У.Хүрэлсүх: Шүүгчид хэн нэгний дарамт, шахалтаар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж, гэмт этгээдэд ял завшуулж болохгүй

Нийт шүүгчдийн III чуулган Төрийн ордонд өнөөдөр /2025.10.09/ 09.00 цагт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.
Тэрбээр, "Эрхэм хүндэт шүүгчид ээ, эрхэм хүндэт нөхөд өө. Та бүгдэд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Одоогоос дөрвөн жилийн өмнө нийт шүүгчдийн анхдугаар чуулганд Монгол Улсын төрийн тэргүүн биечлэн оролцож, шүүх эрх мэдлийн талаар байр сууриа тодорхой илэрхийлж байсан. Шүүх засаглал нь нийгэмд шударга ёс тогтоох, түүнийг бэхжүүлэх, нэн чухал институт төдийгүй, хууль тогтоох гүйцэтгэх засаглалтай энэ чацуу, харилцан тэнцүү ажиллах учиртай ардчилсан засаглалын нэгэн тулгуур багана юм.
Өнгөрсөн хугацаанд шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, 2021 онд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Шүүхийн шинэтгэлийг батлах энэхүү үйл явц олон бэрхшээлийг даван туулж эдүгээ зохих үр дүнд хүрч байгааг та бүхэн бас харж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл явцыг анхааралтай ажиглаж, бодлогын түвшинд ямагт дэмжсээр ирсэн.
Та бүхэн энэ удаагийн чуулганаараа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гардан хэрэгжүүлж буй шүүхийн шинэтгэлийн үр дүн, ололт амжилт, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, цаашдын бодлого зорилтоо тодорхойлно гэдэгт итгэл дүүрэн байна.
Энэ удаагийн чуулганы гол онцлог нь ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг сонгох чухал сонгуулийг та бүхэн зохион байгуулна. Цаашид шинээр сонгогдох ШЕЗ-ийн гишүүд шүүх шинэтгэлийн үйл явц, бодлогын залгамж чанар, ололт амжилтыг үргэлжлүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй хэрэгжүүлэх ёстой. ШЕЗ-д шинээр сонгогдох гишүүд шүүн таслах ажиллагаанаас түдгэлзэж, шүүхийн захиргааны алба хаагч болж байгаа гэдгээ онцгой анхаараарай. Монгол төрийн бодлого, язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн дээдэлж, чин шударгаар ажиллах учиртай. ШЕЗ-ийн шүүгч гишүүнээр сонгогдон ажилласан шүүгчид та бүхэнд талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт шүүгчид ээ, Монгол Улсын Үндсэн хуульд "Шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана" хэмээн заасан байдаг. Монгол Улсын шүүх эрх мэдлийн бодлогын шинэтгэлийн хүрээнд өнгөрсөн дөрвөн жил шүүгчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, шүүгчийн цалин хөлсийг олон улсын жишигт хүргэх чиглэлд бодитой ажлууд хийсэн. Мөн шүүн таслах ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд шүүхийн байрыг үе шаттайгаар шийдэх ажлуудыг эрчимжүүлж, сүүлийн 10 жил гацсан Хан-Уул дүүргийн цогцолбор барилгын ажлыг үргэлжлүүлж, таван аймаг болон дүүрэгт шүүхийн зориулалтын байр баригдаж эхлээд байна. УДШ шинэ байранд үйл ажиллагаа явуулж эхэлснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Цаашид төрийн тэргүүний хувиар бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах болно.
Шүүхийн шинэтгэлийн бас нэг чухал ажил бол шүүн таслах ажлын төрлөөс дагнасан шүүх байгуулах болон тойргийн зарчмаар ажиллах шүүхийг шинээр байгуулах явдал байсан. Тэгвэл энэ хүрээнд гэр бүл, хүүхдийн хэргээр дагнасан шүүх байгуулахаар шийдвэрлэсэн улсын үндэс болсон айл өрх, монгол хүний хөгжлийн асуудалд монгол төр онцгой анхаарч байгаагийн илэрхийлэл юм.
Шүүгч та бүхэн Монгол төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шударга ёсны гуйвшгүй, ган бат багана юм аа. Иргэд, олон нийтийн зүгээс шүүх эрх мэдлээс ямагт хүсэн хүлээдэг, шаарддаг зүйл бол шударга ёс, ёс зүй, сахилга хариуцлага гэдгийг мэдэж байгаа. Хууль зүйн хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэггүй бол харин ёс зүйн хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэг гэдгийг та бүхэн ямагт ухамсарлаж, үйл хэрэгтээ чанд мөрдөж ажиллах учиртай.
Шүүх эрх мэдэл бол ядарсан иргэний найдах сүүлчийн зогсоол, задарсныг нь засаглах монгол төрийн хууль цаазын ташуур юм. Тиймээс Монгол төрийн шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй. Монгол төрийн шүүгч та улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн, улс эх орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүй. Монгол Улсын язгуур эрх ашиг гэж байхаас байгууллагын ашиг сонирхол гэж хэрхэвч байх учиргүй. Хэн нэгний дарамт шахалтаар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй. Гэмт этгээдийг ял завшуулж болохгүй гэдгийг ямагт санаж явахыг төрийн тэргүүн та бүхэнд дахин сануулан хэлье.
Өндөр ёсзүйтэй, мэргэжлийн ур чадвартай, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шүүгч л хүний эрх, эрх чөлөө, ударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэж чадна.
Шүүгчид хариуцлага тооцдог механизм хуулийн хүрээнд үр дүнтэй ажиллаж байж, сая шүүх засаглал өөрийгөө цэвэршүүлж, ёс зүйгүй, гэмт хэрэг үйлдсэн нэгнээсээ салж чадна. Шүүхийн сахилгын хороо өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 1500 гаруй өргөдөл мэдээллийг хүлээн авч, хянаж 51 тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулсан байна. Эдгээрээ дөрвөн шүүгчийг огцруулсан байна. Сахилгын хороо хэрхэн шударга ажиллахаас шүүхийн нэр хүнд, шүүхэд итгэх иргэдийн итгэл хамаарах бөгөөд үнэн мөнийг дэнсэлдэг, шударга ёсыг тогтоодог, шүүх эрх мэдлийн бас нэгэн дархлаа нь Сахилгын хороо болж буй гэдгийг шүүгч та бүхэн ойлгож буй биз ээ.
Түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд чухал үр нөлөөтэй бөгөөд та бүхний бас нэг анхаарах зүйл нээлттэй, ил тод, түргэн шуурхай байдал юм. Иргэдийн эргэлзээг богино хугацаанд тайлж байх зайлшгүй шаардлагатай байна. Шүүх хавтаст хэрэгтэй биш хүнтэй ажиллаж байгаа гэдгээ санаарай.
Иргэд шударга шүүхээс шүүлгэх, хууль шүүхийн өмнө тэгш байх Үндсэн хуулийн хэрэгжилт хуулийн хэрэглээний нэгдмэл байдал ч үүнээс хамаарна.
Шүүх олны анхаарал татсан, нийгмийг цочроосон хэргийн талаар шуурхай мэдээлэл өгч, иргэдийг эргэлзээг тайлж байх шаардлагатай байна.
Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад харилцаа өргөжин тэлж, бүхий л салбарт бодит үр дүн гарч байна. Үүний нэгэн нотолгоо нь дэлхийн хэрэг явдлыг дэнслэх анхны монгол шүүгч төрөн гарсан явдал юм. Олон улсын Эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогдон ажиллаж байна. Энэ бол манай улсын шүүгчид олон улсад ажиллах чадахын тод илэрхийлэл.
Эцэст нь хэлэхэд, Төрийн тэргүүн хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж буй шүүгчдээ бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжиж ажиллах болно гэдгээ дахин илэрхийлж байна" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дээд шүүхийн шүүгч Тунг�##�аг, Ундрах нар бүлэглэн дандаа мөнгө эсвэл эрх мэдэл �##�бан туша�##�тнуудын захи�##�гыг биелүүлдэг хар масстай бузруудыг �######�уулаач ээ?????
Дээд шүүхийн иргэний танхимын хоёр авлигачин Ундрах, Тунг�##�аг нар ёс зүй нь улндаа орчихсон бузрууд шүү үтэр түргэн хөөн гаргаарай
Хөсрий хүүр минь чиний дарамтаас болж хууль шүүх цагдаа ялзарч байгааг харахгүй бна уу, муу цэргийн бага даргааа !
ene uls hugjihgui baigaagiin gol shaltgaan shudarga bus shuuhtei bolood l uls hugjduggui yum shuu dee.
Огцор
Иргэний хэргийн давж за�##�дахын Энэбиш гэгч хөгийн авилгачийг огцруулаач ээ.
Өөрөө өөртөө хэлээд байгаа юмуу. Шүүхийн шинэчлэл огт хийхгүй байсаар буулаа чи Хүүкээ.
Чиний Meme яасан гэлээ ! нэг хүн шийтгүүлсэн сурагтай. Хохирогч нь хохироогүй одоог хүртэл �##�бан туша�##� дээрээ байгаа сурагтай байсан !