddaggui, zugeer surtal uhuulga

Зочин
Зочин

Хүмүүс бүгд л бухимдаж байна, юмны үнэ өсөөд, ц�##�ин хэвэндээ, харин дээгүүр хүмүүс жаргаж байна

Зочин
Зочин

Ene humuus yamar udaan soligdohgui yum be, shineer garj irj bgaa n ch adilhan haragdaj bn shdee

Зочин
Зочин

Нэг нь нөгөөгөө муулж, дараа нь хоорондоо нийлдэг, үнэндээ ард түмэнтэй хамаагүй зүйл болжээ

Зочин
Зочин

Social deer haraad baihad humuus hoisooroo margaldaj, neg negnee muulah n ih bolj, naad uls tur chini humuusiig hagalj baina

Зочин
Зочин

Ард түмэнд хийсэн зүйлээ биш, өөрсдийн PR-аа боддог цаг иржээ, үнэндээ итгэхэд бэрх

Зочин
Зочин

Uls tur bol buur marketingiin talbar boljee, unen hudal holildson, yamar n itgel turuulehgui bna

Зочин
Зочин

Зарим хүн бүр энэ асуудлаас з�##�хаад соши�##�аа хаадаг болсон шүү дээ, ингэж л итгэл �##�драад байна

Зочин
Зочин

Uur hiih ajilgui yum shig dandaa neg negniihee esreg surtal hiih yum, ene chin ashiggui shdee

Зочин
Зочин

Хүн бүр ухаантай болсон цагт л ийм жүжиг дуусах байх, тэгэхгүй бол нөгөө л тойрогтоо эргэлдэнэ

Зочин
Зочин

Enen deer humuus mash ih comment bichij bgaa ni haragdaj bna, bugd l uurlaj, gomdoltoi, tiim ch baij magadgui

Зочин
Зочин

Улс төрийн мэдээлэл хэт их болчихсон, жирийн иргэдийн амьдр�##�д анхаар�##� хандуулах хүн �##�га

Зочин
Зочин

Ediin zasag muu baihad dandaa ner hundee avrah geed show hiij bgaa shig, unuu ni herhen hugjih be

Зочин
Зочин

Юу бодож ийм постууд тавьж байдгийг ойлгохгүй юм, ард иргэдийн итгэлийг �##�даад байгаагаа мэдэхгүй байх шиг

Зочин
Зочин

Хүмүүс ч итгэхээ больсон, пост болгон доор “PR” гэж бичдэг болсон шүү дээ

Зочин
Зочин

Meta deer zar uguud bgaa humuus bugd l uls turtei holbootoi bh shig, harin bidnii amidrald yamar ch nuluugui

Зочин
Зочин

Одоо ч үнэндээ хэнийг итгэхээ ч мэдэхээ больсон, бүгд л өөрийн ашиг сонирхлоор хөдөлж байна

Зочин
Зочин

Social deer yamar neg bodit medee oloh hetsuu bolson, bugd l surtal, bugd l zahialgatai

Зочин
Зочин

Энгийн иргэдийн сэтгэл зовж байна, улс орноо биш, �##�бан туша�##�аа боддог хүмүүс ихдэж

Зочин
Зочин

Ard tumnii uneniig heleh hun bhgui, bugd l ner hund, alban tushaal geed temtseldej bna

Зочин
Зочин

Ajil hiih hunii toloo bish, suudal avah gej l bugd temtseed bgaa shig sanagddag

Зочин
Зочин

УИХ гишүүдийн зарцуулж байгаа мөнгийг хархаар итгэхэд бэрх, бидний татварын мөнгө ингэж ур�####�г байх

Зочин
Зочин

Энэ Амарбаясг�##�ан нэр нүүрээ хамгаадах гэж их л хичээдэг гар бололтой. Тэр тархи уга�##�таар нь сайн хүн, гэмт хэрэг хийгээгүй нэр цэвэр юм байна гэж харж явсан байх юм. Энгийн иргэдээ ингэж л дээрэлхэж мөнгөө гадаад руу урсгаж байна энэ хүмүүс

Зочин
Зочин

Ene bugd social deer neg ih PR bolj haragddag, unendee jinhene ajil hiigeed bgaa humuus hovor shuu

Зочин
Зочин

Уул нь сайн бодлого хэрэгжүүлбэл хүмүүс дэмжинэ шүү дээ, харин ингэж хоорондоо үзэлцэхээр итгэл буурна

Зочин
Зочин

Yagad ch medehgui, gehdee ingej bval buh niigmiin itgel unana, uls turd bish, irged hohirch bna

Зочин
Зочин

Нэг л зүйл ойлгох хэрэгтэй, ард түмэн ухаантай болсон, хэн худлаа ярьж байгааг ялгадаг болсон

Зочин
Зочин

Энэ б�##�ай намын дарга цэргийн асууд�##� нь хурдан цэгцрээсэй

Зочин
Зочин

Мэдэгдэж байгаа нь л энэ шүү дээ. Хиамчдаа оруулсангүй

Зочин
Зочин

Бид дээрх дата суд�##�гаандаа хамгийн өндөр өртөг зарцуулан мэдээлэл тараасан 20 пэйж хуудсыг л хамруулав. Ингэхэд Г.Занданшатарыг дэмжсэн агуулгатай 34 мэдээлэл хоёр пэйж хуудсаар тараагдахдаа 8.4 сая төгрөгийг, Д.Амарбаясг�##�анг дэмжсэн 142 мэдээлэл 18 пэйж хуудсаар тараагдахдаа 42 сая төгрөгийг Meta-д төлсөн болж таарлаа. Гэхдээ дээрх мэдээллүүд дурдагдсан 20 пэйж хуудаст хязгаарлагдахгүй болов уу. Цаана хэчнээн арми, ямар өртгөөр, хэрхэн ажиллаж буйг таашгүй.

Last edited 4 Цаг Өмнө by Зочин
Иргэн
Иргэн

Сайн суд�##�жээ

Иргэн
Иргэн

Баримтыг сайн ухаж гаргаж байгаа сэтгүүлчдэд баярл�##�аа. Үгүй бол нүд сохор, чих дүлий тархи уга�##�т дунд явах нь

Иргэн
Иргэн

Ингэж болох уу ай Амарбаясг�##�аан. Өөрийгөө л өмөөрсөн юм их гаргаа байлгүй

Зочин
Зочин

Сэтгүүлч охин сайн бичжээ. Амжилт хүсье

Зочин
Зочин

Булайг нь дэлгээд байх хэрэгтэй

Зочин
Зочин

42 сая их мөнгө шүү Амарбаясг�##�аан

Зочин
Зочин

Занданшатар мөнгөгүй юм биш үү эсхүл хэвлэлд мөнгө цацаж байж мэднэ

Зочин
Зочин

Эгүүрт баярл�##�аа

Иргэн би
Иргэн би

Сайн матери�##� байна. Ингээд илчлээд байв�##� тархи уга�##�таа зогсоох биз муу сайн юм нууд

Холбоотой мэдээ

Back to top button