С.Бямбацогт: "Чайна энержи"-тэй байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээг ил болголоо

Засгийн газрын өнөөдрийн /2025.10.08/ хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ.
Тэрбээр, ""Эрдэнэс Тавантолгой"-той холбоотой буюу нүүрсний хулгайтай холбоотой олон нууц гэрээнүүд байдаг. Төрийн нууцад авч байгаад хууль зөрчдөг, хулгай хийдэг гэдэг асуудал олон нийтийн дунд яригдаад удаж байна. Энэ бүхнийг ил болгох ёстой гэдэг шаардлагыг зарим улстөрчид тавьдаг. Өмнө нь 32 оффтейк гэрээл ил болгож, олон нийтэд зарласан. Зарим холбогдох мэдээллүүд нь нууц байсан. Иймд бүх мэдээллийг ил тод болгох шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаас гаргаж байна.
Сүүлийн үед Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын гэрээний асуудал маргаан дагуулж байна. Үүнтэй холбоотой гэрээг ил болгох тухай асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Энэ хүрээнд "Чайна энержи"-тэй байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүд ил болголоо. Үүнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цахим сайтаас татаж авч, нээлттэй харж болно.
Ингэж олон нийтийн дунд үүссэн эргэлзээ, тээнэгэлзээг арилгана. Миний бие Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал л нууц, бусдыг нь ард түмэн, олон нийтээс нуугаад байх шаардлагагүй гэж үздэг" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ЧИ НЕПАЛДУУЛАХ ЮМ БОЛ ХАМГИЙН ЭХЭНД ХАМГИЙН ТҮРҮҮНД ЯВНА ШҮҮ ЖДҮ ХӨГЖЛИЙН БАНК ТЭНДЕР 60 ТЭРБУМ ГЭЭД БАТЛАН АХМГААЛАХЫН САЙД ЗГХЭГ ХҮК ДӨРГӨН АЙМГИЙН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР ЧИ АВСАН ГЭЭД ЧИ МАШ АСУУДАЛТАЙ
Чиний бие энд ямар хамаа байнаа нөхөр минь. Засгийн мэдээлэл өгч байгаа биздээ.
Хүүкийн тагнуул
За муу Зомби минь чи Нүүрсний бүх гэрээг ил болгоно шүү, заримы нь дарж үлдээвэл дараа нь чи тэрэндээ дарагдаж үхнэ шүү, сайхан мэдээрэй !!!