Улс төрийн мэдээ

"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс Э.Баясгаланг чөлөөлжээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс Э.Баясгаланг чөлөөлжээ.

Э.Баясгалан 2020 онд анх томилогдсон. Үүнээс өмнө АНУ-ын Нью-Иорк хотод “Номура Секюритийз Интэрнэшнл” компанийн Хөрөнгө оруулалтын банкинд Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан. Мөн “Жэй Пи Морган Секюритийз”, “Саусгоби Сэндс,” “Саусгоби Ресурс” зэрэг компаниудад ажиллаж байсан арвин туршлагатай юм.

Чикагогийн Их сургуулийн Бүүт Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын магистр, Болгар Улс дахь Америкийн Их сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй.

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ есөн гишүүнтэй ба гурав нь Монголын Засгийн газрыг төлөөлдөг. Зөвхөн саналын эрхтэй, аливаа шийдвэрт нөлөөлөх боломж олддоггүй. Том зургаар хөрөнгө оруулагч тал ТУЗ дээр олонхоор хүч түрж алив асуудал шийддэг нь ужгирсаар байгаа юм.

Э.Баясгалангийн хувьд энэ хандлагад шинэчлэл хийхээр зорьж, Монголын эрх ашгийг Оюу толгой төсөлд хангуулахаар ажиллаж байв.

Саяхан “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Шон Хинтон нь “Эрдэнэс Оюу толгой” ХХК-д албан бичиг явуулахдаа,

“Э.Баясгалан Тэнгэр ТВ-д ярилцлага өгөхдөө компанийн нууц мэдээлэл задалсан. Нууц хадгалах үүргээ удаа дараа зөрчиж байна. Энэ асуудлаар тодорхой шийдэл гаргаж өгнө үү” гэсэн агуулгаар ханджээ.

Энэ бол зургадугаар сард ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нарт хувь нь очсон бичиг.

Эдгээр нь Э.Баясгаланг чөлөөлөх сонирхол хөрөнгө оруулагч талд байсан, энэ дагуу өнөөдөр Засгийн газар дээр шийдвэр гарсан гэж ойлгогдож байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эргүүлээд Рио-той хэлэлцээр хийх багийн гишүүн болгочих нь зүйтэй !!!

irgen
irgen

zasgiin gazar n ylsiinhaa erh ashgiin esreg ajillaj bga hereg u, zugeer l ogtsor do

Зочинзочин
Зочинзочин

Монгол улсын эрх ашгийн төлөө шударга ажилласан гэж чөлөөлж байна уу.

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг

Тэгвэл оюу толгойн эсрэг ажиллуулах хэрэгтэй монголын эрх ашгийн төлөө монгол хүн л явна

Зочин
Зочин

Uchralaa vxdelee chi muugaa vznee ex ornoo xudaldsan muu xar luivarchaan

зочин
зочин

Энэ хүүхэн Саус гоби сэндс компанид нягтлан байсан, ахмад геологич ах руу бүдүүлэг харьцдаг, ташаа тулж зогсоод муухай харьцдаг хүүхэн байсан. Х�##�зан гадаад эртэй яв�##�ддаг байсан гэж Өмнөговийн уурхайн зарим ажилчид ярьдаг юм билээ.

Д.Сосорбурам
Д.Сосорбурам

Оюу толгой гэдэг чинь өөд нарыг даанч харуулахгүй юм байна.
Бүхэл бүтэн улс гадны нэг луйварчин
Компанид атгуулж байдаг улс Монголоос өөр ямар ч улс байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button