УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Түр хороо “Оюу Толгой” ХХК-ийн танилцуулгыг сонсоно

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хороо өнөөдөр /2025.10.08/ 14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдахаар товложээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Үүнд:

  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох
  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох
  • “Оюу Толгой” ХХК-ийн танилцуулгыг сонсох
  • Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэнэ.
  • Бусад

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо: Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсох

Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button