УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Д.Ганмаа гишүүн эмч, эмнэлгийн ажилчдад тулгарч буй асуудлыг нээлттэй сонсохоо зарлав

УИХ-ын гишүүн Д.Ганмаа эмч, эмнэлгийн ажилчдад тулгарч буй асуудлаар нээлттэй уулзалт зарлажээ.
Тэрбээр, энэ сэдвээр "Өргөдлийн байнгын хороо", "Хүний хөгжлийн байнгын хороо"-ны гишүүний хувиар Төрийн ордонд өрөөндөө болон гадуур хүлээн авч уулзахаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Түүний хувьд, хэд хоногийн өмнө Байнгын хорооны хуралдааны үеэр эмнэлгийн ажилчдын ЦАЛИН НЭМЭХ асуудлыг хөндөж, Ж.Чинбүрэн сайдын сүрдүүлгэд өртсөн тухайгаа сэтгүүлчдэд мэдэгдсэн. Улмаар Ёс зүй, дэгийн байнгын хороонд өргөдөл гаргаад байгаа билээ. Өргөдлийг хэзээ хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна.
Иймд, эмнэлгийн салбарын асуудлыг үргэлжлүүлэн хөндөхөөр болсон аж.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худлаа попорч сонсгол дээрээ юу ч сонсохгүй утсаа ухаж ухаж байгаад л гараад явна.
Тэгээд худлаа протокол хөтөлсөн нэрээр протокол дээрээс хэдэн юм аваад фб-д сэвж өгнө дөө.