НИЙГЭМ

Японд хонины ферм байгуулсан Л.Мөнхбат: Найман хонь нутагшуулж 6 жилийн дотор 150 болгон үржүүлсэн

Япон Улсын Иватэ мужийн Такизава хотын Иватэ уулын бэлд хонины ферм байгуулсан монгол залуу Л.Мөнхбатыг онцолж байна.

Лхагважавын Мөнхбат Завхан аймагт төрсөн. Түүний өвөө, эмээ нь нүүдэлчин байсан бөгөөд хүүхэд байхдаа зуны амралтаараа морь унаж, хонь болон бусад мал хариулдаг байсан аж. Дунд сургуульд байхдаа япон хэл сурч, Японд сурах мөрөөдлөө биелүүлэн 2009 онд Ивате их сургуулийн Хүмүүнлэг, нийгмийн ухааны факультетэд тэтгэлэгтэй суралцах эрх авснаар анх тус улсыг зорьжээ.

Харин оюутан байхдаа Л.Мөнхбат Япончуудад Монголын соёлыг таниулах ажил хийж, 2013 оны тавдугаар сард сургуулиа төгсөөд Такизава хотын (тухайн үеийн Такизава тосгон) нэг өдрийн аяллын халуун рашааны газрын дэргэд зөөврийн таван гэр бүхий "Такизава Монгол тосгон"-ыг нээж, "Монгол Мирай" ХХК-ийг байгуулжээ. Гэсэн ч хот засварын шалтгаанаар “Монгол тосгон” төсөл гацсан аж.

Үүний дараа өөрийн олон жилийн мөрөөдлөө биелүүлж, өдгөө Иватэ мужийн Такизава хотын Иватэ уулын бэлд олон тооны хонь үржүүлж байна.

Тэрбээр 2018 оны дөрөвдүгээр сард хонь маллаж эхэлсэн бөгөөд Иватэ мужийн Ивайзуми хотоос найман хонь нутагшуулжээ. Улмаар 2021 онд 60 хүрсэн Л.Мөнхбатын хонин сүрэг өнгөрсөн жил 150 гарсан байна. Л.Мөнхбат нь махны чанарыг чухалчилдаг Суффолк хонь өсгөдөг.

Ингээд түүний 2024 оны зургаадугаар сард Японы ANNnewsCH телевизэд өгсөн ярилцлагын хэсгээс хүргэе.

Л.Мөнхбат:

-Би нүүдэлчин ардын удам тул Монголоос Японд ирээд мал маллаж амьдрах нүүдэлчин ухаан бидний соёлд ямар чухал болохыг ойлгосон. Тиймээс Япон Улсад хонины ах ахуй байгуулж чадвал үнэхээр сайхан даа гэсэн мөрөөдөлтэй болсон. Байгалийн тухай монголчуудын үзэл бодол, байгальтайгаа зохицон амьдрах өвөрмөц соёлыг япон хүмүүст түгээж чадвал сайхандаа гэж боддог. Хэрэв миний аж ахуй нутгийн иргэд, олон нийтийн амьдралд эерэг нөлөө авч ирж чадвал тэр нь миний хувьд хамгийн баяртай зүйл байх болно гэв.

Тус нэвтрүүлэг Л.Мөнбатын хонин сүргээ ноослох үед таарч, хонь бүрийг таван минутад хэрхэн ноосолж буйг нь харуулсан байна. Ноосны талаар Л.Мөнхбат “Монголд хонины бүх зүйлийг ашиглаж болдог. Хоргол нь хүртэл бордоо болдог” хэмээн ярьжээ.

Түүний хонины ноосыг Иватэ нутгийн уламжлалт ноосон эдлэлийг бүтээхэд ашигладаг байна. Энэ ноосон эдлэлийн үйлдвэр нь өмнө нь импортоор ноос авдаг байсан бол хоёр жилийн өмнөөс Л.Мөнхбатаас сайн чанарын зөөлөн ноос авч, үйлдвэрлэлдээ хэрэглэдэг болсон байна.

Мөн тэрбээр хорхог хийж телевизийн нэвтрүүлгээр сурталчлав. Японд борлуулагдаж буй хонины махны дийлэнх нь импортынх бөгөөд дотооддоо үйлдвэрлэсэн нь 1 хувиас ч бага байдаг. Тэр дундаа Л.Мөнхбатын үржүүлж буй хонины мах хамгийн ховор хонины мах аж.

Тэр 1-2 настай хонины махыг худалдаанд гаргадаг бөгөөд Мориока хотын Франц хоолны ресторан Л.Мөнхбатын хонины махыг ашиглаж, төлөгний махыг гахайны шагайтай хослуулан тансаг амттан хийсэн нь олонд танигджээ.

ANNnewsCH телевиз мөн Л.Мөнхбат зургаан жилийн өмнө найман хонийг авч, ашиглалтгүй болсон тариалангийн талбайг сэргээж хонь үржүүлж эхэлснийг онцлов. Энэ талаар Л.Мөнхбат, “Хэрэв ашиглахгүй бол газар бага багаар доройтож, сүүлдээ ой шиг болно. Тиймд энэ талбайг ашиглалттай байлгаж байгаад нутгийнхан талархалтай байдаг. Эсрэгээрээ би бас энэ талбайг ашиглах боломж олдсонд маш их баяртай байдаг” гэжээ.

Түүнчлэн Л.Мөнхбат хонины ферм ажиллуулахын зэрэгцээ монгол гэр барьж, өдөрлөг зохион байгуулж үндэсний өв соёлоо сурталчилж байна.

Эх сурвалж: withnews, asahi, mongol.blog, ANNnewsCH

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Маш гайхамшигтай. Ажмлт хүсье

Зочин
Зочин

Uneheer saihan medee baina, Munkhbat ahad amjilt husie. Mongolchuudiin nuudelchin soyol iim goe hev mayagaar delhiid tanigdaj bgaa ni baharhmaar. Honi mah, noosoo iim hemjeend hereglej chadaj baigaa ni uneheer saihan.

Зочин
Зочин

Ийм сайхан мэдээ уншаад сэтгэл их хөдлөлөө. Монгол з�##�уу Японд ингэж нутаг орныхоо нэрийг гаргаж байгаа нь бахархмаар шүү. Мөрөөдөлдөө хүрсэнд баяр хүргэе амжилт хүсье

Владимир
Владимир
Reply to  Зочин

Манайхан шиг гадныханыг үзэн яддаг мангар оркууд байдаггүй..манай з�##�уус Амeрик Eвроп д ч гэр бариад гүү барьж айраг хорхогоо зарж бизнэс хийж байгаа...

Зочин
Зочин

Munkhbat zaluugiin hodolmor uneheer ur duntei baina. Honi ni amarjij, aj ahui ni tomroh boltugai. Japanchuud mongol soyliig iim oirhon mederch bgaa ni saihan sanagdlaa.

Зочин
Зочин

Монгол хүн хаана ч очсон хөдөлмөрч, чин сэтгэлтэй байдлаа харуулдаг. Л.Мөнхбат үнэхээр бахархмаар з�##�уу юм. Монгол ахуйгаа тэнд түгээж байгаа нь сайхан үлгэр дуурайл.

Зочин
Зочин

Saihan medee baina, uneheer setgel hudulj baina. Iim zaluus olon boloosoi gej bodoj baina. Nutgiin m#lchin ur huuhed iim tom ulsad aj ahui yavuulj baigaad baharhaj baina.

Зочин
Зочин

Маш их баяр хүргэе. Нутаг усныхаа нэрийг гаргаж, япончуудын дунд монгол соёлыг түгээнэ гэдэг их хариуцлагатай ажил шүү. Танд улам их амжилт хүсье

Зочин
Зочин

Munkhbat gej zaluu yostoi baharhah hun baina. Honi ni saihan urgaj, mah noos ni japanchuudad taarch bgaa ni mongol uhaanii gaihamshig. Amjilt husie.

Зочин
Зочин

Сайхан мэдээ байна аа. Монгол хүн дэлхийд ингэж нэрээ гаргаж, хөдөлмөрөөрөө ялгарч байгаа нь бахарх�##� шүү. Хонь нь олширч, аж ахуй нь улам тэлэх болтугай

Зочин
Зочин

Uneheer saihan sanagdlaa, mongolchuud haana ch ajilsag baidlaaraa yaldag. Munkhbat ahad bayarlalaa, mongoliig saihan tuluulj yavaa hun yum. Honi ni urjuj, ajil ni delgerch baih boltugai.

Зочин
Зочин

Бидний монгол соёлыг ингэж дэлхийн нэг буланд таниулж байгаа нь үнэхээр сайхан байна. Таны хөдөлмөр олон хүнд урам өгч байна шүү

Зочин
Зочин

Munkhbat gej zaluu ih huurhun setgeltei baina. Mongol yos uhaanaa japanchuudtai huvaaltsaj, gazriig sergeej baigaa ni ih saihan. Ulam ih amjilt.

Зочин
Зочин

Гайх�##�тай мэдээ байна шүү. Монгол з�##�уус ингэж дэлхийд нутаг орноо сурт�##�чилж байгааг харахад бахарх�##� төрж байна. Мөнхбатдаа амжилт хүсье

Зочин
Зочин

Iim hunii tuhai medee unshaad setgel duuren bolloo. Mongolchuudiin nuudelchin soyol uneheer gaihamshig shuu. Munkhbat-daa bayarlalaa.

Зочин
Зочин

Монгол хүний хөдөлмөрч зан, байг�##�ьтайгаа зохицон амьдрах ухаан энэ мэдээн дээр бүр тод харагдаж байна. Маш сайхан жишээ болжээ

Зочин
Зочин

Uneheer setgel hodolj baina. Munkhbat bol mongol hunii tevcheer hodolmoriin jishee. Japand iim saihan aj ahui bii bolgosond baharhaj baina.

Зочин
Зочин

Үнэхээр бахархмаар байна. Монгол хүний удам судар, уламжл�##�т мэдлэг хаана ч үнэ цэнтэй гэдгийг харуулжээ. Амжилт хүсье

Зочин
Зочин

Munkhbat-iin tuhai ene medee unshaad uneheer uram avlaa. Honi ni saihan torj, noos ni ch heregtei gazraa ochij baina. Ulam delgerch hugjuh boltugai

Зочин
Зочин

Маш сайхан санаачилга байна. Монгол хүний нүүдэлчин сэтгэл, хөдөлмөрч чанар ийм сайхан зүйл бүтээдэг юм байна. Амжилт хүсье Мөнхбатдаа

Зочин
Зочин

Ih saihan hunii tuhai bichsen bna. Mongolchuudiin soyol gej yag ene shig yum. Baigali, m#l, hun gej gurvan zuil neg niigmiin holboos shuu dee

Зочин
Зочин

Сайн байна Мөнхбат аа, үнэхээр бахархаж байна. Ийм з�##�уус олон болоосой, нутаг усаа, үндэс угсаагаа ингэж таниулах сайхан хэрэг

Зочин
Зочин

Uneheer baharhmaar. Mongol soyol, m#lchin amidral gej delhiid iim goe haragdaj boloh yum bna. Munkhbat ahad az jargal husie.

Зочин
Зочин

Сайхан мэдээ байна, энэ з�##�уугийн зорилго, хөдөлмөр чин сэтгэлээсээ гарсан гэдэг нь мэдэгдэж байна. Ийм хүн олон байгаасай

Зочин
Зочин

Munkhbat-d mash ih bayarlalaa. Japand mongol soyoloo surtalchilj, honi urjuulj bgaa ni uneheer saihan. Amjilt amjilt

Зочин
Зочин

Бахархаж байна. Монгол хүн хаана ч хөдөлмөрч, сэтгэлтэй гэдгээ харуулж чаддаг юм. Энэ мэдээ бу�####�д итгэл өгч байна

Зочин
Зочин

Гахайн шагай гэж иддэг юм юү вэ

Зочин
Зочин

Өвөө,эмээ нь нүүдэлчин биш м�##�чин, гахайн шагай биш таг�##�цаг байж болох……

Холбоотой мэдээ

Back to top button