НИЙГЭМНийгэм мэдээ

Хагас коксон түлшний нэг шуудайг 5000 төгрөгөөр худалдана

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо.

Хуралдаанаар БНХАУ-аас импортолж буй хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш болон аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэх угаан баяжуулсан эрчим хүчний нүүрс (мидлинг)-ний үнэ тогтоох асуудлыг хэлэлцсэн байна.

Засгийн газрын тогтоолоор түүхий нүүрсний хэрэглээг хориглож, 2019 онд сайжруулсан шахмал түлшинд шилжихэд иргэдэд худалдан борлуулах үнийг тухайн үеийн Үндэсний хороо тогтоож байсан. Энэ дагуу хагас коксон түлшний үнэ тогтоох асуудлыг Үндэсний хороогоор хэлэлцэв.

2025-2026 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглээнд нэвтрүүлж буй хагас коксон түлшний 1 тонныг 200 000 төгрөг, 1 шуудайг 5000 төгрөгөөр худалдан борлуулахаар шийдвэрлэв. Мөн аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэх угаан баяжуулсан эрчим хүчний нүүрс (мидлинг)-ний нэг тонн тутмын үнийг 250 000 төгрөгөөр тогтоолоо.

Улаанбаатар хот 2024-2025 оны халаалтын улиралд 450 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр өвөлжсөн. Харин энэ жил 350 тонн түлшээр өвөлжихөөр тооцож байна. Учир нь хэрэглээнд шинээр нэвтрүүлж буй хагас коксон түлшний асалтын хугацаа сайжруулсан шахмал түлшнээс нэг дахин урт байгаа. Гэр хорооллын айл өрхийн түлшний хэрэглээ багасахын хэрээр агаарын бохирдол буурна хэмээн тооцоолж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хагас коксон шахм�##� түлшээр нь шорлог шарсан ч болох юм лээ!

Холбоотой мэдээ

Back to top button